”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин дарга Бразилийн Ерөнхийлөгч Болсонаротой хэлэлцээр хийв

Дарга Ши Жиньпин Бразилийн Ерөнхийлөгч Болсонаротой хэлэлцээ хийлээ.

  Дарга Ши Жиньпин:

- Өнгөрсөн сард ерөнхийлөгч Болсонаро БНХАУ-д төрийн айлчлал хийж, бидний хүрсэн нийтлэг ойлголт идэвхтэй хэрэгжиж байна. Саяхан өндөрлөсөн Хятадын олон улсын Импортын экспоны үеэр Бразилын үзэсгэлэнд оролцогчдын худалдааны эргэлт анхдугаар экспоныхоос 3.6 дахин илүү болсон. Хятад, Бразил дэлхийн бөмбөрцгийн хоёр талын шинээр хөгжиж буй зах зээлийн хувьд өргөн хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой. Бид Бразилын хөгжлийн ирээдүй, хоёр орны хамтын ажиллагаанд итгэл дүүрэн байна. Бразилтай хөгжлийн туршлага, амжилтаасаа хуваалцан, хамтдаа хөгжихөд бэлэн байна. Миний бие тантай хамт боломжийг алдалгүй, Хятад, Бразилын харилцааны хөгжлийг чиглүүлэхийг хүсэж байна гэж хэллээ.

  Болсонаро:

- Саяхан би БНХАУ-д төрийн айлчлал хийж, бид Бразил, Хятадын харилцааны хөгжлийн талаар олон нийтлэг ойлголтод хүрсэн. Миний бие Бразилын холбогдох талуудад үүнийг түргэн хэрэгжүүлэх заавар өгсөн. Хятад бол дэлхийд нэр нөлөө бүхий орон, Бразилын худалдааны хамгийн том түнш юм. Бразилын ард иргэд Хятадын ард түмэнд хүндэтгэлтэй, найрсаг ханддаг. Бразил, Хятадын хамтын ажиллагаа хоёр орны ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой. Бразил, Хятадын эдийн засаг харилцан нөхсөн, хамтын ажиллагааны хүрээ улам өргөжиж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Бразилд хөрөнгө оруулж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төмрийн хүдэр, байгалийн хий, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Бразилын тал Хятадын нээлттэй зах зээлийн боломжийг чухалчлан, хоёр талт худалдааг өргөжүүлж, Бразилын хөдөө аж ахуйн илүү олон бүтээгдэхүүнийг Хятадад экспортлох ажлыг сайжруулна. Бразилын тал Хятадын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ Бразилын зах зээлд гаргахад таатай нөхцөл бүрдүүлнэ. Мөн хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж, хоёр талын боловсон хүчний болон хүмүүнлэгийн салбарын солилцоонд тус дэм үзүүлнэ. Бразил БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтыг зохион байгуулахад Хятадын тал дэмжлэг үзүүлсэнд баярлалаа. Талууд хамтын ажиллагаагаа нягтруулж, уулзалт амжилттай өндөрлөхөд хүчин зүтгэхийг хүсэж байна гэж хэлэв.

Хэлэлцээрийн дараа хоёр улсын төрийн тэргүүн нар сэтгүүлчидтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичиг солилцсоны гэрч болов.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:5106
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой