”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Үзэг нэгтний уулзалт үргэлжилсээр

Хоёр орны хамтарсан сурвалжилгын баг Улаанхад хотын Радио телевиз хороонд зочиллоо.

        Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг 11 дүгээр сарын 06-ны өдрийн үдээс хойно Улаанхад хотын Радио телевиз хороонд зочилж, монгол телевизийн нэвтрүүлгийн тасаг, монгол радиогийн шууд нэвтрүүлгийн студи зэрэгтэй танилцав. Мөн Улаанхадын Радио телевиз хорооны монгол сэтгүүлчидтэй мэргэжлийн тал дахь санал бодлоо хуваалцан, туршлага солилцсондоо хоёр орны сэтгүүлчид цөм олзуурхан баярлаж байлаа.

Улаанхад хотын Радио телевиз хороонд зочиллоо

 МСНЭ-ийн Сүхбаатар аймгийн салбар зөвлөлийн гишүүн Я.Гэрэлсүрэн:

- Сэтгүүлчид нь өөрсдийнхөө авсан мэдээллийг монтажилж байгаа нь их таалагдсан. Сэтгүүлч нь сэтгүүлчээ хийгээд, текстээ бичээд өгөхөд зураглаач ньэвлүүлгээ хийдэг бол энд нэг хүн маш олон төрлийн ажлыг бие дааж, чадварлаг хийж байгаа нь их сайхан санагдлаа. Мөн дүрс авч байгаа, цоолж хийж байгаа байдал нь таалагдаж байна. Нэгэн хэвийн байхаас илүү өдөр болгон тухайн мэдээлэлдээ тааруулан хувиргаж байгаа нь их сайхан санагдлаа.

МСНЭ-ийн Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн гишүүн Ш.Оюун-Ухаан:

- Өнөөдөр Өвөр Монголын Улаанхад хотын радио телевизтэй танилцлаа. Би өөрөө телевизд ажилладаг болохоор илүү сонирхолтой санагдсан. Туршлага их солилцож авлаа. Ерөнхийдөө бол адилхан юмнууд их байдаг юм байна. Мөн ялгаатай зүйл ч байна. Манай Өмнөговийн телевизид бол сэтгүүлч, зураглаач нь маш цөөхөн байдаг. Нэг телевизид хоёр сэтгүүлч, хоёр зураглаач ажилладаг жишээтэй бол энд бүхэл бүтэн баг ажиллаж байна. Тийм болохоор гарч байгаа мэдээ нэвтрүүлэг нь бас илүү их чанартай байж, илүү олонд хүрдэг юм шиг байна. Энд ажиллаж байгаа хүмүүс нь биднийг гоё уриалгахан хүлээж авсанд баяртай байна.

Улаанхад хотын Радио телевиз хороонд

МҮОНР-ийн редактор Д.Батцэцэг:

- Мэдээний болон шууд нэвтрүүлгийн студиэр орлоо. Маш олон зочдыг зэрэг хүлээж авч, ярилцах боломжтой юм байна. Сонсогчидтойгоо эерэг холбоог их сайжруулсан юм байна гэж харлаа.

Улаанхад хотын Радио телевиз хороонд

Улаанхадын Радио телевиз хорооны Монгол телевизийн редакцын албаны дэд дарга Хун Мэй:

- Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтран сурвалжлах баг манай Улаанхадын Радио телевиз хороонд ирж, туршлага солилцон харилцан суралцлаа. Цаг нь богинохон ч ололт ихтэй гэж миний хувьд бодож байна. Манай хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны байдал, мөн Монгол Улсын хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны байдлыг харилцан асуун судалж, ойлгож мэдсэн нь бидний хувьд нандин турглага хүртэх алтан боломж юм.

Улаанхадын Радио телевиз хорооны дэд дарга Бао Жяньфэй:

- Монгол Улсын сэтгүүлчид манай ажлаар зочилж ирсэн нь маш утга агуулгатай үйл ажиллагаа гэж миний хувьд ойлгож байна. Ирээдүйдээ бид мөн хамтран сурвалжлах, хамтран ажиллах үйл ажллагааг илүү өрнүүлж, монгол хэвлэл мэдээллийн нөлөөлөх хүчин чадал, хамтын ажиллагааны хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Мөн Монгол Улсын сэтгүүлчид манай Улаанхад нутгаар илүү олон ирж, эндэх монголчуудын ахуй амьдрал, эдийн засаг нийгмийн хөгжил, соёл боловсрол зэрэг салбарын мэдээллийг анхааран, бидэнд санал заавраа дэвшүүлж байхыг хүсэж байна.

Улаанхад хотын Радио телевиз хороонд 

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:436
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой