”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Цэргийн спорт энх тайвны хүчийг алдаршуулна

Цэргийн спорт энх тайвны хүчийг алдаршуулна.

Олон улсын цэргийн биеийн тамир, спортын долоо дахь удаагийн наадам 10-р сарын 26-ны орой Үхань хотод хаалтаа хийлээ. Дэлхийн улс орнуудаас хүрэлцэн ирсэн цэрэг армийн тамирчид Үханьд хуран чуулж, өөр өөрийн ур чадвараар “Энх тайван яруу алдар”-ыг бадруулан, нөхөрлөлөө зузаатгана. Дэлхийн улс орнуудын цэргийн тамирчид цэрэг хүний ёс журмын дагуу нэр хүндээ дуурсгаж, “Нөхөрлөлөө хуваалцан, энх тайвныг хамтдаа цогцлоох” сайн сайхан хуудсыг бичиглэжээ.

       Цэргийн спортын шинэ хуудсыг бичиглэв

       Дэлхийн цэргийн биеийн тамир, спортын наадам нь дэлхийн фашистын эсрэг дайны ялалт байгуулсны 50 жилийн ойг тэмдэглэх үед буй болсон бөгөөд Хятад улс фашистын эсрэг дайны дорно дахины гол талбар юм. “Цэргийн спортын наадмыг анх удаа Хятад улсад зохион байгуулсан нь утга учиртай. Хятад улс дэлхийн тайзнаа энх тайвны ажилд оруулсан хувь нэмрийг харуулжээ” гэж Олон улсын цэргийн спортын зөвлөлийн ерөнхийлөгч Пичилло хэлсэн нь бий.

       2015 оны 05-р сард цэргийн спортын наадмыг зохион байгуулах эрхийг авснаас хойш Хятадын Засгийн газар болон цэрэг арми “Ногоон, хуваалцах, нээлттэй, ариун чигч” үзэл бодлын дагуу дэлхийд хараагаа тэлэн, олимпын үзэл санаачилгаар Хятадын онцлогийг харуулсан дээд түвшинд өндөр чанартай бэлтгэлийг хийж эхэлсэн байна.

       Тус наадамд 109 улс орны 10 мянга гаруй тамирчид оролцсон бөгөөд 27 төрлийн 329 зүйлийн уралдаан зохион байгуулав. Түүнчлэн олимпийн стандартаар үйлчилгээ үзүүлэн, “Нөхөрлөлөө хуваалцан, энх тайвныг хамтдаа цогцлоох” платформыг буй болгосон.

       - Тус удаагийн наадам цар хүрээгээр хамгийн өргөн бөгөөд дэлхийн хэмжээний томоохон спортын наадмын зэрэгт хүрсэн гэж Пичилло хэлсэн байна. Тус наадмын биеийн тамир, спортын үйл ажиллагаа нь цэрэг арми, энхийг сахиулах үйл ажиллагаа болон дэлхийн цэргийн салбарын харилцаанд чухал ач холбогдолтой гэдгийг дэлхий дахинд таниулжээ.

       Тус наадмаар олон улсын цэргийн спортын 100 гаруй тэмдэглэлийг шинэчилсэн байна. Олон улсын цэргийн спортын зөвлөлийн нарийн бичгийн дарга Коита:

- Үхань хот тус наадмаар сайн сайхан жишиг үзүүлсэн бөгөөд Хятад улс олон улсын цэргийн спортын үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулжээ гэж хэлэв.

       Үхань хот 3500 гаруй жилийн үүх түүхтэй. Өдөр болгон хөгжин шинэчлэгдэж байдаг. Ойрын гурван жилд Үхань хот 1300 гаруй километр авто замыг засан сайжруулж, 360 мянга гаруй суурь мод тарьсан бөгөөд метроны зам сүлжээний нийт урт нь 330 км-ээс давсан.

       Үханий цэргийн спортын наадам нь дэлхий дахин Хятад улсын өөрчлөлт нээлтийн үр дүн болон нийгэм эдийн засгийн хөгжлийг танин мэдэхүйн цонх болжээ.

       Үхань хотод олон улсын нисэх онгоцны шууд нислэгийн 63 шугам нэвтэрч байгаа бөгөөд дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн 282 нь тус хотод суурьшин үйл ажиллагаа явуулж байна.

       Монгол Улсын төлөөлөгчдийн баг нисэх онгоцоор Бээжинд хүрч, дахин хурдны галт тэргээр Үхань хотод ирлээ. Төлөөлөгчийн багийн ахлагч н.Ганхуяг:

- Зам дагуух олон олон барилгыг харсан бөгөөд энэ нь Хятадын хөгжлийг нүдэнд тодортол харууллаа гэж хэлсэн байна.

       Цэргийн спортын наадмаар уран сайхны тоглолт, Үханий хайчилбарын урлаг болон Гуанжөүгийн хаш сийлбэр зэрэг соёлын өвийг дэлгэн үзүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочдод Хятадын соёлын гайхамшгийг харуулсан юм.

Цэргийн спортын яруу алдрыг дэлгэв

       “Сум шиг хурдан эрчүүд” тус наадмаар “од” боллоо.

       Ба И цэргийн армийн тамирчин Пань Юйчэн 2 минут 09 секунд 05 миллисекундээр эрэгтэй саад давах уралдааны дэлхийн тэмдэглэлийг шинэчилж, тус төрлийн уралдааны алтан медаль хүртсэн байна.

       Түүнтэй адил эмэгтэй тамирчин Лү Биньбинь 23 насны төрсөн өдрөөрөө хоёр алтан медаль авч өөрийн төрсөн өдөртөө бэлэг болгон барьжээ.

       Ийнхүү таван алтан медаль авч дэлхийн тэмдэглэлийг шинэчилсэн буюу тус зэрэглэлд хүрснээс Ба И цэргийн армид Цэргийн төв зөвлөлөөс “Цэргийн таван төрлийн уралдааны баатарлаг баг” өргөмжлөлийг олгосон байна.

       Ба И цэргийн армийн тамирчид 40 гаруй жилийн хугацаанд дэлхийн спортын наадмаар 100 гаруй удаа тэргүүлсэн бөгөөд 60 гаруй тамирчин дэлхийн тэмдэглэлийг шинэчилж, 18 удаа дараалан түрүүлсэн түүхтэй.

       Ба И тэнгисийн цэргийн таван төрлийн уралдааны багийн дасгалжуулагч Тань Жыхун:

- Залуу тамирчдад ямар нэгэн нууц жор байхгүй, гагцхүү өдөр бүр давтан боловсорч, бусдаас дутахгүй хүчин зүтгэлээр энэхүү яруу алдрыг авч байдаг гэж хэлсэн юм.

       10-р сарын 26-ны өдрийг хүртэл Хятадын баг 100 илүү алт, нийт 200 илүү медаль авсан тоогоор түрүүлсэн байна.

       Энэ нь Хятадын цэргийн тамирчид анх удаа ийнхүү шилдэг үр дүнд хүрч буй бөгөөд Хятадын улаан цэргийн генийг уламжлан, цэрэг хүний хүнд үүргийг бадруулж чадсан байна.

       Хятадын биеийн тамирын үндэслэгч, маршал Хэ Лүний охин Хэ Шяомин:

- Хэрэв миний аав Хятадын цэргийн армийн өнөөдрийн хэр түвшинг олж харах юм бол туйлын ихээр баярлах байх. Тус наадамд оролцож буй улс орны цэрэг армийн тамирчид шаргуу чармайж, өөрийгөө даван ялж, уралдаан дунд нөхөрлөлийн үрийг тарин, энх тайвныг сурталчилж, тус наадмыг “Цэрэг хүнийг алдаршуулсан, дэлхийн энх тайвныг байгуулсан” наадам болгон хөгжүүлэх болтугай гэж хэлсэн байна.

       Үханий цэргийн спортын наадмын гал бамбар “Энх тайван яруу алдар” нэртэй. Дэлхийн цэрэг арми нэгэн дор хуран чуулж, биеийн тамир, спортын үйл ажиллагаагаар нөхөрлөлийг уламжилж, дэлхийн энх тайвныг хамтдаа хамгаалах урам зоригийг илэрхийлсэн байна.

       Венесуэл улсын цэргийн тамирчин Родригес:

- Үхань хот надад гоё сайхан сэтгэгдэл үлдээсэн бөгөөд улс орнууд хоорондоо холбогдож чадвал сая эв найртай байдлыг буй болгож чаддаг. Энэ агшинд бид нэгдэж, хайр бялхсан уур амьсгалыг буй болгон, яг л нэгэн гэр бүл шиг байж чадлаа гэж ярьлаа.

              Энх тайвны хүчийг нягтруулав

  “Цэргийн олимп” гэж нэрлэгдсэн олон улсын цэргийн спортын наадам нь энх тайвныг бэлгэдэж буй болсон. Нөхөрлөлийг уламжлахаар хөгжлөө болгож, дэлхийн улс орнуудын цэрэг армийн дүр төрхийг харуулан, нөхөрлөлийг зузаатгаж, нэр нөлөөгөө өргөжүүлэх чухал платформ болжээ.

       Наадмын хугацаанд Үхань хоттой нөхөрсөг харилцаатай 15 хотын дарга нар баярын цахилгаан ирүүлж, хүч нэмсэн бөгөөд энх тайвны төлөө уухайллаа.

        Үхань хот 40 гаруй жилийн хугацаанд дэлхийн 50 гаруй улс орны 100 гаруй хоттой нөхөрсөг харилцаа байгуулсан. Энэ нь Хятадын энх тайван хөгжлийн үзэл бодол, найзын цар хүрээгээ өргөжүүлсний нэгэн илрэл болсон.

       Цэргийн спортын наадмын нээлтээс өмнөхөн дарга Ши Жиньпин болон Непалын ерөнхийлөгч Бундари нар Катмандуд уулзаж, хоёр тал харилцан туслалцаа үзүүлэх, хамтдаа ялалт байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Хятад, Непал улсын хооронд үе үеийн найрамдалт түншлэлийн харилцааг байгуулна гэж хэллээ.

       Энэхүү наадмаар Непал улс 73 хүний бүрэлдэхүүнтэй баг томилж оролцуулсан бөгөөд 2018 онд олон улсын цэргийн спортын зөвлөлд бүртгүүлснээс хойш анх удаа энэ наадамд оролцож байна. Тус улсын багийн ахлагч Мажи:

- Энэ нь Хятад болон Непал улсын нөхөрсөг харилцаа өнө мөнх оршин байхыг харууллаа гэж хэлэв.

       Одоогоос хоёр мянган жилийн өмнө Хуа Шяний соёл иргэншил эх газар болон тэнгисийн торгоны замаар дамжин дэлхий дахинд уламжлагджээ. Өнөөдөр “Бүс ба зам” санаачилга нь зам дагуух улс орнуудын ард түмэнд зол жаргал авчирч, эртний торгоны замын өнгө гялбааг дахин бадруулж, хүн төрөлхтөнд жаргал эдлүүлж байна.

       Олон улсын цэргийн спортын Долоо дахь удаагийн наадмыг зохион байгуулсан нь Хятадын энх тайван хөгжлийн үзэл бодол, олон улсын хариуцлага үүрсэн том гүрний хариуцлагыг харуулж чадсан.

       Энх тайван болон хөгжил нь зөвхөн Хятадын ард түмний хүсэл мөрөөдөл биш, дэлхий дахины хамтын дуу хоолой юм.

       1978 онд Олон улсын цэргийн спортын зөвлөлд бүртгүүлснээс хойш Хятад улс Олон улсын цэргийн спортын үйлсийн гол оролцогч болсон. Түүнчлэн идэвхтэй бүтээн байгуулагч, хувь нэмэр оруулагч улс болж, Хятадын уужим ханагар дүр төрхийг илэрхийлж чадсан.

       Энэхүү наадмаар дамжин Хятад улс олон улсын цэргийн явдлын хамтын ажиллагааны хөгжил шинэчлэлийг дэмжиж, олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлэн, аюулгүй байдлын эсрэг тэмцэл, өрсөлдөөнийг ялан туулж, дэлхийн энх тайвныг хамгаалан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг түлхүү ахиулахад нэн их хувь нэмэр оруулах болно.

       Хамтдаа ялалт байгуулж, хамтдаа хуваалцан, харилцан нэвтэрч, харилцан холбогдоно. Хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээн байгуулах урилгыг Хятад улс дэлхий дахинд түгээсэн бөгөөд үр өгөөжийг нь дэлхий дахинд хүртээнэ.

       Нэгэн удаагийн ер бусын үзэсгэлэнт наадмаар ардын цэрэг армийн шинэ дүр төрхийг харуулж, Хятадын ард түмний сэргэн мандал өөд алхааг харуулж, Хятад улс дэлхийн улс орнуудын ард түмний хамт хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах итгэлийг уламжилсан билээ.

Зохиогч:ЖӨҮ ЖЕ, ХУАН МИН, ЖӨҮ ЖЯЛҮ
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:323
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой