”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

БНХАУ-ын ЭСЯ хятад анагаах ухааны сонгодог бүтээлийг Монгол Улсад дэлгэрүүлэхийг дэмжив

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр ”Анагаах эрдмийн товчоон”-ы кирилл монгол орчуулга хэвлэгдэв.

        Улмаар хятадын уламжлалт анагаах ухааны соёлыг Монголын иргэдэд танилцуулсан бөгөөд Монголын уншигчид, анагаах ухааны мэргэжилтнүүд, хятад анагаах ухаан сонирхогчдын баяр талархлыг хүлээсэн байна.

        Элчин сайд Шин Хаймин энэхүү номыг хэвлүүлэхэд туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн академич, анагаах ухааны эрдэмтэн н.Болдыг энэ сарын 01-нд хүлээн авч уулзав. Элчин сайд Шин Хаймин:

- Хятад улс Хятадын уламжлалт анагаах ухааны үндэсний бага хурлыг саяхан хуралдуулж, Ши Жиньпин даргын Хятад анагаах ухааныг хөгжүүлэх талаарх зааврыг уламжилсан. Хятадын уламжлалт анагаах ухаан нь олон мянган жилийн туршид эрүүл мэндийн үзэл баримтлал, хятад үндэстний практик туршлагыг агуулсаар ирсэн. Энэ нь Хятадын соёл иргэншлийн үнэт баялаг төдийгүй Хятадын ард түмэн, Хятад үндэстний агуу мэргэн ухааныг гүнээ шингээсэн байдаг. Хятад улс нь бүх хүн төрөлхтний сайн сайхны төлөө хятад анагаах ухааныг дэлхийд сурталчилж байна.

        Хятад, Монгол улс уул усаараа холбогдсон хөршүүд бөгөөд уламжлалт анагаах ухааны солилцоо нь урт удаан түүхтэй. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулан хоёр улс Хятад анагаах ухаан, Монгол анагаах ухааны салбар дахь хамтын ажиллагаа өндөр үр дүнд хүрч байна. Саяхан бид хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, "Анагаах эрдмийн товчоон"-ы кирилл монгол орчуулгыг хэвлүүлж, баяр дээр баяр нэмсэн. Хятад, Монгол анагаах ухааны хүрээн дэх хамтын хүчин чармайлтаар Хятадын уламжлалт анагаах ухаан Монголд илүү нэвтэрч, монгол хүмүүст үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

    Академич н.Болд:

- Хятад бол Монгол Улсын найрсаг хөрш юм. Хятад улс Монголын анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд олон жилийн туршид тусламж үзүүлж, олон монгол хүнд ашиг тусаа үзүүлсэн.

Монголын анагаах ухааны салбарынхан Хятадын уламжлалт анагаах ухааны сонгодог бүтээл болон эмчилгээний арга технологийг Монголд идэвхтэй сурталчлан таниулах, хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах чиглэлээр Хятад мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж хэллээ.

Зохиогч:Бэлтгэсэн нь:Д. Хүүхэнсоль
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:789
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой