”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад, Монголын “Найрамдлын дуу-2019” уралдаан амжилттай боллоо

Хятад, Монголын “Найрамдлын дуу-2019” уралдааныг амжилттай болж өндөрлөлөө.

      ХТРТ-ийн Ази, Африкийн хэлний программын төвийн Монгол хэлний редакц, УБ хот дахь Хятадын соёлын төвөөс санаачлан зохион байгуулж буй Хятад, Монголын “Найрамдлын дуу-2019” уралдааны гала тоглолт Улаанбаатар хотноо 11-р сарын 08-нд амжилттай болж өндөрлөв. Тус арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх Ли Вэй, МУ-ын ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх н.Мөнхгэрэл, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, Күнзийн институтын зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн ажилтан нийт 100 гаруй хүн оролцсон байна.

    Энэ жилийн уралдаан БНХАУ байгуулагдсаны 70 жил, Хятад, Монголын хооронд  дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн цуврал арга хэмжээний хүрээнд болж буйгаараа онцлог юм. Уралдааны гол зорилго нь хоёр орны ард иргэдийн соёлын солилцоо, найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, соёлоо харилцан сурталчлахад оршиж байгаа юм.

   Уралдаанд энэ оны 09-р сараас эхлэн хоёр орноос нийт 200 гаруй хүн бүртгүүлэн оролцож, гурван шатны шалгаруулалтаар Хятадын талаас 20, Монголын талаас 6 оролцогч тунан үлджээ. Уралдааны тэргүүн байрыг МУ-ын залуу уран бүтээлч Г.Чинзориг, Хятадын ӨМӨЗО-ы Баяннуур хотын залуу дуучин Д.Бөхөө нар тус тус эзэлсэн байна.

 

Найруулагч:УЛААНАА
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:791
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой