”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Мандан хөгжиж буй малын зах

Малын худалдааны зах буюу малын зах гэдэг шинэ нэр томьёо хөдөө орон нутагт бий болоод удаагүй байна.

    Мэдээ холбоо түгээмэл ашиглах болсон шинэ цаг үед орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлэхийн хэрээр ийм нэгэн шинэ үйл ажиллагаа бий болсон нь малчдын хувьд маш их ач тустай байна. Намрын улиралд л мал зарж, орлого авдаг малчид бусад үедээ, ялангуяа мал аж ахуйн зардал ихтэй хаврын улиралд гараа нухлан гачигдах нь олон. Малын зах бий болсноос хойш малчид дор хаяж 3 улиралд малаа зарах боломжтой болж, мал аж ахуйн эргэлтийг илт түргэсгэсэн байна. Ингээд 2019 оны хугацаан дахь Шилийнгол аймгийн малын зах хэр хөл хөдөлгөөнтэй байсан тухай мэдээлэл авахын тулд сурвалжлагч бүх аймгийн хэмжээний хэд хэдэн малын захын холбогдох албан тушаалтантай холбоо барьсан юм.

        Шилийнгол аймгийн хэмжээн дэх малын захын дотор үйл ажиллагаагаа явуулсан цаг хугацаа, зохион байгуулалтын байдал, ололт амжилт зэрэг аль аль талаас авч үзсэн ч Зүүн Үзэмчин хошууны “Ээжийн говь” малын захыг дурдах ёстой. “Ээжийн говь” малын зах нь энэ оны 03 дугаар сараас өнөөг хүртэл 8 сар гаруй хугацаанд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Тэд долоо хоног бүрийн мягмар, баасан гарагт үйл ажиллагаа явуулдаг буюу сар тутамд 9 удаа худалдааны үйл ажиллагаа зохион байгуулж, одоог болтол 16000 бод мал, 10000 бог малыг гүйлгээнд оруулаад байна. Улмаар энэ онд мал худалдаалсан нийт өртөг 110 сая юанийг давсан.

2018 оны жилийн эцсийн байдлаар Сөнид Баруун хошууны хэмжээнд нийт 16 малын зах үйл ажиллагаагаа явуулж байв. Түүний дотор Давалгаан, Мөнхжаргал, Рэнь Дэлинь зэрэг гурван малчны тус тус ажиллуулж байгаа малын захын үйл ажиллагаа маш идэвхтэй байсан байна. Зүрх суурингийн Цагаан-Уул багийн малчин Давалгааны ажиллуулж байгаа малын захаар дамжуулан, өнөөг хүртэл нийт 20000 мал худалдаалагдсан ба нэг хонийг хамгийн ихдээ 2000 гаруй юаниар зарсан байв. Шулуун Хөх хошууны Жин Бэй зах нь мал унаа, өвс тэжээл давхар худалдаалдгаараа онцлог. Мал зарах, өвөл хаврын бэлтгэл ажил эхэлснээс хойш энд өдөр бүр дунджаар 200 мал, 500 тонн өвс худалдаалах болов. Авга хошуунд мөн хэд хэдэн малын зах байдаг. Авга хошууны Наранбулаг сумын “Наранбулаг” малын захаар дамжуулан энэ онд 3000 гаруй бод мал, 20000 орчим бог мал худалдаалагджээ. Авга хошууны “Наран Хөгжил” малын зах нь энэ оны 08 дугаар сарын 15-ы өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба одоог болтол нийт 4000 гаруй адуу, үхэр худалдаалаад байгаа юм.

   Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Сайханнуур багт “Цэнхэр Хөдөө” хэмээх малын зах байдаг. Тус багийн 9 малчин өрх хамтарч энэхүү малын захыг байгуулсан. 2019 оны 05 дугаар сараас 11 дүгээр сарыг хүртэл тус зах нь 49 удаагийн үйл ажиллагаа зохион байгуулж, нийт 1598 адуу, 1748 үхэр, 2086 хонь худалдаалж, ерөнхий өртөг 29,4 сая юаньд хүрсэн байна. “Цэнхэр Хөдөө” малын зах нь тус тус 500 гишүүнтэй нийт 8 вичат групптэй. Долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт үйл ажиллагаагаа явуулдаг. Ямар худалдаачин ирэх, ямар үнэтэй байгаа, ямар мал шаардлагатай байгаа зэрэг мэдээллийг өмнө орой нь вичат группдээ мэдэгддэг. “Цэнхэр Хөдөө” малын захаар дамжиж хязаалан бух 27,3 мянган юаниар зарагдаж байсан түүхтэй.

Сөнид Зүүн хошууны “Буянт” малын зах энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж, одоо адуу, үхэр нийт 16000 гаруй худалдаалаад байна. Өмнө нь энэ нутгийн малчид завсрын наймаачин үүдэнд нь ирж авахыг хүлээдэг байсан бол малын зах бий болсноос хойш малаа авчирч зардаг болжээ. Тус малын захыг хариуцан ажиллуулагч Тэмцэлт:

- Малчид малаа энд авчирч зарах нь тугал бүрээс дунджаар 500-600 юань, тугалтай үнээнээс 1000 гаруй юань, бух бол 2000 орчим юань үнэтэй зарж чадна гэж хэллээ. “Буянт” малын захаар тус хошууны 49 багийн малчид үйлчлүүлдэг юм байна.

Хөдөө орон нутагт малын зах өргөн хэмжээгээр зохион байгуулах болсон нь малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх үр дүнтэй арга бодлого болсон байна. Малын захын нь мөн асар их нөлөөлөх хүчин чадал болон татах хүчтэй байдаг. Ляонин, Гирин, Хэнань, Хэбэй, Шаньдун, Шаньши зэрэг муж орны наймаачид болон Улаанхад, Тунляо зэрэг аймаг хотын наймаачид голчлон цуглардаг малын зах нь гэртээ наймаачин хүлээдэг малчдын хуучин арга хэлбэрийг өөрчилж, олон наймаачинд сонголттойгоор, илүү өндөр үнэтэй худалдах боломжийг бий болгосон.

        Малчид цаг үеийн хөгжил хувирлыг дагаад хүний царай харсан арчаагүй байдлаасаа салж эхэлсэн байна. Тэдний хувьд илүү их сонголттой зах зээл нээгджээ. Үүний зэрэгцээ харь хол муж, орны наймаачдыг татан авчирч байгаа учраас малын зах нь зөвхөн орон нутагт төдийгүй Хятад улсын олон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд ач тусаа хүргэж байгаа юм.

Малын зах нь хөдөө орон нутагт хурдтай түгэн дэлгэрч, эрхлэн ажиллуулж байгаа хүний хувьд орлого бүтээх шинэ замыг нээснээр үл барам малчдын хувьд малаа борлуулах шинэ арга замыг нээсэн байна.

Шил нутагт маань шинээр бий болсон мал аж ахуй, үйлдвэрлэлийн энэхүү шинэ арга хэлбэр нь Хятад улсын хэмжээний олон бүс нутгийн бизнес ажиллуулагчидтай харилцаа холбоо байгуулж, бүх нийгмийн эдийн засгийн хөгжилд илүү их хувь нэмэр оруулах хандлагатай байгаа юм.

Зохиогч:Шүрэнчимэг, Сараана
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Шилийнгол сонин
Мэдээ үзсэн:1086
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой