”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Тод үсгийн сурвалж бичгийн хамгийн том эмхтгэл хэвлэгдлээ

Тод үсгийн сурвалж бичгийн хамгийн том эмхтгэл хэвлэгдлээ.

        “И Ли голын урсгал дагуух бүс нутагт хадгалагдаж байгаа тод үсгийн сурвалж бичгийн чуулган”-50 боть номын нээлтийн ёслол саяхан Бээжин хотноо зохион байгуулагдаж, тод үсгийн сурвалж бичгийн тухай хадгалан цуглуулсан дэлхий дээрх хамгийн том бүтээл хэвлэгдсэн байна. Тус 50 боть ном одоог хүртэл хэвлэгдээд байгаа тод үсгийн хамгийн том сурвалж бичгийн эмхтгэл болсон юм.

Үлгэр домог мэт ухаант дээдсийн минь өгүүлж дуусдаггүй захиа сургаал мэт төв Азийн амин судасны нэг болох И Ли гол нь Ойрд соёл түүхий олон нууцгай зүйлсийг өвлөн хадгалсаар байгаа нь гайхамшигтай. И Ли голын дээд урсгал дагуух оронд 20 мянга гаруй Өөлд монголчууд амьдардаг. Тэд бол тод үсгийн сурвалж бичгийг дэлхийд хамгийн олон тоогоор хадгалж байгаа хүмүүс. И Ли голын урсгал дагуух бүс нутгийн тод үсгийн сурвалж бичгийн хээрийн байцаалт хорьдугаар зууны тавиад оноос эхлэн зохион байгуулагдаж, Мэргэнбаатар зэрэг ахмад нэгэн үеийн цөөн бус хүмүүс үүний тухай цуглуулан судалсан билээ. Ингэснээр “И Ли голын урсгал дагуух бүс нутагт хадгалагдаж байгаа тод үсгийн сурвалж бичгийн чуулган”-50 боть ном бол хорин нэгдүгээр зууны эхэн үеийн тод үсгийн хээрийн байцаалтын үр дүн юм.

Тус цуврал ном дахь сурвалж бичгийг цуглуулан эмхтгэгч, ерөнхий редактор, Төвийн Үндэстний Их Сургуулийн профессор Мянгад Эрдэмт гуай 19 жилийн хугацаанд Шиньжянгийн Ойрдууд, тэр дундаа Тэнгэр уулын хормой, И Ли голын дээд урсгал дагуу амьдарч байгаа Монголхүрээ, Дэгс, Нялх, Цавчаал дөрвөн суурингийн ойролцоо хээрийн шинжилгээ зохион байгуулж, Ойрдуудын дунд хадгалагдаж байсан тод үсгийн дурсгалт бичгүүдийг бүртгэн, нэг нэг хуудсаар зургийг нь авч, 400 гаруй төрлийн 617 сурвалж бичгийг цуглуулсан. Эдгээр сурвалж бичиг нь агуулгын хувьд үг хэл, утга зохиол, түүх, шашин, анагаах ухаан зэрэг олон зүйлийн агуулгыг хамарсан байдаг.

Өвөр Монголын Их Сургуулийн Таяа профессорө:

- Тус 50 боть цуврал номд тод үсгийн сурвалж бичгийн цуглуулгын шинэ түүхийг бичсэн төдийгүй гэрэл зургаар хэвлэсэн. Судар бичгийг хангасан хүний намтар, судрын нэр болон хуудас хэмжээ зэргийг тэмдэглэн хэвлүүлсэн. Мөн өнөөдрийг хүртэл эрдэм шинжилгээнийхэнд мэдрэгдээгүй, дэлхий дээр ганц буюу хоёр хувилбар бөгөөд хувь хүнд хадгалагдаж байгаа сурвалж бичгийг хэвлүүлсэн. Энэхүү том хувь нэмрийг бид хэлэхгүй байхын аргагүй гэж ярьлаа.

- Хэдэн зуун жилийн хугацаанд И Ли голын урсгал дагуух бүс нутгийн иргэд дайн дажин, байгалийн гамшиг, хүний гамшиг зэрэг бэрхшээлийг даван туулж, тод үсгийн ном судраа өөрийн амь настайгаа холбож өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн нь монгол соёлын түүхэн дахь гайхамшиг. Мөн хүн төрөлхтний соёлын түүхэн дахь гайхамшиг. Гэхдээ бид өнөөдөр ийнхүү том бүтээлийг хэвлүүлж чадсан нь юуны өмнө нам засгийн дэмжлэгт талархах ёстой. И Ли голын урсгал дагуух бүс нутгийн иргэдэд мөн талархах учиртай. Хятадын Ардын Их Сургуулийн сонгодог судлалын дээд сургуулийн Ойрад судлалын Тод судлалын төв, Өвөр Монголын Соёлын хэвлэлийн газар зэрэг олон албан байгууллага, эрдэм шинжилгээний зөвлөх, цаашид миний өөрийн олон шавь нарын зүтгэл чармайлгатай маш их холбоотой байгаа гэж Мянгад Эрдэмт танилцуулсан байлаа.

 

 

 

Зохиогч:ШЮ ХУА,ШЯН ЧҮНЬ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mgyxw.net
Мэдээ үзсэн:2518
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой