”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ажил өрнөсөн амьжиргааны талбайд

Ажилч хөдөлмөрч хүний хичээл зүтгэл, амьдралын их ухаан...

Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Солонго аяллын энэ удаагийн аялал оролцон Хөххотын Ү Чуань шяний Хоолой уул суурингийн 2-р багийн тариачин Хө Жигөгийн төмсний талбай, Хөххотын Мэн Хэ Юань мөөгний аж ахуйн ХК, Жи Хэн Тай жуулчны бааз, Бай Янь Шань фермийн үйл ажиллагаатай биечлэн танилцах боломж бидэнд олдсон юм. Ингээд Хө Жигөгийн төмсний талбайгаас өөрийн үзэж танилцсан зүйлээсээ та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа таатай байна.

 Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн магистрант Т.Ариунболд

Бидний очиход тухайн тариалангийн газрын дарга Хө Жигө тариачид, техник хэрэгсэл, төмс худалдан авдаг бизнесмен гээд нэлээд хэдэн хүн цуглаад ажил нь ид өрнөж байлаа. Бид бүхнийг найрсаг дотноор хүлээж авч, бидний сонирхсон асуулт бүхэнд нэг бүрчлэн хариулт өгч байлаа.

Т.Ариунболд Хө Жигөгийн аав /дунд/, Суртал ухуулах албаны ажилтан Цао Хуйгийн хамт

Хятад улсыг хөдөө аж ахуй газар тариалангүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд энэ нь улсын эдийн засаг, хүн амын амин чухал салбар болж стратегийн маш том талбар аж.

Ү Чуань шяний Хоолой уул сууринд 1990-ээд оноос төмс тарьж эхэлсэн бөгөөд хамтран төмс тарих ажил нь 2008 оноос эхэлсэн гэнэ. Бидний хүрсэн тус шаний сортын төмс нь 2008 оны Бээжингийн олимпын үеэр Хятад улсад ирсэн тамирчид, албан ажлаар ирсэн хүмүүсийн хоол хүнсний материалд орж байжээ. Энэ л цаг мөчөөс эхлэн Хятад улсдаа ихэд нэртэй төмс болсон хэмээн талбайн эзэн хуучилж байлаа.

 Tалбайн эзэн Хө Жигө /дунд/ 

Газар зүйн өвөрмөц онцлог, цаг агаар ба хөрс шорооны нөхцөл байдал нь Ү Чуаний төмсний өвөрмөц чанарыг бий болгосон нь яриангүй билээ. Энэ нутагт тарьсан төмсний хальс нь нимгэн, төмрийн агууламжаараа Хятад улсад тариалагдаж байгаа төмснөөс тэргүүн байранд жагсдаг байна. Мөн өндөр уураг, чихэр багатай, өөх тос багатай хүнсний бүтээгдэхүүн гэгдэж хүний биед шаардагдах кали, фосфор, магни, төмөр зэрэг элементээр баялаг байдаг төдийгүй дэлүүний үйл ажиллагаа, дархлааг дэмждэг зэрэг ач тустай.

Ү Чуань шянь нь төмс тарьж ургуулсан өнө олон жилийн түүхтэй бөгөөд олон жилийн турш өвөрмөц давуу талаараа гадаад дотоодын хүндэтгэлийг хүртжээ. 2006 онд Ү Чуаний төмс нь Хятадын төвийн хоолны ширээнд гарч, 2008 онд Ү Чуань шянь нь “Улсын зэрэглэлийн эко төмс тарих стандартчилсан үзүүлэлтийн бүс”-ээр тодорсон бол Бээжингийн олимпыг зохион байгуулах комисс Ү Чуаний төмсийг “Тамирчдын хүнсний бүтээгдэхүүн”-ээр сонгосон байна. Тэрчлэн 2010 онд Шанхайн Дэлхийн үзэсгэлэнгийн хүнсний бүтээгдэхүүнээр сонгогдож үзэсгэлэнд мөн дэлгэгдэж байжээ.

АQSIQ 2016 оны 9-р тоот албан мэдэгдэлд “Ү Чуаний төмс”-ийг газар зүйн заагч бүтээгдэхүүнээр зарласан нь Өвөр Монголын төв Хөххотын хэмжээнд заагч бүтээгдэхүүний 2-рт жагссан  нь Ү Чуаний төмсний нэрийг өндөрт өргөж, зах зээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, “Төмсний том шянь”-ийг бүтээн байгуулахад ахиц гаргасан байна. Үүнчлэн Ү Чуань шяний хүнсний бүтээгдэхүүний соёлыг баялаг болгож, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Ү Чуань шяний тариачдын орлогын гол эх үүсвэр нь энэ нутгийн төмс ажээ. Сүүлийн жилүүдэд төмсний ургацын талбай 44 мянган га талбайд хүрч, жилийн ерөнхий гарц 800 мянган тоннд хүрч байна. Үүнээс борлуулах, боловсруулахад хэрэглэгдэж байгаа шинэ төмс 600 мянган тоннд хүрдэг. Ийнхүү тарих, борлуулах, хадгалах,боловсруулах, шинжлэх зэргийг хослуулсан аж ахуйн хэв загвар бүрэлдсэнээр Ү Чуань шянь нь өндөр чанартай үрийн төмсний суурин хийгээд худалдааны төмсний үйлдвэрийн суурингаар батлагдаж, шинэ төмс боловсруулах суурин газар болжээ.

Ү Чуань шяний төмс нь Бээжин, Шанхай, Шаньдүн, Гуан Жөү, Жэ Жян, Төвдийн хэрэглэгчдийн гарт хүрдэг байна.

Сүүлийн жилүүдэд дундад улсад хөдөө аж ахуй газар тариалан хурдацтай хөгжих болсон нь улсын бодлоготой мөн холбоотой аж. Үүний талаар тухайн газрын Засаг даргаас асуухад:

Хятад улсын Засгийн газраас газар тариалангийн бизнес эхэлж буй хүмүүст тухайн газрын хэмжээнээс хамаараад үрийн төмсний 70 хувийг өөрөө, 30 хувийг нь улс буцалтгүй тусламжаар олгодог. Үрийн төмсийг улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын компаниас авдаг бөгөөд мөн тариалан эрхэлж буй иргэдэд улсаас тариалангийн талбайг услах худаг зэргийг буцалтгүй тусламжаар барьж өгдгийн дээр ургац хадгалах зоорийг тухайн тариачны газрын хэмжээнээс шалтгаалаад 10000-20000 юань хүртэл буцалтгүй тусламж олгодог. Намар ургацаа авсны дараа хөрс нөхөн төлжүүлэх ажлыг мөн улсаас үнэ төлбөргүй хийж өгдөг хэмээн ярьсан юм.

Газрын үржил шимийг багасгахгүйн үүднээс жил жил тухайн газрын ногоог сольж тариална. Жишээлээд хэлэхэд, энэ жил лууван тарьсан талбайд хойтон жил төмс, наран цэцэг тарьсан газар тариа гэх жишээтэй байдаг. Энэ нь хөрсний элементийг хамгаалах үйл явц юм. Хавар нь хөрсөндөө био бордоо буюу малын хөрзөн, өтөг хийнэ. Мөн хөрсийг амраахад хамгийн сайн тариалан нь улаан буудай байдаг. Ү Чуаний хөрс нь элсэрхэг бөгөөд Умард өргөргийн 40 градус, далайн түвшнээс дээш 1600 м өндөрт байрлах тул төмс тариалахад өдөр шөнийн цагийн зөрүү гарахын дээр илүү тохиромжтой цаг агаар болдог ажээ. Энэ нутагт 10 гаруй төрлийн сортын төмс тариалдаг юм билээ.

Хө Жигөгийн аав

- Манайд 5 төрлийн сортын төмс тарьдаг /цагаан, шар, улаан, хальс нь улаан, доторх нь улаан/-аас хамгийн үнэтэй төмс нь шарсан төмс хийхэд тохиромжтой цардуул ихтэй төмс юм. Манайх 5 төрлийн төмс тарьж байгаа нь зах зээлийн эрэлт хэрэгцээнээс шалтгаалдаг. Жил бүр ногооны үнэ дээш доош хэлбэлзэж байна. Нэг сортын төмс унаж байхад нөгөө хэд нь өсч байх жишээтэй. Нэг ёсондоо эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа арга юм. Хавар үрийн төмсийг газар булахдаа хальсанд нь нимгэн зүсэлт хийнэ. Энэ нь хурдан соёолох үйл явцыг эрчимжүүлдэг. Намар ургацаа авах үед нутгийн амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдийн иргэд болон ажилгүй иргэдээ цалинжуулж ажиллуулдаг. Нэг өдрийн цалингийн хэмжээ 130 юань, ажлын ачаалал ихтэй үед 340 юань орчим байдаг. Оргил үедээ энэ талбай дээр 15-20 хоног 40 хүн ажилладаг. Сүүлийн үед Хятадад газар тариалан эрхэлж буй хүмүүс хамтран компани байгуулах болсон. Манай аав энэ газрын даргаар 30 жил ажиллаж ногоо тарьсан хүн. Одоо би өвлөж аваад тариалан эрхэлж, ногооны төрлийг арвижуулж тариа тарин амьдарч байна. Аавын маань үед Хятадын газар тариалан ,улсын бодлого одоогийнх шиг байсангүй. Тариа ногоо тарих газрын хэмжээ бага, хүн хүч бага, зарим үед бүр ургацаа хурааж амжилгүй хөлдөөх үе ч байсан. Мөн ургацаа зарж борлуулна гэдэг бас л том асуудал байсан. Одоогоос өнгөрсөн лүү эргээд харахад Хятад улс богино хугацаанд бүх салбартаа хурдацтай хөгжиж байна хэмээн үе дамжин хөрс шороотой нөхөрлөсөн Хө Жигө ярьж билээ. Ажил өрнөсөн амьжиргааны талбайгаас ажилч хөдөлмөрч хүний хичээл зүтгэл, амьдралын их ухааныг манай багийн гишүүд олж харсан нь лавтай. 

Зохиогч:Нийтлэл: Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн магистрант Т.Ариунболд
Найруулагч:Б.ТУЯА
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:2225
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой