”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Импортын экспо нь Шинэ Зеландын компаниуд Хятадын зах зээлд гарах ногоон гарц болох болно

Синьхуа агентлагийн Веллингтоны энэ сарын 30-ны өдрийн цахилгаан мэдээ

Синьхуа агентлагийн сурвалжлагч Лү Хуайчянь, Ли Хүйзи нар Хятад улсаас Кристчурчид суугаа Ерөнхий консул Ван Жижяньтай уулзаж ярилцжээ.

Маш олон гаднын компаниудын хувьд, импортын экспод оролцох нь Хятадын зах зээлд гарах “Ногоон гарц” байх болно. Импортын экспогийн үзэсгэлэн худалдаа, сурталчилгааны ачаар чамгүй олон чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүрэх боломжтой гэж Хятад улсаас Кристчурчид суугаа Ерөнхий консул Ван Жижянь саяхан Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа ийн хэлжээ.

Ван Жижянь цааш хэлэхдээ, “Импортын Ⅰ экспогийн үеэр Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн шинэ сүү ердөө 72 цагийн дотор хятадын хэрэглэгчдийн ширээн дээр тавигдсан. Жил хүрэхгүй хугацааны дараа Бээжин, Шанхай, Гуаньжөү, Шэньжэнь зэрэг нэгдүгээр зэрэглэлийн хотууд төдийгүй гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн хотууд болон алслагдсан уулархаг бүс нутгийн хэрэглэгчид ч гэсэн импортын экспогийн өгөөжийг хүртэх болсон. Шинэ Зеландын компаниуд анхдугаар экспогоор ихээхэн ололт амжилтад хүрсэн гэсэн үг.

Оролцогч компаниуд болон Хятадын 114 компани 590 сая гаруй ам.долларын гүйлгээний хэлэлцээр байгуулсан нь дунджаар үзэсгэлэнгийн нэг м.кв талбай нь 100 мянган ам.долларын гүйлгээний хэлэлцээр хийсэнтэй тэнцэнэ. Шинэ Зеландын павильон нь өөрийн өвөрмөц ёс заншил, баялаг бүтээгдэхүүн, дэвшилтэт ойлголтыг харуулсан бөгөөд үүнийгээ худалдан авагч, зочдын хувьд хамгийн алдартай павильоны нэг болгож чадсан. Энэ жилийн импортын экспогоор Шинэ Зеландын хамтарсан үзэсгэлэнгийн талбай илүү өндөр үзүүлэлттэй, хамрах салбаруудын цар хүрээ өргөн, оролцох аж ахуйн нэгжийн оролцогчдын тоо олон, ялангуяа бие даасан үзэсгэлэнгийн оролцогчдын тоо нэмэгдэн, брэндүүд нь илүү шилдэг байх болно” гэлээ.

Ван Жижянь онцлохдоо, “Импортын экспо нь Шинэ Зеландыг төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс оролцох компаниудын өөрсдийн имижийг харуулах, нэр хүндээ өсгөх, шинэ үйлчлүүлэгчидтэй болох ховор боломжийг олгодог. Үзэсгэлэнд оролцогчид зорилтот үйлчлүүлэгчидтэй нүүр тулан шууд, үр дүнтэй байдлаар харилцаж, Хятадын зах зээл, тэр ч байтугай гуравдагч орны зах зээлийг гүнзгийрүүлэх зорилгодоо хүрэх боломжтой юм. Экспод оролцогч улс орнуудын компаниуд бүтээгдэхүүнээ сурталчлахаасаа илүүтэй Хятадын хамгийн сүүлийн үеийн бодлого, салбарын нөөц мэдээллийг эзэмшихэд тустай бөгөөд үйлдвэрлэл, маркетингийн стратеги руу чиглэсэн зорилтот арга барилыг мэдэхийн тулд Хятадын зах зээл, хэрэглэгчийн сонголтыг илүү сайн ойлгох хэрэгтэй.

Хятад бол Шинэ Зеландын хамгийн том худалдааны түнш бөгөөд хоёр талын худалдааны хэмжээ хурдацтай өсч, 2020 он гэхэд 30 тэрбум Шинэ Зеланд долларт хүрэх зорилт тавьсан. Хоёр орон нь эдийн засгийн даяаршлыг дэмжих, олон талт худалдааны системийг хадгалах тал дээр өргөн зөвшилцөлтэй. Хятад улсын нээлттэй үзэл баримтлал нь Шинэ Зеландын компаниудад хамтын ажиллагааны өргөн цар хүрээг харах боломжийг олгосон.

Тус экспод оролцогч Шинэ Зеландын компаниуд уламжлалт анхан шатны аж үйлдвэрээс гадна цахим худалдаа, агаарын тээвэр, био эмийн үйлдвэрлэл, байгаль орчны чиглэлээр оролцох болно. Fonterra, Jiapei, Yinyu зэрэг салбарын томоохон компаниудаас гадна жижиг, дунд үйлдвэрийн олон компаниуд оролцохоор бүртгүүлжээ. Шинэ Зеландын компаниуд олон төрлөөр оролцож байгаа нь хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд илүү сайн өгөөжтэй” хэмээв.

Хятадын Олон улсын импортын Ⅱ экспо ирэх сарын 5–10-ны өдрүүдэд Шанхайд болно. Энэ жилийн хувьд экспод оролцох дэлхийн 500 хүчирхэг компаниуд, салбаруудын тэргүүлэх аж ахуйн нэгжийн тоо анхны экспогоос давжээ. Анх удаа танилцуулах шинэ бүтээгдэхүүн, технологи өмнөхөөсөө илүү өссөн байх төлөвтэй байна.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:1554
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой