”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин даргын айлчлалын үр дүнг хүлээж байна

Ши Жиньпин даргын айлчлалын үр дүнг хүлээж байна.

        Грекийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Павлопулос, Бразилын Холбооны Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Боссонаро нарын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 10-наас 15-нд Грект төрийн айлчлал хийнэ. Дараа нь Бразилд очиж Бразилиад болох БРИКС-ийн удирдагчдын 11-р уулзалтад оролцоно. Ши Жиньпин даргын айлчлал баялаг үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэж Гадаад харилцааны яамны албан хүн хэлсэн юм.

11-р сарын 07-нд ГХЯ-ны дэд сайд Чинь Ган: - Ши Жиньпин даргын Грект хийх айлчлал энэ онд Хятадын төрийн тэргүүн Европын улсад хийж буй бас нэгэн удаагийн чухал айлчлал бөгөөд Хятад улсын дарга 11 жилийн дараа Грект дахин айлчилж буй явдал, урьдыг залгамжилж, ирээдүйг нээх түүхэн чухал ач холбогдолтой Хятад Европын харилцааны хөгжил, "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааг шинэ эрч хүчээр сэлбэх юм гэж хэллээ.

"Хятад, Грек олон талт үзэл, чөлөөт худалдаа, дэлхийн нээлттэй эдийн засаг байгуулахыг баримталж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, харилцан ашигтай хамтдаа ашиг олохыг санаачилдаг. Хоёр орон эртний соёл иргэншилт орны хувьд нээлттэй, уужуу үзэл баримтлалыг дээдэлдэг төдийгүй хоёр ард түмэн найрсаг харилцаатай, хүмүүнлэгийн салбарын солилцоо ид хөгжиж байна. Янз бүрийн соёл бие биеэ хүндэтгэж, харилцан туршлага солилцон, соёл иргэншлийн солилцоо хийхийг хоёр орон санаачилдаг юм."

Эх сурвалжид тэмдэглэснээр Грект айлчлах үеэр Ши Жиньпин дарга Грекийн ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай тус тус хэлэлцээр хийж, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах юм байна.

Чинь Ган:

- Хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл нийтэлж, хоёр талын харилцааны хөгжлийн ирээдүйг төлөвлөн, хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг засгийн газрын хамтын ажиллагааны баримт бичиг, боомт, банк санхүү, эрчим хүч зэрэг салбарын худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна. Айлчлал баялаг үр дүнд хүрч, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагаа, солилцооны түвшнийг дээшлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Хятад, Европын харилцааг шинэ эрч хүчээр сэлбэж, олон улсын зүй ёсны дэг журмыг тогтооход хувь нэмэр оруулна гэсэн байна.

"Эдийн засгийн өсөлт-Инновацын ирээдүйг цогцлооё" сэдэвт БРИКС-ийн удирдагчдын 11-р уулзалт 11-р сарын 13, 14-нд Бразилийн нийслэл Бразилиад болно. Ши Жиньпин даргын айлчлал Хятад улсын шинээр хөгжиж буй зах зээл, хөгжиж буй оронд чиглэсэн гадаад харилцааны чухал арга хэмжээ юм гэж ГХЯ-ны дэд сайд Ма Жаошүй хэлсэн юм.

"Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын үйлдвэр худалдааны чуулга уулзалтын хаалтын арга хэмжээ, удирдагчдын уулзалтын хаалттай хурал, нээлттэй хурал, БРИКС-ийн орнуудын удирдагчид, үйлдвэр худалдааны зөвлөл, шинэ хөгжлийн банкны хэлэлцээр зэрэг цуврал арга хэмжээнд оролцож, үг хэлнэ. Мөн зарим орны удирдагчидтай хоёр талт хэлэлцээр хийж, хоёр талын харилцаа, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо гүнзгий солилцоно."

Ма Жаошүй:

- БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны механизм дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулж, глобал засаглалын системийн өөрчлөлтийг дэмжих, олон улсын энх тайван тогтвортой байдлыг баталгаажуулахад чухал хувь нэмэр оруулж байна. Хятад улс Бразилийн хамт уулзалтыг баялаг үр дүнд хүргэхэд бэлэн байна гэж хэлэв.

 - Бид хурлаар 4 үр дүнд хүрэхийг хүсэж байна. Нэг, түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, БРИКС-ийн хамтын ажиллагааны идэвхтэй хандлагыг баталгаажуулна. Хоёр, олон талт үзлийг хамгаалж, глобал засаглалыг сайжруулж, шинээр хөгжиж буй зах зээл ба хөгжиж буй орны нийтлэг ашиг сонирхол, хөгжлийн орон зайг баталгаажуулна. Гурав, аж үйлдвэрийн шинэ хувьсгалын урсгалыг дагаж, 5 орны эдийн засаг шат ахихад тус дөхөм үзүүлнэ. Дөрөв, ажил хэрэгч хамтын ажиллагааны агуулгыг баяжуулж, хамтын ажиллагааны бүтцийг бэхжүүлнэ гэсэн байна

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:680
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой