”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин: Хятадын эдийн засгийн хэтийн төлөв лавтай гэрэл гэгээтэй байх болно

Ши Жиньпин: Хятадын эдийн засгийн хэтийн төлөв лавтай гэрэл гэгээтэй байх болно.

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дэлхий нийтийн анхаарал Хятад улсад, Шанхай хотод төвлөрлөө. Ши Жиньпин дарга Хуанпү мөрний хөвөөнд Хятадын олон улсын импортын 2 дахь удаагийн экспо албан ёсоор нээгдсэнийг зарлалаа. Тэрбээр “Хятадын эдийн засгийн хэтийн лавтай гэрэл гэгээтэй байх болно. Мөн түүнчлэн нэн илүү гэрэл гэгээтэй болох нь дамжиггүй гэдэгт би эргэлзэхгүй байна” гэв. Ши Жиньпин нээлтийн ёслолд илтгэл тавив. Ши Жиньпиний чухал яриа нь Хятадын эдийн засаг урт хугацаанд эрүүл тогтвортой хөгжлийн эрчээ хадгалах бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүчирхэг итгэл нэмэрлэхийг бүрэн тусгасан тул хуралд оролцсон улс орнуудын зочид халуун алга ташиж, олны хүчтэй дэмжлэгийг хүлээсэн юм.

Сүүлийн жилүүдэд худалдааны ивээх үзэл болно даяаршлын сөрөг урсгал тасралтгүй толгой өндийж, дэлхийн эдийн засгийн өсөлт тааруухан, өсөлтийн эрч хангалтгүй байна. Ээдрээтэй чиг хандлагад хандан Хятад улсын эдийн засаг урсгалыг сөрөн тогтвортой урагшилж, аж үйлдвэрлэлийн шинэ хөдөлгөх хүчийг тасралтгүй бий болгож, эдийн засгийн даяаршлын итгэлийг төвлөрүүлсэн юм. Энэ оны эхний гурван улиралд Хятад улсын ДНБ 6.2 хувийн өсөлтийг хадгалав. Дэлхийн банкны нийтэлсэн “2020 оны бизнес эрхлэлтийн орчны тайлан”-д, Хятад улсын бизнес эрхлэлтийн орчны жагсаалт 46-рт байснаасаа дэвшээд 31-р болов. Олон улсын эдийн засгийн салбарын зүтгэлтнүүд нийтдээ Хятад улсын эдийн засгийн чанартай хөгжил тогтвортой ахиж байгаа бөгөөд хойшдын хөгжлийн эрч хангалттай, хэтийн төлөв гэрэл гэгээтэй байх болно гэж үзэцгээж байна.

Ши Жиньпин илтгэлдээ, 1 тэрбум 400 сая шахам хүн амтай асар том зах зээл, дэлхийд цар хэмжээгээр хамгийн том дунд зэргийн орлоготой олон нийт нь Хятад улсын эдийн засагт өргөн уудам орон зайг нээж, итгэлийг олгон, суурь тулгуурыг бататгаж байна. Тодорхой стратегийн төлөвлөлт, бодлогын уян хатан байршуулалт, тогтвортой өөрчлөлт шинэчлэлт нь Хятад улсын эдийн засаг чанартай хөгжихөд урагшлах зүг чиг тогтоож, тогтолцооны баталгаа хангав. Нээлттэй хөгжих байр суурь, багтаамжтай хөгжих үзэл ойлголт, ажил хэрэгч үйл ажиллагааны арга барил нь Хятад улс нэн өндөр түвшинд нээлттэй байлгахад төлөв байдлын зорилтыг нээж, итгэл хүндэтгэлийг олж, асар их хөдөлгөх хүчийг хуримтлуулсан юм. Ирээдүйд, Хятад улс хөгжлийн шинэ үзэл ойлголт баримтлан, шинэ бүтээмжийн хөдөлгөх хүчний хөгжлийн стратегийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, шинэ хөдөлгөх хүчийг сайтар хөгжүүлэн, хөдөлгөх хүчний шилжилтийн арга хэлбэр, бүтцийн зохицуулалт, хөдөлгөх хүчний нэмэгдлийг тасралтгүй ахиулж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд нэн олон боломжийг авчрах болно гэв.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:1604
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой