”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Жилээс жилд дэвжсэн Жи Хэн Тай жуулчны баазад аялсан дурсамж

Ү Чуань шаний аялал жуулчлал хөгжиж байна.

Өвөр Монголын Их Сургуулийн докторант М.АВИРМЭД

Байгалийн үзэмж цогцолсон баян тансаг Ү Чуань шаньд Жи Хэн Тай гэх жуулчны бааз 2004 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж үүдээ нээжээ. Үзэмжит байгальд хараагаа баясгаж, үржил шимт хөрсөндөө Хятад улсдаа нэрд гарсан хүнсний ногоо тариалдаг тус тосгонд аль хэдийнээ хөгжлийн гэгээ татсан нь мэдэгдэж байлаа.

Жи Хэн Тай жуулчны баазын эзнийг Жан Руган гэдэг. “Холч хүн хоёр нүүдлийн цаадахыг хардаг” гэгчээр алдарт “Торгоны зам”-ын жинчид амарч үдэлдэг байсан өртөөний газарт бууриа зассан нь явж ирэх олон жуулчдад яриа дэлгэх эхлэл нь болдог биз ээ.

Жи Хэн Тай жуулчны баазын эзэн Жан Руган /дунд/-ы хамт 

Хөххотоос нэг өртөө ‍(27 километр) зайд орших энэхүү жуулчны бааз нь жилдээ 24000 гаруй жуулчныг хүлээн авдаг бөгөөд жуулчны баазын жилийн орлого 1.6 сая юаньд хүрдэг гэнэ. Нэг дор 150 хүн хүлээн авах хүчин чадалтай тус жуулчны бааз нь ажлын ачаалал ихтэй үедээ нутгийн тариачдыг өдрийн 100 юанийн цалин хөлстэйгөөр ажиллуулдаг байна.

Үзэж харах, тоглож наадах зүйлс нь уламжлал шинэчлэлийг хослуулсан байх бөгөөд энэ нь бүх насны амрагч, аялагчдын таашаалд нийцэхүйц юм. Өөр нэгэн хослол бол тариалангийн соёл болон мал аж ахуйн соёлыг нэг дороос харж болох бөгөөд ялангуяа зуны улиралд зураг шиг сайхан байгалийг нь  тольдох бүрэн боломжтойг хуучилж байлаа.

Жи Хэн Тай гэх өргөөг “Дуудъя гэвэл нэртэй, дурсъя гэвэл яриатай” болгож чадсан хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь амтат идээ ундаа нь бөгөөд 1970 оны үед хэрэглэж байсан уламжлалт хоол хүнсээр зочиддоо зоог барьдаг ажээ. Ингэхдээ сүүлийн үед хэрэглэгдэх болсон амтлагч, ногоо зэргийг хэрэглэдэггүй гэнэ.

Хүн гэдэг хааяа бага насандаа хэрэглэж эдэлж байсан эд зүйлсийг харах юм уу, эсвэл амттан шимттэнийг идэж ууж үзэх үед өмнөх үе рүүгээ очих мэт болж, сайхан дурсамж сэргэх шиг тийм нэг гайхалтай мэдрэмжийг эндээс олж авах нь гарцаагүй юм. Бид ч бас галд шарсан төмсийг нь амтлах зуураа бага насаа дурсан хэсэг ярилцаж зогслоо.

Галд шарсан төмс идлээ

Жан Руан: - Би мэргэжлийн тогооч авч ажиллуулдаггүй. Авлаа ч тэд энэ нутгийн үнэр амт шингэсэн хоолыг хийж чаддаггүй. Тиймээс нутгийн ардад зааж сурган ажилд авдаг хэмээн ярьж байв. Энэ бүхний цаана тэр зөвхөн өөрөө өөрийгөө гэхээс илүү өрөөл бусдыг, тэр дундаа нутгийн ард иргэдээ дэмжин ажиллах их хүсэлтэй нь харагдаж байв.

Ядуурлаас ангижруулах Хятад улсын бодлогыг дэмжиж, ажлын байр бий болгох, нутгийн иргэдийнхээ хүнсний ногоог зарж борлуулах ажил үйлсэд нь туслахаар интернэт сүлжээг тосгоныхоо айлуудад холбож өгсөн байна. Ингэснээр цахим сүлжээгээр дамжуулан бараагаа борлуулах боломж иргэдэд үүд хаалга нээж, их дэм тус болох болжээ.

Амарч аялахаар ирсэн үйлчлүүлэгчид өөрийнх нь тарьсан хүнс ногоог худалдаж авах дуртай байдаг болохоор хот орж зарах шаардлага огт байдаггүй хэмээн тэрээр хуучилсан юм.

Жи Хэн Тай баазын эвэрт нумыг эвшээн наадаж, эртнээс уламжлалтай хятадын уран бичлэгийг сонирхож, Хятадын соёл уламжлалын эд зүйлстэй танилцсан энэхүү “Солонго аялал” тус газрын хөрсөнд ургасан жимс шиг амттай, хүн зоных нь сэтгэл шиг цагаан мөртэй байлаа.

Алдарт цайны замын аянчид ирж буцаж явсан мөр нь Ү Чуань шаний Хоолой уул сууринд баларсан хэдий ч аялахаар ирсэн гийчдийн чихэнд тэдний тухай яриа одоо ч өртөөлөн сонсогдсоор байна. 

Зохиогч:Нийтлэл: Өвөр Монголын Их Сургуулийн докторант М.АВИРМЭД
Найруулагч:Б.ТУЯА
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:3061
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой