Синьхуа агентлагийн Чэндүгийн энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ/сурвалжлагч Юй Ли/ “Аварга пандагийн үржил ба мэргэжлийн судалгаа” сэдэвт Хулсны баавгай өсгөн үржүүлэх мэргэжлийн зөвлөлийн энэ оны хурал Чэндү хотод өчигдөр эхлэв.
Энэ үеэр Хятадын ой шугуй, өвс ургамалд хяналт тавих хорооны хээрийн амьтан ургамлыг хамгаалах хэлтсийн ахлах зааварлагч Жя Жяньшэн хулсны баавгайтай холбоотой хамгийн сүүлийн үеийн баримтыг анх удаа танилцууллаа. Энэ онд 37 аварга панда төллөж 60 бамбарууш мэндэлснээс 57 нь эрүүл саруул торниж буй. Ингэснээр дэлхий даяар хашаалан тэжээж буй хулсны баавгайн тоо 600-д хүрсэн болохыг тэрээр хэлсэн юм.
Чэндүгийн аварга пандаг өсгөн үржүүлэх судалгааны төв голлон хулсны баавгай тэжээдэг байгууллагуудад мэргэжлийн чиглэл өгдөг ба Сычуань мужийн устах аюул нүүрлэсэн хээрийн амьтдыг хамгаалах биологийн лабораторийг байгуулж, олон улсын 10 гаруй байгууллагатай судалгааны хамтын ажиллагаа хэрэгжүүлж, 100-гаад патент болон бусад мэргэжлийн эрхийг авсан байна.
Мөн аварга пандад үр хөврөл шилжүүлэх, өсгөн үржүүлэх, бамбаруушыг нь асрах зэрэг төвөгтэй асуудлыг шийдэж, улмаар эл амьтны генетикийн судалгаа, менежментийг эрчимжүүлж байгаа юм байна.