Өчигдөр буюу 11 дүгээр сарын 18-нд Улаанмөчирийн үлгэр түүхийг хүүрнэсэн ном Хөххотод тараагдлаа. Энэхүү номыг Улаанмөчирийн анхны гишүүн, жүжигчин, монгол үндэсний алдарт дуучин Жинь Хуа туурвин бичсэн юм. Тэрээр уг номдоо Улаанмөчирийн туулж өнгөрүүлсэн 60 гаруй жилийн түүхэн хэргийг ярьж, халуун зун, хүйтэн өвлийг хайхралгүйгээр ард түмний дэргэд хүрч урлагийн тоглолт хийж, шинжлэх ухааны мэдлэгийг уламжилдаг сэтгэл хөдөлгөм үлгэр түүхийг бичин тэмдэглэжээ.