”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Баяннуур баг бахархлын дуугаар цалгиж байна

Баяннуур баг бахархлын дуугаар цалгиж байна

        Арваад жилийн өмнө хулан шарга даагын элсэнд байрладаг Баяннуур багийн малчид багийнхаа намын үүр, зөвлөлийнхөө удирдлагаар сүргийн бүтэцдээ санал нэгтэйгээр тохируулалт хийж, орон нутгийнхаа онцлогт зохицуулахыг чухалчилж ирсэн нь  их үр өгөөжийг бий болгожээ. Даруй нутаг усаа номин ногоон болгож, экологи байгаль орчин асар их үр ашгийг хүртэж яваа явдал болно.

Баяннуур баг бол Авга хошууны Цагааннуур суурингийн мал аж ахуйн баг юм. Бүх багийн 40671,2 га талбай нутгийнх  нь 80 хувь нь манхан нутаг байлаа. Түүхэн үеэсээ өвс бэлчээр өтгөн сахлаг, нуур булаг сайтай нутаг байсан бол шинэ мянган оны эхэнд ирэхэд өн шимлэг нутаг цөлжсөн байдалтай болж, 2007 он болоход нэгэнт элсэн шуурга босдог болжээ. Энэ нь тухайн үедээ байгалийн уур амьсгалын нөлөө байна гэхэд гол нь бас л мал сүргийн тоо толгой олширч, нутаг бэлчээрийн дарамт хүндрэлтэй болсонтой ч шууд холбоотой гэдгийг тухайн үеийн багийн даргын тушаалд байсан Гэрэлбаатар  ойлгосон байна. Тиймээс үр ашигтай арга хэмжээ авахаар бүх багийнхаа айл өрхүүдээр тойрч, манхан нутгийнхаа байдалд зохицуулан үхэр маллах нь экологи байгаль орчноо хамгаалах хамгийн үр ашигтай арга хэмжээ гэдгийг уйгагүй ухуулж сурталчлав. Харин Гэрэлбаатарын хувьд 1997 оноос өөрийн цөлжиж тачиршиж байгаа нутгаа нөхөн сэргээхээр эхнэр хүүхдээ дагуулан, салхи шуургыг сөрөн тэмүүлж, элс цөлийг засан сайжруулах ажлаа хийж эхлүүлэв. Мөн бэлчээр нутгийнхаа даацыг хөнгөрүүлэн, экологи байгаль орчныг туйлбартай нөхөн сэргээх зорилгоор 2002 оноос эхлэн бог малаа бүхнийг шийдвэрлэн, үхэр маллах замыг сонгов. Ингээд эдний нутаг дахь нүцгэн манх, халцгай газрууд өвс ургамалд ногтлогдон, экологи байгаль орчин нь бүхэлдээ сайжирч сэргэсэн болохоор мал маллахад бэлчээр хүрэлцэхгүй гэж зовохгүй болж, аж амьдрал нь ч өдрөөс өдөрт дэгжирч ирсэн байна.

Эдгээр туршлагууд нь 2006 онд багийн даргын тушаалд дэвшсэн Гэрэлбаатарын юуны түрүүнд багийнхаа экологи байгаль орчины бүтээн байгуулалтын ажлыг эхлээд сайтар хийх урам зориг оров. Багийнхаа экологи байгаль орчныг бүхэлд нь сайжруулах үүднээс малчдынхаа мал сүргийн бүтцийг нэг дор хувируулах нь тухайн үед маш төвө бэрхшээлтэй ажил байсан нь үнэн юм. Гэхдээ Гэрэлбаатар өөрийнхөө арван жилийн зүтгэл чармайлга, туршлагаараа үлгэр жишээ болгон халшралгүй чармайсны эцэст тэдний багийн малчид алс хэтийн ашгийг сонгосон байна. Тийнхүү багийн олноо дайчлан өвс мод тарих ажлаа үргэлжлүүлсэн бөгөөд 2007 оноос эхлэн багийнхаа нутаг бэлчээрийн экологи байгаль орчин бодит байдалд үндэслэн, мал сүргийн бүтцэд тохируулалт хийж, бог малыг цөөрүүлэн, үхэр маллах болж хувируулснаар 2010 он болоход бүх багийн 10 мянга илүү хониноос айл болгонд шөлний хэдэн хонь л үлджээ. Баяннуурын малчдын экологи байгаль орчиноо гэсэн үзэл ухамсар үнэхээр өндөр. Чухам ийм л холч үзэл ухамсартай малчдын эгнээ байснаар олон малын хөлд эвдэгдээд байсан газар эргээд нөхөн сэргэж эхэлсэн нь энэ байх. Тэрчлэн эндэх малчид нутаг бэлчээрийнхээ экологи байгаль орчныг хамгаалахын тулд үхрийнхээ үүлдрийг улам сайжруулан маллаж, цөөн малаас өндөр үр ашиг хүртэхийг чанга баримталж байна. Дээр нь 200 га талбайгаас дээш нутагтай зуугаад өрх нь орон нутгийн бодит байдалдаа үндэслэн, сэлгэн маллах арга хэмжээ авна. Бас ихэнх айлууд нь жил болгон өвс мод бага багаар тарих ажлаа тасалдуулалгүй хийх ердийн дадалтай болсон гэж өнөөгийн багийн дарга Мин Жян бидэнд танилцуулж байв.

Баяннуур багийн Шар хулс нэртэй газар бол өмнө нь элс манх ихтэй газар байсан гэдгийг тухайн нутаг усны хүмүүс тодруулж хэлэхгүй бол яасан ч итгэмээргүй өвс ургамал сахлаг сайхан баян тансаг газар байлаа.  Одоогийн байдлаас нь үзэхэд тэрхүү хэсэг газар өвс ургамлын өтгөн хучлагад эргэн тойрны элсэн довцог нь хүртэл илэрхий мэдэгдэхгүй  байв. Эндхийн 1600 га талбай газрыг 2002 оноос битүүмжилж, улсын экологи байгаль орчны бүтээн байгуулалтын төслийн оронд хамруулан, онгоцоор хэсэг модлог ургамлын үрийг сацаж тарьсан байна. Мөн бүх суурингийн 12 багийн малчид хамтдаа тэнд цугларан, өвс мод тарьж байсан сайхан түүхтэй. Мөн энд эхний таван жил нэг ч мал оруулаагүй хамгаалсан бөгөөд сүүлд нь 1333.33 га талбайг нь малчиддаа хуваан өгч, үлдсэн 266.66 га талбайг нь сүүлийн гурван жилд нэг ч мал оруулахгүй хамгаалж, хадлангийн өвс л авдаг байна. Харин энэ хэсэг газар нь багийнхаа нутгийн хойд захад салхины дээд талд байршиж, хөрс нь эдгэрч, экологи байгаль орчин нь сайжирсан болохоор тус багийнхаа экологи байгаль орчины ногоон халхавч болсон байна. Мөн өмнө нь сул элсний нүүдэл жилдээ 10-аас 20 метрээр тэлж байсан бол одоо тийм байдал нь нэгмөсөн намдсан байна.

Шар хулсны битүүмжилсэн манхны хөндийд нэг сайхан тунгалаг нуур мэлмэрнэ. Бид нуурнаас ойрхон эргэн тойрны байгалийн сайхныг бахдан байхад гэнэт нэг бор гөрөөс шугуйгаас үсрэн гарч, нуур зүг давхин холдлоо. Ийнхүү шувуудын цэнгүүнтэй тэр нуур хээрийн амьтан голтныг ундаалан жаргаадаг газар болж сайжирсан байна.

Зохиогч:Сурвалжлагч сараана
Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Шилийнголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:1008
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой