”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Гол гол орон нутгийн агаарын бохирдлоос сэргийлэх хурал болов

Хөххот, Бугат, Ордос, Ү Хай болон эргэн тойрны гол гол орон нутгийн агаарын бохирдлоос сэргийлэх, хамтран эзэмших 2019 оны ажлыг дэмжих хурал болов.

Хөххот, Бугат, Ордос, Ү Хай болон эргэн тойрны гол гол орон нутгийн агаар мандлын бохирдлоос сэргийлэх 2019 оны ажлыг дэмжих хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр Хөххотод хуралджээ. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, Өвөр Монголын Өөртөө Засах Орны тэргүүлэгч Бү Шяолинь хурлыг даргалж, үг хэлэв. Өвөр Монголын Өөртөө Засах Орны дэд тэргүүлэгч Бао Ган ажлын төлөвлөлт хийв. Хурлаар 01-ээс 10-р сарын Өвөр Монголын агаарын чанарын байдлыг  мэдэгдэж, дараагийн алхмын бохирдлоос сэргийлэх ажлыг судлан төлөвлөв.

Бү Шяолинь: - Бохирдлоос сэргийлэх ажлын ялалтыг байгуулах нь чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх шийдвэрт бодлогыг тогтооход заавал биелүүлэх хэрэгтэй чухал том арга зам мөн. Хөх огторгуйг хамгаалах ажил нь үүний доторх хамгийн гол нь болно. Эл газар орон холбогдох бүхий л салбар улс төрийн зогсцоо дээшлүүлж, “дөрвөн ухамсар”-аа чангатган, “хоёрыг хамгаалах”-ыг тууштай биелүүлж, бохирдлоос сэргийлэх ажлыг бүх хүчээрээ сайжруулах хэрэгтэй. Хэрэгжилтийг сайн хийж, сэтгэл шуудан гол асуудлыг шийдэж, тогтсон ажлаа сайтар хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэхэд байна. Салбар бүр бүх талын ажлаа тогтсон хугацаанд цэгцлэн сайжруулж, тууштай хэрэгжүүлэхийг батлах хэрэгтэй гэжээ.

Бү Шяолинь: Хөххот, Бугат, Ордос, Ү Хай болон эргэн тойрны газар нутаг зэрэг гол гол орон нутгийн агаар мандлын бохирдлын асуудлыг үндсээр нь авч хэлбэл хөгжлийн арга хэлбэрийн асуудал мөн. Дарга Ши Жиньпиний шаардлага ёсоор байгаль орчныг эхлээд бодох, бохирдолгүй хөгжүүлэхээр удирдамж болгосон чанар сайтай хөгжлийн шинэ замыг хурдтай бүрдүүлж, хөгжлийн ойлголт, хөгжлийн арга зам, хөгжлийн арга хэлбэр, хөгжлийн зорилтоо бүх талд хянан үзэж, байгаль орчныг хохироох цаашлаад эвдэн сүйтгэх хөгжлийн загварыг таягдаж, сэтгэл шуудан бүтцээ төлөвлөн, чанар чансааг дээшлүүлэн, үлгэр жишээ болох хэрэгтэй. Эл газар орон бүхий л холбогдох салбарынхан үүрэг хариуцлагаа улам бүр бодит болгож, биеэр оролцож ажлаа ахиулах хэрэгтэй. Төрийн бодлого арга хэмжээг тогтоон хэрэгжүүлэх, орчин тойрны хууль хэрэгжүүлэлтийг хянан удирдахад газар орны хооронд, холбогдох байгууллагуудын хооронд, дээд доорд шатны хооронд цөм органикаар золгож, нягт хамжихыг биелүүлж, хамтарсан хүчийг бүрдүүлэн, засан сайжруулах зорилтоо сайн биелүүлэхийг баталж, чинээлэг нийгмийг бүх талд биелүүлэх, үзэсгэлэнт сайхан Хятад улсыг бүтээн байгуулах, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулахад үзүүлбээс зохих хувь нэмрээ үзүүлэх хэрэгтэй гэжээ.

Холбогдох аймаг хот, тэнхим товчооны ажилтан хуралд оролцов.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:http://www.mgyxw.net
Мэдээ үзсэн:1043
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой