”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дуунаас уянгалсан соёлын улбаа

Дуунаас уянгалсан соёлын улбаа

1500 - Өвөр Монголд мэргэжлийн урлагийн 95 баг бий. Жил бүр "Зуун баг мянган тоглолтыг хөдөө орон нутагт" ард иргэдэд хүргэдэг бол 1500 гаруй тоглолтыг зохион байгуулна.

94.3 - 1952 онд Өвөр Монголын соёлын арга хэмжээний санхүүгийн зардал 2 сая юань байсан бол 2018 он гэхэд 9.43 тэрбум юаньд хүрчээ.

1100 - Өвөр Монголын сайн дурын соёлын ажилтнуудын баг бүрэлдэхүүн ойролцоогоор 3700 болж өсөн нэмэгдэж, олон нийтэд соёлын үйлчилгээ үзүүлэх чухал хүч болжээ. Иргэдийн бие чийрэгжүүлэх үйл ажиллагааг жилд 2000-аас дээш зохион байгуулж, оролцсон хүний тоо 11 саяд хүрчээ.

6 - 2016 оны сүүл гэхэд Өвөр Монголд 21000 гаруй үл хөдлөх түүхэн дурсгалт зүйл хуучны буурьтай. Мөн Өвөр Монголд улсын хөдөлж болох түүхэн дурсгалт зүйлээр бүртгэгдсэн 1.12 сая орчим үнэт зүйл байгаа бөгөөд энэ нь Хятад улсдаа 6-р байранд ордог.

20% - 2004 оноос хойш Өвөр Монголын соёлын аж үйлдвэрлэл жилд дунджаар 26 хувиар өсчээ. GDP-ийн жилийн дундаж өсөлт нь мөн үеэс 13 хувиар өндөр болж, Хятад улсын соёлын аж үйлдвэрлэлийн мөн үеэс жилийн дундаж өсөлт нь 3 хувь өндөр болов. 2016 онд Өвөр Монголын соёлын аж үйлдвэрлэлийн нэмүү өртөг 52.5 тэрбум юаньд хүрч, 20 хувиар өсчээ.

БНХАУ байгуулагдсан баярыг тэмдэглэхийн өмнөх үдэш Өвөр Монголын мянга мянган иргэн нэг танхимд цуглан, "Магтаал дуу"-г дуулан эх орон ээждээ баяр хүргэсэн байна.

Тал нутгаас Тань Мэнь талбайд хүрч ирээд

Алтан хундагаа өргөн баръя

Агуу их эв хамт намдаа талархаад

Ачит намдаа магтан дуулъя

Баатарлаг эх орон минь Дорно дахинд сүндэрлээд

Бадарсан гэрэл нь түмэн зүг цацарна

Эл үндэстний ард түмэн хамтдаа найрлаад

Эрх чөлөө олсондоо баярлан тэмдэглэе...

70 жилийн өмнө агуу их БНХАУ байгуулагджээ. Намын төв хорооны хүчтэй удирдлага дор, Намын үндэстний бодлогын туяанд Өвөр Монголын соёлын салбар хөгжсөөр ирсэн юм.

70 жил Өвөр Монгол хичээж, тасралгүй судаллаа. Системийн шинэчлэл нь соёлыг хөгжүүлж, гадаадтай байнга соёлын солилцоо явуулан, Өвөр Монголын соёлын хөгжил, эдийн засаг нийгэмд томоохон өөрчлөлт үзүүлж, Улаанмөчирөөр соёлын далбааг төлөөлөн, үлгэр түүхтэй Өвөр Монголыг дэлхийд таниулсан байна.

Нийтийн соёлын үйлчилгээ: Хүн бүхэнд сайн сайхан амьдралын шинэ зорилго бий

Хөххотын номын сангийн дарга Жан Хаорүгийн албан ширээн дээр Соёлын Яамнаас гаргасан нэгэн товч танилцуулга байлаа. "Нийтийн номын сан хамтран ажиллах загвар байгуулах", "Бүхэл бүтэн хотыг хамарсан нийтийн номын сангийн үйлчилгээний системийг бий болгох", "Хүмүүсийг ном уншихад идэвхтэй оролцуулах" зэрэг гурван тал нь "Хүн Янь Юүй Дү鸿雁悦读" -ийн үүргийг баталсан. "Хүн Янь Юү Дү" загварыг Өвөр Монголд сурталчилж, нийтийн соёлын үйлчилгээний механизмыг байгуулах, нийтийн соёлыг хамтдаа эдлэхэд туршлага хангасан байна.

Нийтийн соёлын үйлчилгээ нь ард түмний сайн сайхан, аз жаргалтай байх чухал баталгаа юм. Нийтийн соёлын чанартай үйлчилгээг үзүүлэх нь ард түмний сайн сайхан амьдралын хэрэгцээг хангах зайлшгүй шаардлага юм.

Өвөр Монгол нийтийн соёлын бүтээн байгуулалтыг ахиулж байна. Намын XVIII их хурлаас хойш Өвөр Монгол соёл болон ард иргэдийн амьдралд илүү анхаарал хандуулж, үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэн, иргэдийн соёлын хэрэгцээг хангаж байна.

- Өвөр Монголд мэргэжлийн урлагийн 95 баг бий. Жил бүр "Зуун баг мянган тоглолтыг хөдөө орон нутагт" ард иргэдэд хүргэдэг бол 1500 гаруй тоглолтыг зохион байгуулна.

- Өвөр Монгол 10 мянган хүн тутамд нийтийн соёлын байгууламжийг бүтээсэн бөгөөд нэг хүнд ногдох ном улсын дунджаас өндөр байна.

- Өвөр Монголын сайн дурын соёлын ажилчдын баг ойролцоогоор 3700 болж нэмэгдсэн бөгөөд нийтийн соёлын үйлчилгээ үзүүлэх чухал хүч болсон байна. Иргэдийн бие чийрэгжүүлэх үйл ажиллагааг жилд 2000-аас дээш зохион байгуулж, оролцсон хүний тоо 11 саяд хүрчээ.  

- 1000 гаруй төрлийн соёлын томоохон арга хэмжээг зохион байгуулснаас онцлог, брэнд болсон томоохон цар хүрээтэй 189 арга хэмжээг хамарчээ.

1950 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанхотын Ардын радио нь хятад, монгол хоёр хэлээр нэвтрүүлгээ хийж эхэлсэн нь Өвөр Монголын радио албан ёсоор эхэлснийг харуулж байгаа юм. Өнөөдөр ӨМӨЗО  нь радио телевизийн хамгийн урт дижитал бичил долгионы сүлжээгээрээ дэлхийд тэргүүлж байна.

70 жилийн өмнө Өвөр Монголд ганц ч музей байгаагүй. Таван хүний бүрэлдэхүүнтэй түүхэн дурсгалт зүйлийн ажлын баг байсан. Өнөөдөр Өвөр Монголд 185 музей баригджээ. 50-иад оны эхэнд Өвөр Монгол нэг л номын сантай байсан бол өнөөдөр Өвөр Монгол 117 нийтийн номын сантай болсон. Одоогоор Өвөр Монголд 5-р зэрэглэлийн нийтийн соёлын байгууламжийн сүлжээ үндсэндээ бий болсон. Өвөр Монгол 10 мянган хүн тутамд нийтийн соёлын байгууламжтай бөгөөд нэг хүнд ногдох ном улсын дунджаас өндөр байна.

ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газар нь "Орчин үеийн нийтийн соёлын үйлчилгээний тогтолцоог барьж байгуулах ажлыг хурдасгах талд хэрэгжүүлэх санал", "Хөдөө орон нутгийн ерөнхий чанартай соёлын үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтыг дэмжих талд хэрэгжүүлэх санал", "Радио, телевизийн менежментийн арга хэмжээ" зэргийг дурдан гаргасан байна. 2000 оны 08-р сарын 06-ны өдөр ӨМӨЗО-ы АТИХ-ын Байнгын хорооноос "Өвөр Монголын нийтийн номын санг удирдах дүрэм"-ийг хянан баталж, Өвөр Монгол нь Хятад улсдаа нийтийн номын сангийн орон нутгийн чанартай дүрмийг тунхагласан анхны муж орон болжээ.

1952 онд Өвөр Монголын соёлын ажлын салбарын зардал 2 сая юань байсан бол 2018 он гэхэд 9.43 тэрбум юаньд хүрчээ. Одоогоор Өвөр Монгол хот, хөдөө орон нутгийг хамарсан олон талт хөгжил, тэнцвэртэй хүртээмжтэй нийтийн соёлын үйлчилгээний хөгжлийн загварыг бий болгож, Өвөр Монголын өвөрмөц онцлогтой хөгжлийн замыг гаргасан байна.

Улаанмөчир: Соёл урлагийн зам дахь нэгэн далбаа

Энэ жил Ши Жиньпин дарга Улаанхад хотын Сүншань дүүрэгт Улаанмөчирийн тоглолтын газартай танилцлаа. Улаанмөчирийн уран бүтээлч Шюй Хайянь догдолсон сэтгэлээ дарж ядан: - Улаанмөчир орон нутагтаа зохицсон, олон түмнээ баярлуулдаг, хэзээд цаг үеэсээ хоцордоггүй. Шинэ цаг үед оюуны соёлыг бэхжүүлж, урлагаар ард түмэн, социализмын үйлчилгээний чиглэлийн дагуу үйлчилж, хөдөө орон нутгийн ард иргэдэд соёлын үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг идэвхтэй дэмжих хэрэгтэй хэмээн Ши Жиньпин дарга бидэнд захисан гэлээ. Ши Жиньпин даргын хэлсэн үг Улаанмөчирийн хүн бүрийн сэтгэлд үлдсэн байлаа.

2017 оны 11-р сарын 21-ний өдөр Сөнид Баруун хошууны Улаанмөчир Ши Жиньпин даргын захидлын хариуг хүлээн авсан билээ. Өвөр Монголын соёл урлагийн салбар нь ард иргэдээр төв болгож, хөдөө орон нутгаас үүсэлтэй юм. Ши Жиньпиний захидлын хариу нь ӨМӨЗО-ы Улаанмөчирийн хөгжил, үндэстний соёлын хүчирхэг орныг бүтээн байгуулахад чухал гарын авлага болж, Өвөр Монголын шинэчлэл болон орчин үеийн бүтээн байгуулалтад хүчтэй түлхэц хүч болсон байна.

1946 онд Өвөр Монголын Соёлын баг байгуулагдсанаас хойш ард түмэнд үйлчлэх нь Өвөр Монголын соёлын салбарын гуйвшгүй зорилт болсон байна. Өнөөдрийг болтол Өвөр Монголд улсын өмчлөлт соёл урлагийн баг жил бүрЖил бүр "Зуун баг мянган тоглолтыг хөдөө орон нутагт" ард иргэдэд хүргэдэг бол 1500 гаруй тоглолтыг зохион байгуулна. 2018 онд 5400 гаруй аялан тоглолт хийж, үзэгчдийн тоо 2.77 саяыг давсан байна.

"Ногоон Муу ус домог" нь 6 дахь удаагийн Лүшюнь утга зохиолын шагналыг хүртэж, тус төрлийн шагнал хоосон байсан орон зайг бөглөсөн байна. "Амин гол", "Чингис" зэрэг кино телевизийн бүтээлүүд гарч өндөр амжилтад хүрчээ. Өвөр Монголын үндэстний кино нь улсын дотоод гадаадын 120 гаруй төрлийн томоохон шагнал хүртэж, Хятад улсын үндэстний цөөнхийн киноны тэргүүн байранд орж, “Тал нутгийн баатарлаг эгч дүү” үндэстний жүжиг нь Вэньхуа шагнал хүртэж, ӨМӨЗО Вэньхуа шагналын эзэнгүй байсан түүхийг эцэслүүлжээ. Соёл урлагийн бүтээлүүд ба шагнал нэг бүр нь Өвөр Монголын соёл урлагийн хөгжил цэцэглэлтийг харуулж байгаа билээ.

Улаанмөчир нь гялалзсан урлагийн брэнд, хүчтэй оюуны хүч юм. БНХАУ байгуулагдсаны 70 жил, Өвөр Монголын уран бүтээлчид маань Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзлийн дагуу Ши Жиньпин даргын Сөнид баруун хошууны Улаанмөчирт ирүүлсэн захидлын хариуны үзэл санааг хэрэгжүүлж, нам болон ард түмэнд үүрэг гүйцэтгэж явна.

Үндэстний соёлоо хамгаалах: Үндэстнүүд хамтдаа шинэ ирээдүйг угтъя

“БНХАУ-ын соёл нь өөр өөр олон үндэстний соёлын шим дээр үндэслэсэн, өнө олон жилийн түүхтэй. Өнөөг хүртэл тасалдаагүй хөгжсөөр ирсэн цорын ганц соёл юм хэмээн Ши Жиньпин дарга бидэнд хэлсэн байдаг . Би нэгэн залгамжлагчийн хувиар хүүхэд багачуудад уламжлан сургах талд чадах бүхнээ хийнэ. Биет бус соёлын өвийг үеийн үед залгамжилна” хэмээн 86 настай “Гэсэр” биет бус соёлын өвийн улсын зэрэглэлийн залгамжлагч Жамбажамц ярив.

Үндэстний соёлыг хамгаалан залгамжилж, үндэстний соёлын брэндийн шинэ санааг ахиулж, үндэстний соёлын хүчирхэг бүсийг байгуулахад хүч нэмнэ.

Өвөр Монгол нь Монгол соёл, Хүншань соёл, Хэтао соёл зэрэг өөр өөр соёлтой гайхамшигт нутагт орон. Үндэсний соёлоо хамгаалах талд Өвөр Монгол зогсолтгүй урагшилна.

70-аад оны үед Өвөр Монголын музейн археологич Хөххотын Жяо Даяао тосгоны Наньшаниас одоогоос 500 мянган жилийн өмнөх хуучин чулуун зэвсгийн үйлдвэрийн газрыг илрүүлж, Өвөр Монголын хуучин чулуун зэвсгийн үеийн хоосон орон зайг нөхжээ. 80-аад оны эхэнд Өвөр Монголын соёлын дурсгалын газрын археологич Монь уулын хэсгээс эртний хадны зургийг илрүүлж, Өвөр Монгол хадны зураггүй байсан хоосон орон зайг мөн нөхсөн бөгөөд Өвөр Монгол Хятад болон дэлхийн хадны зургийн салбарт нэр хүндтэй болжээ. 2012 оны 06-р сард ОХУ-ын Санкт-Петербург хотод дэлхийн өвийн хорооны хурлаар Хятад улсын бүртгүүлсэн соёлын өвийн төрлийн Юаний дээд нийслэлийг “Дэлхийн өвийн жагсаалт”-д оруулж, Өвөр Монгол дэлхийн өвгүй байсан хоосон орон зайг нөхжээ. 2016 оны сүүлч болоход Өвөр Монгол 21 мянга гаруй үл хөдлөх түүхэн дурсгалт буурьтай болж, улсын өмчит хөдөлж болох дурсгалын зүйл нийт 1.12 саяд хүрч, Хятад улсдаа 6-рт орсон байна.

Соёлын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь соёлын хүчирхэг бүсийг бүтээн байгуулах талыг дэмжих чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Өвөр Монгол соёлын баялаг нөөцтэй, нөөцийн давуу талыг хэрхэн аж үйлдвэрлэлийн давуу тал болгон өөрчлөх вэ? Хэрхэн соёлын аж үйлдвэрлэлийн сүлжээг өргөжүүлэх вэ? Хэрхэн соёлын аж үйлдвэрлэлийн зөв тогтолцоог бий болгох бэ?

2004 оноос хойш Өвөр Монголын соёлын аж үйлдвэр жилд дунджаар 26 хувиар нэмэгдэж, мөн үеийн GDP-ийн жилийн дундаж өсөлт нь мөн үеэс 13 хувиар өндөр болж, Хятад улсын соёлын аж үйлдвэрлэлийн мөн үеэс жилийн дундаж өсөлт нь 3 хувь өндөр болов. 2016 онд Өвөр Монголын соёлын аж үйлдвэрлэлийн нэмүү өртөг 52.5 тэрбум юаньд хүрч, 20 хувиар өссөн байна.

Соёл бол үндэс, соёл бол сүнс. Үндэстний уламжлалт соёлоо хамгаалан залгамжилж хөгжүүлье.

Одоогоор ӨМӨЗО нь “Баяр баясгалант цагаан сар”, “Үзэсгэлэнт тал нутаг бол миний гэр бүл Өвөр Монголын соёлын долоо хоног” зэрэг олон улсын соёлын солилцооны цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Улаанмөчирийг хамарсан 300 гаруй соёл урлагийн баг нь АНУ, ОХУ, Монгол Улс, Франц, Дани, Унгар зэрэг 40 гаруй улс орон, бүс нутагт соёлын солилцооны үйл ажиллагаа явуулсан байдаг. “Соёлт Өвөр Монгол” нь дэлхийн тавцанд алдар цуугаа мандуулж байна.

БНХАУ байгуулагдаад 70 жилийн ойгоо угтлаа, цаг хугацаа ч шинэ хуудсыг нээлээ.

 

Зохиогч:Нийтлэл: Жао Дань
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:2693
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой