”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улс Ангараг гарагийн гадаргуу дээр газардах аппаратыг туршжээ

Хятад улс Ангараг гарагийн гадаргуу дээр газардах аппаратыг туршжээ.

БНХАУ-ын Үндэсний сансрын газрын мэргэжилтнүүд Ангараг гарагийн гадаргуу дээр газардах аппаратыг Бээжин хотоос хойд зүгийн Хуай Лайд туршжээ.

Туршилтыг Хэ Бэй мужийн Хуай Лай шяньд тусгайлан бэлдсэн талбайд албаны хүмүүс болон сэтгүүлчдийн оролцоотойгоор явуулсан байна.

Тусгай төхөөрөмж ашиглан уг аппаратыг 70 метрийн өндрөөс Улаан нүдэн гарагийн таталцлын хүчинд тохирох хурдаар газардуулжээ. "Туршилт амжилттай боллоо" гэж мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Аппаратыг буулгасан газрын гадаргуу нь тогоо, овоолсон чулуу, жижиг хайрга бүхий Ангараг гарагийн гадаргуутай туйлын төстэй байжээ. 

БНХАУ-ын анхны автомат төхөөрөмжийг Ангараг руу 2020 онд илгээж, харин 10 жилийн дараа уг гарагийн гадаргуугийн хөрсний дээжийг авахаар төлөвлөж байна гэж тус улсын эрх баригчид өмнө нь мэдэгдэж байв. Харин 2050 оноос өмнө Улаан нүдэн гараг руу жолоодлогот нислэг хийнэ гэж Хятадын мэргэжилтнүүд таамаглаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Ангараг гарагийг судалснаар дэлхий ирээдүйд ямар болохыг урьдчилан таамаглахад тус дөхөм болно.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:463
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой