”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин дарга Грекийн ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийв

Дарга Ши Жиньпин Грекийн ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийлээ.

   Орон нутгийн цагаар 11-р сарын 11-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Грекийн ерөнхийлөгч Павлопулостой хэлэлцээр хийсэн байна. Улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, соёл иргэншлийн яриа хэлэлцээрийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад Дорнод Өрнөдийн соёл иргэншилд эртний улс орны оюун ухааны хувь нэмэр оруулах болно гэж хоёр орны тэргүүн санал нэгтэй зөвшөөрсөн байна.

    Ши Жиньпин дарга:

- Миний бие соёл иргэншлийн тал дээр хүндэтгэлтэй хандаж, ирээдүйд итгэх итгэлийг тээж Грек улсад ирсэн юм гэж хэлсэн байна. Хятад, Грек хоёр эртний соёл иргэншлийн том улсын хувьд ижил буюу ижил төстэй үзэл баримтлалтай байсан бөгөөд үндэсний шинэчлэлд хүрэхийн тулд бүгд шаргуу хөдөлмөрлөсөн байдаг. Харилцан солилцоо, харилцан баталгаажуулалт нь соёл иргэншлийн хөгжлийн зайлшгүй шаардлага юм. Хятад, Грекийн найрамдал бол хоёр орны хамтын ажиллагаа төдийгүй хоёр соёл иргэншлийн яриа хэлэлцээр болно. Өнөөдөр дэлхий ертөнц сүүлийн 100 жилийн хугацаанд байгаагүй томоохон өөрчлөлтийг даван туулж байна. Хоёр орон хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн илүү шударга, оновчтой олон улсын дэг журмыг сурталчлан, Хятад, Грекийн эртний хоёр соёл иргэншлийг хөгжүүлэхэд хамтарч ажиллана гэдэгт итгэж байна гэж хэлэв.

  Павлопулос:

- Хятад, Грек хоёр эртний соёл иргэншлийн улс байсан тул Грекийн ард түмэн Хятадтай ойр дотно харилцаатай байдаг. Грек улс, БНХАУ байгуулагдсанаас хойш 70 жилийн турш онцгой амжилтад хүрсэнд маш их баяртай байна. Грек, Хятад улс хоёулаа өөр өөр соёл иргэншлүүд ялгаатай байдлыг хадгалахын зэрэгцээ нийтлэг үндэс суурийг эрэлхийлж, бие биенийхээ давуу талаас суралцан, яриа хэлэлцээр хийж байна.   Өнөөгийн эргэлзээтэй ертөнцөд Хятад улс энх тайван, эв найрамдал, тэнцвэрт байдлыг дэмжиж, дэлхийн янз бүрийн асуудлыг шийдвэрлэхэд маш хэрэгтэй лавлагаа, шийдлийг өгч байна гэж хэллээ.

Хэлэлцээр хийхээс өмнө ерөнхийлөгч Павлопулос дарга Ши Жиньпинд зориулан угтах ёслол хийсэн юм.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:5397
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой