”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хэвлэл мэдээллийн хэлэлцүүлэг боллоо

Хятад, Монголын хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо.

          Хятад, Монголын хамтарсан сурвалжилгын арга хэмжээний хүрээнд 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанхад хотын Радио телевиз хороонд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хурлын үеэр

        ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Улаанхад хотын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, ӨМБИС-ын Сэтгүүл зүйн дээд сургууль, Улаанхадын Радио телевиз хороо, Улаанхадын Өдрийн сонины хорооны холбогдох дарга удирдлага, сэтгүүлчдийн төлөөлөгч, Хятад, Монголын хамтарсан сурвалжилгын багийн сэтгүүлчид хуралд оролцсон байна.

Хурлын үеэр

        ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны Гадаадын сэтгүүлчидтэй холбоо барих газрын дарга Үндэсбат хурлыг эрхлэн явуулав. Тэрээр:

- БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. БНХАУ 1949 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бол 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улстай дипломат харилцаа байгуулснаараа Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон эхний хэдэн орны нэг болдог. Улмаар энэ онд хоёр орны хооронд олон цуврал арга хэмжээ зохион байгуулсан. Энэ дунд хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээ хамрагдаж байна. Монголын залуу сэтгүүлчдийн сургалт нь энэ оны хувьд хоёр дахь удаа зохион байгуулагдаж байгаа юм. Энэ нь мөн ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон МСНЭ-ийн хамтын ажиллагааны чухал агуулга болно.Тус удаагийн хөтөлбөрийн хүрээн дэх өнөөдрийн хэлэлцүүлгээр хоёр орны сэтгүүлчид санал бодол, хүсэл шаардлагаа чөлөөтэй дурдаж болно гэсэн бөгөөд Улаанхад хотын түүх соёл, үндэстний зан үйл, аялал жуулчлал зэрэг олон талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.

ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны Гадаадын сэтгүүлчидтэй холбоо барих газрын дарга Үндэсбат 

ӨМБИС-ын Сэтгүүл зүйн дээд сургуулийн багш Ундрахбулаг /зүүн/ орчуулагчаар ажиллав

        Улаанхад хотын Намын хорооны Суртал ухуулгын албаны орлогч дарга Фү Шяолинь, Улаанхадын Радио телевиз хорооны дэд дарга Бао Жяньфэй, Улаанхадын Өдрийн сонины хорооны дэд ерөнхий найруулагч Хөгжилт, ӨМБИС-ын Сэтгүүл зүйн дээд сургуулийн захирал Тогтох, МҮОНР-ийн редактор Д.Батцэцэг, Монголын “Үнэн” сонины сэтгүүлч Ц.Одбат, МУИС-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Билгүүн, МСНЭ-ийн Булган аймгийн салбар зөвлөлийн гишүүн А.Батзориг нар үг хэлсэн байна.

Улаанхад хотын Намын хорооны Суртал ухуулгын албаны орлогч дарга Фү Шяолинь

Улаанхадын Радио телевиз хорооны дэд дарга Бао Жяньфэй

Улаанхадын Өдрийн сонины хорооны дэд ерөнхий найруулагч Хөгжилт

ӨМБИС-ын Сэтгүүл зүйн дээд сургуулийн захирал Тогтох

МҮОНР-ийн редактор Д.Батцэцэг

Монголын “Үнэн” сонины сэтгүүлч Ц.Одбат

МУИС-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Билгүүн

МСНЭ-ийн Булган аймгийн салбар зөвлөлийн гишүүн А.Батзориг 

МОНЦАМЭ агенталгийн Урлаг соёлын тоймч Б.Алтанхуяг /зүүн/

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:651
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой