”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ядуурлаас ангижруулсан ажил Монгол Улсын иргэдийг гайхшрууллаа

Ядуурлаас ангижруулсан ажил Монгол Улсын иргэдийг гайхшрууллаа

   Монгол Улсын Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга М.Батдоржоор ахлуулсан 19 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны урилгаар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд Өвөр Монголд айлчилсан юм.

        Баг хамт олон Эрээн хотын шинэ хөдөө тосгоны бүтээн байгуулалт, Үлэг гүрвэлийн музей, Өвөр Монголын Юрань мал аж ахуйн ХК-ийн ядуурлыг бууруулах ажил, Чингис Хааны Онгон, Хияа багш дүүргийн хотын бүтээн байгуулалт, Ордос хотын Жүжгийн Ордон, Ордос хотын музей, Булаг багийн 2-р сумын Дархадын зан үйл соёлын баг, Хэвлэлийн группээр явж, Өвөр Монголын өөрчлөлт, хөгжил дэвшил, ядуурлаас ангижирч байгаа бодит байдлыг нүдээр үзэж танилцлаа.

Айлчлалын үеэр “Хятад, Монголын хэвлэл мэдээлэл соёлын ажилтнуудын  уулзалт”-ыг зохион байгуулж санал бодлоо чөлөөтэй солилцсон юм. Уулзалтын үеэр ярьсан төлөөлөгчдийн санал бодлоос та бүхэнтэй хуваалцахад таатай байна.  

   Монгол Улсын Архангай аймгийн Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга С.Баатар: 

- Или группийн ядуурлаас ангижруулж буй төсөл бидэнд маш их хүрлээ. Бидний үзэж харж явсан газруудаар бараг ядуу иргэн байхгүй байна. Хятад улсын ядуурлыг бууруулах ажил үр дүнтэй байгааг хараад бид маш их бахархаж байна. Өвөр Монголд одоо ядуу хот, ядуу хошуу, сум, баг, өрх гэж бараг байхгүй болсон байна.

Монгол Улсын Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга М.Батдорж:

- Бид Өвөр Монгол асар их хурдтай хөгжиж байгааг харлаа. Ажил хийвэл ам тосдоно гэдэг. Хятадын ард түмэн өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллаж байгааг бид нүдээрээ үзлээ. Маш их бахархаж байна гэж хэллээ.

Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Баянмөнх:

- Өвөр Монголчууд маань том зорилт тавьж, ядуурлаас ангижирч чадаж байгаад баяртай байна. Бид хэдэн өдөр олон олон газруудад очиж ядууралтай тэмцэж байгаа байдалтай газар дээр нь танилцлаа. Үнэхээр гайхамшигтай бодит ажил болж чадаж байгаа юм байна. Өвөр Монгол Хятад улсын эдийн засаг, соёл, аялал жуулчлалын чухал орон бүс. Үүний дунд Ордос хотын аялал жуулчлал, экологийн соёл иргэншил нь дэлхийд алдартай байдаг гэдгийг газар дээр нь очиж үзлээ. Манай хоёр орны аялал жуулчлал, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй байна.

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Энх-Амар:

- Монгол, Хятадын найрамдалт харилцааны шугамаар энэ удаагийн арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Ядуу буурай иргэн бүрт тохирсон бодлого хэрэгжүүлж байгаа нь маш их сайн арга зам гэж харагдлаа. Ядуу буурай иргэдийн халамжийн үйлчилгээг илүү анхаарч байгаа бодлого зэрэг нь маш зөв санагдана. Бид маш их зүйл харж, олон туршлага судаллаа.

Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Энхжаргал:

- Манай баг хамт олон эрүүл мэнд, соёл, боловсрол, аялал жуулчлал, эрчим хүчний салбарын залуу, ахмад, дунд үеийн хүмүүсээс бүрдсэнээрээ онцлог юм. Бид Хятад улсын ядуурлыг бууруулах гарц гэдэг ямар чухал үйл ажиллагаа, ямар зохион байгуулалт, ямар төлөвлөгөөтэй явагддагийг мэдэж ойлгож авлаа. Туршлага судалсан бүх зүйлээ Архангай аймагтаа хүрч салбар салбарын хүмүүст дэлгэрэнгүйгээр мэдээлэх болно. Өвөр Монголын бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн талд өмнө нь хэвлэл мэдээллээс мэдээлэл авч байсан бол энэ удаад газар дээр нь ирж үзэн, нөр их хөдөлмөрийг нь биширч явлаа.

Хятад улсын ядуурлаас ангижруулах бодлого хэрэгжиж байгаатай газар дээр нь ирж танилцсан Монгол Улсын Архангай аймгийн төлөөлөгчдийн баг нэгийг үзэн олныг тунгаан итгэл дүүрэн буцсан билээ.

Зохиогч:С.Саранчимэг
Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:2109
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой