”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дарга Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтад чухал үг хэлэв

Ши Жиньпин дарга БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтад чухал үг хэллээ.

        Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 11-р сарын 14-нд БРИКС-ийн орнуудын удирдагчдын 11 дэх уулзалт Бразилын нийслэл Бразилиа хотод боллоо. Бразилын ерөнхийлөгч Болсонаро хурлыг даргалав. Хятад улсын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Моди, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Рамофоса нар хуралд оролцлоо. Таван орны удирдагчид "Эдийн засгийн өсөлт нь инновацын ирээдүйг бий болгоно" сэдвийн хүрээнд БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа, хамтдаа санаа тавьж буй олон улсын чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн байна.

Ши Жиньпин "Хамтдаа хүчин зүтгэж, хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээе" сэдэвт илтгэл тавилаа. Тэрээр: БРИКС-ийн орнууд үүрэг хариуцлагатай байж, олон талт үзлийг санаачлан дэмжиж, энх тайван, тогтвортой, аюулгүйн орчныг бий болгох ёстой. Өөрчлөлт инновацын цаг үеийн шинэ боломжийг ашиглан, БРИКС-ийн орнууд хоорондын аж үйлдвэрийн шинэ хувьсгалын түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх ёстой. Харилцан суралцаж, харилцан туршлага солилцон, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлж гүнзгийрүүлэх ёстой. Хятад улс гадаадад илүү нээлттэй бодлого хэрэгжүүлж, "Бүс ба зам"-ын чансаатай хөгжлийг дэмжин, Ази, Номхон далайн бүсийн хувь заяаны хамтын цогц, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулах ёстой гэжээ.

  Мөн өдөр БРИКС-ийн орнуудын удирдагчдын хаалттай хуралд Ши Жиньпин дарга:

- БРИКС-ийн орнууд эв санаа нэгтэй хамтран ажиллаж, хүн төрөлхтний нийгмийн хөгжил, олон улсын байдлын өөрчлөлтийн чиг хандлагыг дагаж хөгжиж байна. БРИКС-ийн орнуудын хөгжил олон улсын байдалд өргөн хүрээнд нөлөөлж, дэлхийн улс төр, эдийн засгийн байдлыг үндсээр нь өөрчилж байна. Даяаршлын эринд зарим хүмүүс нөгөө хэсэг хүмүүсээ эсэргүүцээд байж болохгүй. Харин хүн төрөлхтний сайн сайхны төлөө зүтгэх ёстой. Олон талт үзлийг дэмжиж, ялангуяа олон улсын асуудлаар улс орнууд зөвшилцөж байж шийдэх ёстой. Нэг буюу цөөн хэдэн орон шийдэж болохгүй. ДХБ шаардлагатай өөрчлөлт хийхийг Хятад улс дэмжиж, ДХБ-ын үндсэн зарчмыг баримтлах болно гэсэн байна.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:974
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой