”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Импортын экспоны нөлөөлөх хүч улам бүр өргөжсөөр

Импортын экспоны нөлөөлөх хүч улам бүр өргөжсөөр

Хятадын олон улсын импортын Ⅲ экспод оролцохоор 230 гаруй аж ахуйн нэгж гэрээнд гарын үсэг зурж бүртгүүлсэн байна

Хятадын олон улсын импортын Ⅲ экспогийн аж ахуйн үзэсгэлэнд оролцохоор 230 гаруй аж ахуйн нэгж гэрээнд гарын үсэг зурж бүртгүүлснээс үзэсгэлэнгийн талбайн хувьд 84 мянган дөрвөлжин метрийг давжээ.

Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн газрын орлогч дарга Сүнь Чэньхай хэлэхдээ: - Энэ удаагийн үзэсгэлэнгийн талбайн зохион байгуулалт, сэдвийн тохиргоо нь шинэ оролдлогууд дээр үндэслэн, илүү шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулсан байгаа юм. Дараагийн удаад буюу Хятадын олон улсын импортын Ⅲ экспогийн аж ахуйн нэгж худалдааны үзэсгэлэнг дөрвөн том сэдвийн хүрээнд хуваах болно. Үүнд: Технологи, тоног төхөөрөмжийн салбар, Хэрэглээний бараа бүтээгдэхүүн ухаалаг амьдралын салбар, Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний салбар, Үйлчилгээ, эрүүл мэндийн салбар зэргээс бүрдэнэ. Худалдаа, автомашин, бараа бүтээгдэхүүн, техник хэрэгсэл, эмнэлгийн болон эрүүл мэндийн хэрэгсэл, хоол хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг чиглэлээр зургаан үзэсгэлэнгийн талбайг байгуулна гэжээ.

Хятадын олон улсын импортын анхны экспогийн хоёр дахь өдөр Shiseido-гийн Хятад дахь дарга Хятадын олон улсын импортын 2-р экспод оролцохоор бүртгүүлж гэрээнд гарын үсэг зурж байсан тэрээр өнөөдөр гурав дахь экспод оролцохоор гэрээнд гарын үсэг зурлаа. Тэрээр:

- Хятадын зах зээл бидэнд маш чухал гэлээ.

Хятадын олон улсын импортын Ⅲ экспогийн аж ахуйн үзэсгэлэнд оролцохоор 230 гаруй аж ахуйн нэгж гэрээнд гарын үсэг зурж бүртгүүлснээс үзэсгэлэнгийн талбайн хувьд 84 мянган дөрвөлжин метрийг давж байгаа бол дэлхийн 500 хүчирхэг толгойлогч аж ахуйн нэгжээс 80 гаруй аж ахуйн нэгж нь бүртгүүлжээ.

365 хоног үйлчилгээ үзүүлдэг үзэсгэлэн

Экспо нь 6 өдөр үргэлжилсэн боловч үзэсгэлэнгийн худалдааны үйлчилгээний тавцан жилийн 365 хоногоор хүмүүст үйлчилгээ үзүүлж, гадаадаас оруулах бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн үр ашгийг дээшлүүлэх чухал ачаалал болж байгаа юм.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс Шанхай хот нь олон олон арга хэмжээ авсны нэг нь 365 хоногоор үйлчилгээ үзүүлэх юм. 2019 оны 10-р сар болтол Шанхай хот 49 улс оронд байнгын чанартай худалдааны тавцан гаргаж, дэлхийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи мэргэжлийг Хятад улсын зах зээлд оруулахыг дэмжсээр иржээ.

6 хоногийн үзэсгэлэнгээс гадна жилийн 365 хоногоор үйлчилгээ үзүүлэх тавцанд ерөнхий чадавхын тавцан, хил дамнасан худалдааны тавцан, худалдааны тусгай тавцан ба олон улсын бараа бүтээгдэхүүний төв зэрэг дөрвөн том төрөлд багтдаг.

Люйди группийн дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны гарам нь 10 мянга орчим хавтгай дөрвөлжин метр талбайтай татварын хөнгөлөлттэй дүүрэгт 45 улс орны 120 дэлгүүр, 22 мянга гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн борлуулсан байна.

Үзэсгэлэнгийн тавцангаас гадна Хунчяо чөлөөт худалдааны хот нь “Үзэсгэлэнгийн тавцан ба интернэт сүлжээний тавцан”-г уялдуулсан шинэ загварыг ашиглан, гадаадын худалдаачдын Хятад улсад бараа бүтээгдэхүүнээ гаргах гүйлгээний цаг ба гүйлгээний өөрийн өртгийг хэмнэж, Хятад улсын хэрэглэгчдэд өндөр чанартай, хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хангаж байна.

Анхдугаар экспогоос хойш нэг жилийн хугацаанд 31 үйлчилгээний тавцан 800 гаруй бизнесмений 20 мянга гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг оруулж, 9 тэрбум юанийн өртөгт хүрч, нийт 75.2 тэрбум  юанийн бараа бүтээгдэхүүнийг оруулсан байна.

Цөөн тооны хүмүүс үзэсгэлэнгийн тухайн газарт хүрч чаддаг ч жилийн 365 хоногоор үйлчилгээ үзүүлэх тавцан гаргаснаар олон олон хэрэглэгч амар хялбар үйлчилгээ хүртсэн байна.

Бараа бүтээгдэхүүний солилцооны өртөг нийт 71.13 тэрбум ам.долларт хүрчээ

Хятадын олон улсын импортын II экспо 11-р сарын 10-ны өдөр амжилт дүүрэн  өндөрлөж, 181 улс орон, бүс нутгийн 3800 гаруй аж ахуйн нэгж экспод оролцсон байна.

- Энэ удаагийн экспогийн бүтэн жилийн хугацаан дахь бараа бүтээгдэхүүний солилцооны өртөг нийт 71.13 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь анхдагч экспоноос 23 хувиар нэмэгдсэн хэмээн Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн товчооны орлогч дарга Сүнь Чэнхай танилцууллаа. Тэрээр мөн хэлэхдээ:

Импортын экспогийн нөлөөлөх хүч улам бүр өргөжсөөр байна. Цаашид шинэ зууны олон улсын хамтын ажиллагааны чухал тавцан болж, дэлхийн эдийн засгийн нээлттэй бүтээн байгуулалтыг дэмжин, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад хувь нэмэр оруулах болно гэлээ.

“Шинэ зуун-Ирээдүйг хамтдаа бүтээе” гол сэдвийн хүрээнд болсон Хятадын олон улсын импортын II экспод 181 улс, орон, олон улсын байгууллага, 3800 гаруй аж ахуйн нэгж оролцож, улсын дотоод гадаадын 500 мянган мэргэжлийн худалдан авагчид уулзалтад оролцож худалдан авалт хийх талд хэлэлцээр хийсэн ба үзэсгэлэнгийн талбайн хувьд өнгөрсөн жил 270 мянган ам дөрвөлжин метр байсан бол энэ жил 360 мянган ам дөрвөлжин метр болж нэмэгджээ. 

Энэхүү экспогийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа үр өгөөжтэй байна. Сүнь Чэнхай:

- Анхдугаар экспотой харьцуулахад аж ахуйн нэгжийн худалдааны үзэсгэлэнгийн хэмжээ, чанар, зохион байгуулалт нь шинэ ололт амжилтад хүрчээ. Урьдчилсан мэдээгээр дэлхийн хэмжээнд буюу Хятад улсын эх газрын 391 шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээ худалдаанд гарсан нь анхны экспоноос өндөр байна. Экспо нь аажмаар шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийн хувилбар, салбар салбарт гүйлгээ хийх худалдан авалтын сонголт хийх платформ болж байна.

 Өвөр Монголын уран бүтээлчид олон улсын импортын экспогийн үеэр тоглолт хийлээ

Хятадын олон улсын импортын II экспогийн үйл ажиллагааны хүрээнд биет бус соёлын өвийн тоглолт үзүүлбэр болон Хятадын үндэстний онцлогтой соёл урлагийн тоглолт Шанхай хотын үндэстний үзэсгэлэнгийн төвийн төв талбайд 11-р сарын 09-ний өдөр боллоо.

Тус арга хэмжээнд ӨМӨЗО-ы Улаанхад хотын Баарин баруун хошуунаас Үүрцайх тэргүүтэй ардын уран бүтээлчид болон бодисын бус соёлын өвийг өвлөн уламжлагч 7 хүний бүрэлдүүнтэй уран бүтээлчид хүрэлцэн ирж, “Гэсэрийн магтаал” хайлж, монгол үндэстнийхээ уламжлалт соёл урлагийн гайхамшгийг гадаад дотоодынхонд сонирхуулсан байна.

Сэтгүүлчид 5G сүлжээгээр шууд мэдээлэл хүргэжээ

Хятадын олон улсын импортын II экспогийн үеэр гадаад дотоодын 4300 орчим сэтгүүлчид ажилласан байна. Хэвлэл мэдээллийн төвд 5G сүлжээгээр үйлчилж, сэтгүүлчид экспогийн бүх арга хэмжээг газар дээрээс нь мэдээлэх нөхцөл боломжийг хангажээ.

Хятадын олон улсын импорт II экспод анх удаагаа 5G сүлжээ ажиллуулж, хэвлэл мэдээллийн төвд ажиллаж байгаа сэтгүүлчдэд 1200 гаруй сүлжээний мэдээллийн порт хангасан байна. 10-р сарын 31-ний өдрөөс энэхүү технологийг албан ёсоор ажиллуулж эхэлснээс экспод ажиллаж байгаа сэтгүүлчид 5G сүлжээний шинэ технологийн анхны хэрэглэгчид боллоо.

Телевизийн 10 суваг дотоодын радиогийн 13 долгион, 44 хэлээр экспогийн тухай мэдээлсэн бөгөөд олон улсын видео агентлаг зэргээр дотоод гадаадад зэрэг мэдээлсэн байна.

ХТРТ шууд нэвтрүүлгийн 5 эфир байгуулж, 2180 ам дөрвөлжин метр талбайтай нэвтрүүлгийн бүсэд олон сувгийн, шинэ мэдээллийнхэн ажиллав. Дотоодын 1350, гадаадын 22 сурвалжлагчаас бүрдсэн өргөн хэмжээний баг мэдээллийн төрөл бүрийн аргаар экспогийн тухай шуурхай мэдээллийг хүргэжээ.

4K/8K Ultra HD шууд нэвтрүүлгийн 2 машин, хиймэл дагуулаар цацах нэвтрүүлгийн 7 машинаас бүрдсэн машины цуваа Шанхайн гудамж, талбайгаар тархан, мэргэжлийн 400 техникч шууд нэвтрүүлгийн ажлыг баталгаажуулсан байна.

Шанхайн экспо импортын бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлсэн байна

Хятадын олон улсын импортын Ⅱ экспогийн хугацаанд борлуулалтын квотын хүрээнд импортын бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлсөн байна. Экспогийн хугацаанд борлуулсан тогтсон тооны доторх импортолсон бүтээгдэхүүнээс (үүнд импортлоход хориотой ховор чухаг амьтан ургамал, мөн түүний холбогдох бүтээгдэхүүн, улсаас тогтсон хөнгөлөлтгүй 20 төрлийн бүтээгдэхүүн ба машин тэрэг орохгүй) импортын гааль татваргүй, бусад гаалийг 70 хувиар бууруулсан байна.

 Импортын экспо сайхан, бас ухаалаг хэрэглээг мэдрүүлсэн байна

Шанхайд зохиогдсон Хятадын олон улсын импортын II экспод бизнесийнхэн сүүлийн үеийн шинэ бүтээгдэхүүн болон технологио танилцуулж, хэрэглэгчдэд гоёмсог хэрнээ ухаалаг хэрэглээг мэдрүүлжээ.

Германы нэгэн компанийн бүтээсэн автомат гар нь ундааны сав барих, машины жолоог удирдах, зүү утас барих зэрэг чадамжтай. Мөн эрүүл мэндийн байдлыг хянан шалгах оюунлаг чадамжтай.

АНУ-ын эмчилгээний шинжлэх ухаан техник мэргэжлийн компанийн үйлдвэрлэсэн төмөрлөг зоосны хэмжээтэй жижиг зүрхний лугшилт тохируулах машин нь ч олон хүний анхааралд хүрлээ. 

БНСУ-ын гоо сайхны брэндийн лангуун дээр хэрэглэгчид нүүрээ уншуулж, 3D захиалгат маскны технологи болон бүтээгдэхүүнтэй танилцлаа.

 

 

 

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуа аенетлаг
Мэдээ үзсэн:832
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой