Энэ сарын 11-нд болж өнгөрсөн Tmall-ийн “Хос 11 худалдааны баяр” дахин шинэ амжилт тогтоож, 24 цагийн дотор худалдааны нийт хэмжээ 268.4 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.7 хувиар нэмэгдсэн байна.
11 дэх жилдээ болсон “Хос 11 худалдааны баяр” Хятадын хэрэглээний өөрчлөлтийн нэгэн тод жишээ болсон юм. Сүүлийн 11 жилийн хугацаанд цахим худалдаа эрчтэй хөгжиж, супермаркетын сагстай тэрэг онлайн дэлгүүр рүү шилжсэнээр цахим ертөнц дэх Хятадын хэрэглэгчдийн шинэ эрин нээгдсэн юм.
1980-аад онд Хятад айлуудад “гурван том зүйл” болох хөргөгч, зурагт, угаалгын машин моодонд орж байсан бол хэрэглэгчдийн түрийвч зузаарахын хирээр “гурван том зүйл” сонин биш болж, харин амьдралд аз жаргал авчирдаг цахилгаан хэрэглээний жижиг бараа хэрэглэгчдийн анхаарлыг татах болжээ.