”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзав

Хятад улсын дарга Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа.

   Орон нутгийн цагаар 11-р сарын 13-нд Бразилиад Хятад улсын дарга Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзав.

Ши Жиньпин дарга:

- Ченнай хотод тантай уулзахдаа олон улсын болон бүс нутгийн байдал, хоёр орны харилцааны чухал асуудлаар халуун яриа өрнүүлсэн. Хоёр талын холбогдох салбарынхан бидний тохиролцсон нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, Ченнайн уулзалтын үр дүнг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадад болсон олон улсын импортын 2-р экспод Энэтхэг улс зочин орны хувиар оролцсон. Эх сурвалжаас үзвэл Энэтхэгийн худалдааны хэмжээ өнгөрсөн удаагийнхаас мэдэгдэхүйц нэмэгдсэн. Энэтхэг улс Хятад руу чанартай бараа бүтээгдэхүүн экспортлохыг Хятад улс дэмжинэ. Хоёр орон хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хүрээг өргөжүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадал, эм эмнэлэг, мэдээллийн технологи, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт хамтын ажиллагааны өсөлтийн шинэ цэгүүд бий болгох хэрэгтэй. Ирэх жил хоёр ард түмний харилцааг сайжруулах зорилгоор бид “Хятад, Энэтхэгийн хүмүүнлэгийн солилцооны жил”, Хятад, Энэтхэг дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэнэ. Хятад, Энэтхэг хамтран ажиллаж, олон талт үзэл баримтлалын дагуу, Дэлхийн худалдааны байгууллагаар төв болгосон олон талт худалдааны системийг хамгаалж, хөгжиж буй орнуудын хөгжлийн эрх ашиг, орон зайг хамтдаа хамгаалж, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг тогтвортой сайжруулах ёстой гэсэн байна.

Нарендра Моди:

- Бид Үхань, Ченнай хотод хоёр удаа уулзаж, итгэлцэл найрамдлаа бэхжүүлсэн. Бидний тохиролцсон олон чухал нийтлэг ойлголт хэрэгжиж байна. Хятадын олон улсын Импортын 2-р экспо амжилттай зохиогдсонд Энэтхэг улс баяр хүргэж, Хятадтай хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрчим хүч болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хүмүүнлэгийн салбарын солилцооны жилийг тэмдэглэх цуврал арга хэмжээ зохион байгуулахыг хүсэж байна. Би тантай нягт харилцаатай байж, санал зөрөлдөөнөө эв зүйтэй зохицуулан, хоёр орны харилцааг улам баялаг үр дүнд хүргэж, шинэ өндөрлөгт гаргана гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Ардын сайт
Мэдээ үзсэн:908
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой