”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын аж үйлдвэр худалдааны форумын хаалтын ёслолд оролцов

Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын аж үйлдвэр худалдааны форумын хаалтын ёслолд оролцов.

Орон нутгийн цагаар 11-р сарын 13-нд Бразилд БРИКС-ийн орнуудын аж үйлдвэр худалдааны форумын хаалтын ёслол боллоо. Хаалтын ёслолд Хятад улсын Ши Жиньпин дарга, Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонаро, Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса нар оролцжээ.

    Ши Жиньпин: Өнөөгийн нөхцөл байдалд дэлхийд олон шинэ өөрчлөлт гарч, боломж, сорилтын аль аль нь тулгарч байна. Шинжлэх ухаан, технологийн шинэ хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч аажмаар нэмэгдэж, үйлдвэрлэлийн хүчин эдийн засаг, нийгмийн хөгжилд шинэ орон зай нээж байна. Мөн ивээх үзэл, жанжлах үзэл олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засагт дарамт учруулж байна. Зах зээлийн амьжиргааны эрч хүч аж ахуйн нэгжийн итгэлд суурилдаг. Аж үйлдвэр худалдааны салбарынхан боломжоо ашиглаж, тулгарч буй бэрхшээлийг даван туулж, өөрсдийн давуу талаа үргэлжлүүлэн хөгжүүлж, БРИКС-ийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэжээ.

    Ши Жиньпин: Хятад улсын хөгжил дэлхий дахинд боломж нээж байна. Хятад улсын улам нээлттэй байх шийдвэр, эдийн засгийн урт хугацааны эерэг чиг хандлага өөрчлөгдөхгүй. Бид зах зээлээ нээж, импортыг өргөжүүлэн, бизнесийн орчныг тасралтгүй сайжруулж, аж ахуйн нэгжүүдийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлнэ. "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт өндөр чанарын хөгжлийн шинэ шатанд гарч, бизнес эрхлэгчид энэ боломжийг ашиглан, идэвхтэй оролцож, илүү их хамтын ажиллагааны үр өгөөж хүртэнэ гэдэгт итгэлтэй байна гэж цохон тэмдэглэжээ. Хаалтын ёслолд БРИКС-ийн орнуудын аж үйлдвэр, худалдааны салбарын 600 орчим төлөөлөгч оролцсон байна.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:964
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой