”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Гадаад хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах зорилтыг биелүүлэх төлөвтэй байна

Гадаад хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах зорилтыг биелүүлэх төлөвтэй байна

        Саяхан Хятадын Төрийн зөвлөл гадаад хөрөнгө оруулалтыг улам зүй зохистой ашиглах ажлын баримт бичгийг нийтэллээ. Тус баримт бичигт гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн анхаарал хандуулж буй асуудлуудыг тайлбарлаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, эрч хүчээ ахиулах, хөрөнгө оруулалтыг хялбарчлан өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, гадаадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын хууль ёсны эрх ашгийг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлэх зэрэг бодлогын 20 арга хэмжээг боловсруулсан байна. 11-р сарын 18-нд Худалдааны яамны гадаад хөрөнгө оруулалтын газрын албаны хүн:

- Энэ баримт бичигт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн эрх ашгийг улам эрч хүчтэй хамгаалсан нь тэдний итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхэд тустай юм гэж хэллээ.

Энэ баримт бичигт 20 заалт, 57 төрлийн арга хэмжээг баталсан байна. Үүнд, гадаадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын хууль ёсны эрх ашгийг хамгаалах арга хэмжээ хамгаас илүү. Үүнд, захиргааны баримт бичиг боловсруулахад ил тод, оюуны өмчийн эрхийн хууль зүйн хамгаалалтын үүргийг нэмэгдүүлж, оюуны өмчийг хамгаалах ажлын механизмыг боловсронгуй болгох, стандартчилах ажилд шударгаар оролцохыг дэмжиж, Засгийн газрын худалдан авах ажиллагаанд хуулийн дагуу эрх тэгш оролцоог хангах зэрэг арга хэмжээ багтсан байна. Хөрөнгө оруулалтыг хялбарчлахыг гүнзгийрүүлэх тухай баримт бичигт хил дамнасан хөрөнгөө зарцуулах зардлыг бууруулж, Хятадад ирж ажиллахад улам хялбар болгох, гадаадын хөрөнгө оруулалттай төслийн төлөвлөлт, газар ашиглалтын зөвшөөрлийн журмыг сайжруулах зэрэг бодит арга хэмжээ багтжээ. Энэ тухай, Худалдааны яамны гадаад хөрөнгө оруулалтын газрын дарга Зүн Чанчин: Энэ барит бичигт гадаадын хөрөнгө оруулалтын ажлын талаар гүнзгий, нягт нямбай шаардлага гаргаж, бодлого үр дүнтэй хэрэгжихийг баталгаажуулсан гэжээ.

"Нэгд, бодлогын арга хэмжээ илүү нарийвчлалтай, гүнзгий болсон. Хоёрт, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хүртээх үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Гуравт, гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлнэ" гэжээ.

Одоогийн байдлаар дэлхий нийтийн хил дамнасан хөрөнгө оруулалт удаашралтай байна. Гэвч Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах тогтвортой чиг хандлагыг хадгалсаар байгаа юм. Энэ нь Хятадын Засгийн газрын цогц арга хэмжээтэй салшгүй холбоотой. Зүн Чанчин:

- Энэ оны эхэнд Хятад улс "Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын тухай хууль", оны дундуур 2019 оны “Гадаадын бизнесмений хөрөнгө оруулалтын зөвшөөрлийн шинэ сөрөг жагсаалт”, “Чөлөөт худалдааны шинэ туршиц бүсийн гадаадын бизнесмений хөрөнгө оруулалтын зөвшөөрлийн шинэ сөрөг жагсаалт” зэргийг нийтэлсэн. Саяхан нийтэлсэн гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтыг улам зүй зохистой ашиглах баримт бичигтэй нийлээд эдгээр цуврал арга хэмжээ гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг нэмэгдүүлсэн. Тоо баримтаас үзвэл энэ оны 1-10-сард Хятадын бодитоор ашигласан гадаадын хөрөнгө 752 тэрбум 410 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.6 хувиар нэмэгдсэн байна.

Худалдааны яамны гадаад хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга Е Вэй:

- Дараачийн шатанд гадаад хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлж, чөлөөт худалдааны туршиц бүсийн өөрчлөлт шинэчлэлийг ахиулан, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах эрч хүчийг нэмэгдүүлнэ гэж хэлсэн байна.

Нэг талаар дээд давхаргын төлөвлөгөөг бэхжүүлж, үндэсний гадаад хөрөнгө оруулалтын үйлчилгээний системийг сайжруулна. Нөгөө талаар бид гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр бодлогыг сурталчлах, тайлбарлах ажлыг сайтар хийж, бодлогыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байдлыг ойлгож, аж ахуйн нэгжид төрөл бүрийн бодлогыг зохистой ашиглахад тусална.

Худалдааны яамны гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Зүн Чанчин:

- Өнөөгийн байдлаар Хятадын гадаад хөрөнгө оруулалтыг татах хэмжээг тогтвортой хадгалж, гадаад хөрөнгө оруулалтын бүтцийн тохируулалтыг улам сайжруулж байна. Хятадын гадаад хөрөнгө оруулалтыг жилийн турш тогтвортой байлгах зорилтыг биелүүлж чадна гэж төсөөлж байна гэж хэллээ.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:1835
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой