1941 оны Улаан талбайн парадын 78 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд 11-р сарын 05-ны өдөр Москва хотын Улаан талбайд бэлдэж байна. 1941 оны 11-р сарын 07-нд Улаан талбайд болсон цэргийн парад түүхэн чухал ач холбогдолтой юм. Тэр нь ЗХУ-ын эх орны дайны хамгийн хүнд хэцүү үе байсан бөгөөд нацист Германы арми Москвагийн захад ирчхээд байв. ЗХУ-ын арми Улаан талбайд хийсэн парадын дараа шууд Москва хотын захын дүүрэг рүү хөдөлж, дайнд оролцож байжээ.