”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Үзэг нэгтний уулзалт болж байна

Хоёр орны хамтарсан сурвалжлагын баг Улаанхад хотын өдрийн сонины хороонд зочиллоо.

    Хятад, Монгол хоёр орны сэтгүүлчдийн багийн хамтран сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилсээр 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанхад хотын Онгинууд хошууны “Хас Луу” элсний аялал жуулчлалын цэгээр дайрч, Улаанхад хотод буудалласан юм. Улмаар энэ өглөө буюу 11 дүгээр сорын 06-ны өглөө үзэг нэгтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудтай танилцах үйл ажиллагаа эхэллээ. Хөтөлбөрийн эхэнд Улаанхад хотын Өдрийн сонины хороонд зочилсон бол үдээс хойш Улаанхад хотын Радио телевиз хороотой танилцах болно.

Улаанхад хотын Өдрийн сонины хорооны сонин хэвлэх үйлдвэрийн тасагт

 Улаанхад хотын Өдрийн сониныхон сэтгүүлчдийг утга төгөлдөр хүлээж авлаа

        Сэтгүүлчид Улаанхад хотын Өдрийн сонины хорооны сонин хэвлэх үйлдвэрийн тасаг, мөн шинэ болон уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажиллах багуудын ажилтай тус тус танилцсан байна.

Улаанхад хотын Өдрийн сонины хорооны сонин хэвлэх үйлдвэрийн тасаг

- ӨМӨЗО-ы Улаанхад хотын Өдрийн сонины хэвлэх үйлдвэрт зочилж байгаадаа маш баяртай байна. Би анх 18 настайдаа мэргэжлийн гараагаа эхэлсэн. Миний мэргэжил энэ хэвлэх үйлдвэртэй салшгүй холбоотой. 24 жилийн өмнөх ажиллах үеийн дурсамж сэргэж байна. Орчин үеийн хэвлэх үйлдвэртэй, их гоё цэвэрхэн үйлдвэрлэдэг юм байна. Хэвлэсэн сонины өнөөдрийн дугаарыг харлаа. Их цэгцтэй гоё байна. Энд ирж туршлага солилцож байгаадаа баяртай байна гэж Монгол Улсын “Үнэн” сонины сэтгүүлч Ц.Одбат ярьлаа.

Монгол Улсын өдөр тутмын “Үндэсний шуудан” сонины Соёл урлаг, нийгэм, танин мэдэхүйн албаны дарга Д.Эрдэнэцэцэг:

- Улаанхадын Өдрийн сонин маань ингэж босоо монгол бичгээр гардаг юм байна. Надад үнэхээр их таалагдлаа. Маш их бахархалтай санагдаж байна. Өдөр болгон долоон мянган хувь хэвлэгддэг гэсэн. Улаанхадын хэмжээнд харьцангуй бага тоо юм шиг санагдлаа. Гэхдээ цахим сүлжээ ороод ирсэн болохоор уламжлалт сонин хэвлэл маань борлуулалт, хэвлэлтийн тоо бага зэрэг багасаж байгаа гэж дуулж байсан. Манай улсын хувьд ч ийм бэрхшээл байгаа. Цахим сүлжээ, интернэт хөгжихийн хэрээр уламжлалт хэвлэмэл сонин маань цөөн тоогоор хэвлэгдэх болсон. Үйлдвэрийн хувь бол үнэхээр сайхан үйлдвэр байна. Манайхны хувьд өөрийн гэсэн ийм үйлдвэртэй сонин маш цөөхөн, ихэвчлэн хувийн хэвлэлийн компаниудтай гэрээ байгуулж ажилладаг гэж ярьсан юм.

Улаанхад хотын Өдрийн сонины хорооны сонин хэвлэх үйлдвэрийн тасагт

Улаанхад хотын Өдрийн сонины хороонд

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:2000
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой