”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын олон улсын импортын II экспо нээлтээ хийв

Энэ сарын 05-нд Шанхай хотноо болсон Хятадын олон улсын импортын II экспогийн нээлтийн ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцож үг хэллээ.

Нээлттэй хамтын ажиллагаа, нээлттэй инновац, нээлттэй хамтдаа ашиг хүртэх дэлхийн эдийн засаг байгуулахыг Ши Жиньпин улс орнуудад уриалсны зэрэгцээ Хятад улс нээлттэй байр сууриар улс орнуудад хөгжлийн боломж нээж, нээлттэй эдийн засгийг бий болгон, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө хүчин зүтгэнэ хэмээн онцоллоо.

Тэрээр: “Эдийн засгийн даяаршил бол түүхэн хандлага юм. Дэлхийн эдийн засгийн хөгжилд тулгарч буй бэрхшээлийг аль ч улс орон дангаараа шийдэж чадахгүй. Улс орнууд хүн төрөлхтнийг тэргүүн байранд тавих үзэл санааг баримтлах ёстой. Харин өөрийнхөө ашиг сонирхлыг хүн төрөлхтний эрх ашгаас дээгүүр тавьж болохгүй. Талууд дэлхийн зах зээлийг улам өргөжүүлж, дэлхий нийтээрээ хуваалцах механизмыг хэрэгжүүлэн, дэлхийн хэмжээнд хамтран ажиллах талаар илүү нээлттэй байр суурь, арга хэмжээ авч, эдийн засгийн даяаршлын эрч хүчийг нэмэгдүүлж, саад бэрхшээлийг багасгах хэрэгтэй.

Бид гараа тавих биш барих, хана босгох биш нураах хэрэгтэй. Ивээх үзэл, ганц талт үзлийг эрс эсэргүүцэж, худалдааны саад бэрхшээлийг улам багасгах хэрэгтэй. Зах зээлийн хангамжийг нэмэгдүүлэхийн тулд дэлхийн өртгийн болон нийлүүлэлтийн гинжин хэлхээг улам боловсронгуй болгох хэрэгтэй. Багтаамжтай, харилцан хөнгөлөлттэй хөгжлийн боломжийг эрэлхийлж, НҮБ-ын дүрэм тогтоол, үндсэн зарчмаар суурь болгосон олон улсын дэг журмыг хамтдаа хамгаалан, олон талт худалдааны системийн үнэ цэнэ, үндсэн зарчмыг дэмжиж, худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөтэй, хялбар байдлыг эрчимжүүлэн, эдийн засгийн даяаршлыг илүү нээлттэй, багтаамжтай, нийтэд хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа ашиг олох чиглэлээр хөгжүүлэх ёстой" гэлээ.

Импортын анхдугаар экспод Ши Жиньпин гадаадад нээлттэй байх 5 талын арга хэмжээг зарлаж байсан юм. Тэрээр нэг жилийн турш эдгээр арга хэмжээ үндсэндээ биеллээ олсон гэв. Тухайлбал “Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсийн Линьган шинэ хэсгийг албан ёсоор байгуулж, Хятадын бусад мужид чөлөөт худалдааны 6 шинэ туршиц бүстэй боллоо. Шанхайн үнэт цаасны бирж технологийн самбар гаргаж, туршин бүртгүүлэх дүрмийг албан ёсоор хэрэгжүүлсэн. Хөх мөрний гурвалжин хойгийн интерацчиллын хөгжлийг үндэсний стратеги болгон хэрэгжүүлж байна. "Гадаадын хөрөнгө оруулалтын хууль"-ийг 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлнэ. Зах зээлд орохоос өмнөх дотоодын иргэдийн адил хөнгөлөлт үзүүлэх бодлого, сөрөг жагсаалтын удирдах дүрмийг гаргасан. Импортыг өргөжүүлж, хэрэглээг нэмэгдүүлэн, гаалийн татварыг бууруулах ажилд чухал ахиц гарсан зэрэг багтаж байна.

Шинэ түүхэн гараанаас Хятадын нээлттэй хаалганы бодлого улам өргөжих болно. Хятад улс гадаадад нээлттэй байх үндсэн бодлого баримталж, нээлттэй байдлаар өөрчлөлт, хөгжил, инновацийг дэмжин, илүү өндөр түвшинд гадаадад нээлттэй байдлаа ахиулна. Хятадын зах зээл өргөн, та бүхнийг ирж үзэхийг урьж байна. Хятад улс эдийн засгийн хөгжилд үзүүлэх дотоодын эрэлт хэрэгцээний үндсэн үүргийг эрчимжүүлж, дотоодын улам идэвхтэй зах зээлийг бий болгож, Хятадын эдийн засгийн хөгжлийг ахиулан, дэлхийн эдийн засгийн өсөлтийн орон зайг өргөжүүлнэ. Хятад улс импортын үүргийг улам чухалчилж, гаалийн татвар, тогтолцооны чанартай өртгийг бууруулна. Импортын худалдааг ахиулах инновацийн туршиц бүсийг байгуулж, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээний импортыг өргөжүүлнэ. Хятад улс экспорт импорт, барааны худалдаа ба үйлчилгээний худалдаа, хоёр талт худалдаа ба харилцан хөрөнгө оруулалт, худалдаа ба үйлдвэрлэлийн зохицонгуй хөгжихийг ахиулж, гадаад дотоодын чухал хүчин зүйлийн чөлөөт эргэлт, эх баялгийн чанартай хуваарилалт, зах зээлийн гүнзгий нэгдэлд тус дөхөм үзүүлнэ.

Хятад улс гадаадад бүх талаар, олон салбарт нээлттэй байж, иж бүрэн нээлттэй шинэ байдлыг түргэвчлэн бий болохын тулд хичээн ажиллаж байна” гэлээ.

Өнөөгийн байдлаар Хятад улс 137 улс орон, олон улсын 30 байгууллагатай "Бүс ба зам" санаачилгыг хамтдаа байгуулах хамтын ажиллагааны 197 баримт бичигт гарын үсэг зураад байна. Ши Жиньпин Хятад улс цаашид "Бүс ба зам" санаачилгын бүтээн байгуулалтыг ахиулж, хамтдаа зөвшилцөх, хамтдаа байгуулах, хуваалцах зарчмыг баримтлан, нээлттэй, ногоон, цэвэр ариун үзэл баримтлалаар өндөр стандарт хангасан, ард иргэдэд хүртээмжтэй, тогтвортой зорилтыг биелүүлж, "Бүс ба зам"-ын чансаатай хөгжлийг дэмжихээ илэрхийллээ.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:1567
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой