”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Аялал музей” хөтөлбөрийн хичээл үр өгөөжтэй байна

“Аялал музей” хөтөлбөрийн хичээл үр өгөөжөө өгч байна.

Аравдугаар сарын 18-ны өдөр Хөххотын Шинэ хот дүүргийн Синьхуа бага сургуулийн нэгэн танхимд "Аавын эмээл" сэдэвт дадлага хичээл орж байлаа. Энэ хичээлээр багш монгол эмээлийн хөгжлийн түүх, бүтцийг тайлбарлав. Дараагийн шатанд хүүхдүүд арьс шир хайчлах, наах, хадах, уях гээд гар ажиллагаанд алхам алхмаар суралцаж байв.

Сурагчдын дунд ихээхэн үр өгөөжтэй байгаа энэхүү сургалт нь Өвөр Монголын музейн "Аялал музей" хөтөлбөрийн цуврал хичээлийн нэг юм. 2015 оноос эхлэн тус музей Хөх хотын Шинэ хот дүүргийн Синьхуа бага сургууль, Суху гудамжны туршилтын бага сургуультай хамтран түүх, соёлын чиглэлээрх сургалт, интерактив туршлага судлах хичээлийг явуулж байна.

Музейн тайлбарлагч Улаангэрэл энэ ангийн багш бөгөөд "Аялал музей" хичээлийн долоон багшийн нэг юм. Би энэ ажилд анхнаасаа л оролцсон. Бүх хичээлийн төлөвлөгөө, сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага, материалуудыг бид өөрсдөө бэлтгэсэн. Уг сургалт нь үзэсгэлэнгийн үзмэр, үндэстний бүс нутгийн онцлог шинж чанарт тулгуурладаг бөгөөд түүх, ардын аман зохиол, байгаль, шинжлэх ухаан, технологи, археологи, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг сэдвийг хамардаг нь сурагчдад гүн гүнзгий нөлөөлдөг хэмээн Улаангэрэл багш ярьж байна. Өнгөрсөн жил "Аавын эмээл" зэрэг 7 хичээлийг Хятадын музейн залуучуудын боловсролын хөтөлбөрт заах онцлох хичээл болгон шалгаруулсан юм.

Одоогийн байдлаар "Аялал музей" хөтөлбөрийн хүрээнд 186 хичээл орж, 10 мянга орчим сурагчийг хамруулжээ. 

\Өвөр Монголын өдрийн сонины сурвалжлагч Ван Лэй, Ань Яньдүн\

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:3121
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой