Тус үзэсгэлэнг дэлхийд алдартай Хятадын “Циньхуа” их сургууль болон Үндэсний музей хамтран зохион байгуулснаас гадна энэ үеэр эрдэм шинжилгээний бага хурал болсон юм. Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол зорилго дэлхийн улс орон бүрийн урлаг, шинжлэх ухааны нэгдлийн үр дүнг цуглуулан, нээн харуулахад оршиж байна. Мөн урлаг, шинжлэх ухааныг хиймэл оюун ухааны эрин үед хэрхэн яаж нэгтгэх, тогтвортой хөгжлийн талаар эрэлхийлсэн байна.
Үзэсгэлэнд дэлхийн орон бүрийн урлагийн сургууль болон судалгааны байгууллагын гэх мэт 120 гаруй бүтээлийг дэлгэжээ. Үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ.