”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Гар гараасаа хөтлөлцөн хувь заяагаа нэгтгэе

Гар гараасаа хөтлөлцөн хувь заяагаа нэгтгэе.

Хун Чяао олон улсын эдийн засгийн хоёрдугаар форум 11-р сарын 06-ны өдөр долоон салбар хурал хуралдуулсан юм. Үүнд, 100 гаруй улс орны судлаачид, мэргэжилтэн, хэвлэл мэдээллийнхний “Хятадын 70 жилийн хөгжил болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц” дээр анхаарлаа төвлөрүүлж, Хятадын амжилтад хүрсэн туршлага, үүрэг хариуцлагыг өндрөөр үнэлж, дэлхийн улс орнууд гар гараасаа хөтлөлцөн хувь заяагаа нэгтгэе гэж уриалав.

       Хоёр томоохон гайхамшгийг дэлхийд хандивлана

       Пакистаны ахмад дипломатч Саид Хассан Жавед хурлын үеэр өөрийн судалгааны бүтээл “Хятадын амжилтад хүрсэн 100 хүчин зүйл”-дээ “Амжилтад хүрсэн олон арвин хүчин зүйлийн дунд ядуу амьдралтай ард түмний тоо хэмжээ багассан нь Хятад улсын дэлхий дахинд үзүүлсэн чухал хувь нэмрийн нэг юм. Хятадын туршлага нь хөгжиж буй улс орнууд болон хөгжлөөр тааруухан улс орнуудын суралцах ёстой туршлага болно” гэж дурдсан байна.

       Хятадын ядуурлаас ангижруулсан ажлын үр бүтээл, туршлага нь хуралд оролцсон төлөөлөгчдийн үнэлгээг хүртсэн. Тус өдрийн хурал хаахаас өмнө “Олон улсын ядуурлаас ангижруулах хамтын ажиллагаа: Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулъя /Хятад, гадаадын хамтарсан судалгааны тайлан/” /Англи хэлний хувилбар/-ыг нийтэлж, хоёр минутын хугацаанд түгээж дууссан байна.

       - Энэ бол Хятадын эдийн засгийн хөгжилтэй салшгүй холбоотой. Засгийн газар нь өөрчлөлт шинэчлэлтийн салбарт оруулсан шантрашгүй хүчин зүтгэлтэй салшгүй холбоотой гэж Йемен Шеба дэх Стратегийн судалгааны төвийн захирал Ахмед А.Сайф илэрхийллээ.

       Ядуурлаас ангижруулахаас гадна, Хятад улсын байгаль орчин, экологийн хамгаалалтын салбарт гаргасан асар их амжилтыг хуралд оролцсон төлөөлөгчид “Хятадын бас нэгэн гайхамшиг” гэж үнэлсэн байна.

       Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн, доктор Д.Шүрхүү:

- Сүүлийн жилүүдэд Хятад улсын элсжсэн болон цөлжилтийн талбай “Хосоор багассан” бөгөөд хэр түвшин нь “Хосоор буурсан” ба тариалахыг зогсоож экологийг сэргээсэн үйл ажиллагаа нь чухал үйлдэл үзүүлсэн. “Бид Хятадын энэхүү үйл ажиллагаанаас өгөөжтэй туршлага хуримтлуулж, улс орныхоо ногоон тогтвортой хөгжилд ашиглаж байна гэж хэллээ.

       Хятад улс болон дэлхий харилцан ашиг хүртэж хамтдаа хожно

       - Өнөөгийн дэлхий ертөнц нэг талын, протекционизм, гегемонизм зэрэг олон талын өрсөлдөөнтэй нүүр тулж байгаа бөгөөд зарим улс орнууд богинохон хугацааны ашгаа бодож хүн төрөлхтний урт хугацааны хөгжилд ноцтой хохирол учруулж байна. Үүнд нээлттэй, багтаамжтай, хамтдаа хожсон хамтын ажиллагаа нь аливаа өрсөлдөөнийг ялан туулах цорын ганц арга зам юм гэж Хорватын Ерөнхийлөгч асан Степан Месич хэлсэн байна. Энэ нь ч олон улс орны мэргэжилтнүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн юм.

       Тэрбээр:

- Хятадын “Бүс ба зам” санаачилгыг хамтдаа бүтээн байгуулах санаачилга нь Хятадын хөгжил, бүс дагуух орнуудын хөгжлийг холбож, олон улсын эрх тэгш, шударга эмх журмын бүтээн байгуулалтыг өргөнөөр ахиулах болно гэсэн байна.

       - Дэлхийн эдийн засгийн бууралтын нөлөөгөөр арилжаа худалдааны ашиг орлогын хуваарилалт, үйл явц дэлхийн эдийн засгийн эрүүл өсөлтийг сайжруулах болно гэж Малайзын Шинэ Азийн стратеги судалгааны төвийн дарга Вэн Шыже хэлж байлаа.

       Чехийн Ерөнхий сайд асан Ири Парубек:

- Сүүлийн жилүүдэд Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг илүү нээлтэй болгосон бөгөөд нээлтээ өргөжүүлэх арга бодлогуудыг хэрэгжүүлж, Хятадын зах зээлийн асар их нөөц хүч болон нэмэгдлийн боломжийг дэлхий дахинаа хуваалцаж, Хятадын “Бүс ба зам” санаачилга нь эдийн засгийн даяарчлалын хөгжилд нааштай хувь нэмэр оруулсан байна гэж хэлсэн юм.

       - Энэхүү Импортын экспоны нээлтийн үеэр Хятадын удирдагч таван том нээлтийн арга бодлого хэрэгжүүлэхээ зарласан. Улмаар нээлтээ өргөтгөх бодлогыг улам өргөжүүлнэ гэж тодорхойлсон нь Хятадын төдийгүй дэлхийн аз жаргал юм. Хятад улс харилцан ашиг хүртэж, хамтдаа хожих нээлттэй стратегийг гуйвшгүй хэрэгжүүлэн, өргөн нээлтээр дэлхийн эдийн засгийн хөгжилд шинэ хүч нэмэх болно гэж Хятадын Олон улсын асуудал судалгааны хүрээлэнгийн Олон улсын стратегийн судалгааны газрын дарга Чэнь Шюйлүн хэлсэн байна.

       Хувь заяагаа нэгтгэж сайн сайхан ирээдүйг байгуулъя

       Нэг дэлхий, нэг ирээдүй, нэг хувь заяа... форумын үеэр тив дэлхийн улс орнуудын зочид төлөөлөгчид дэлхий дахинд нүүрлэж буй өрсөлдөөний тухай хамтдаа хэлэлцэж, “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц”-ын бүтээн байгуулалтад мөрөөдлөө даатгасан байна.

       - Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц” үзэл бодлыг дурдсанаар Хятад улс дэлхий дахинд хүндэтгэлтэй амлалт өгчээ гэж Тайландын Ерөнхий сайдын орлогч асан, Тайландын Тайланд-Хятадын соёл, эдийн засгийн холбооны ерөнхийлөгч Пан Синь • Пэн Лажун хэллээ.

       Тэрбээр мөн:

- Энэ үзэл бодол Хятад улс дэлхийн улс орнуудтай энх тайван зэрэгцэн оршихыг илэрхийлсэн бөгөөд дэлхийн улс орнуудын хамт дэлхийн эдийн засгийн төвөгтэй байдал, олон улсын нийгэмд нүүрлэж буй бусад асуудал, өрсөлдөөнийг шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргах болно. Эцсийн эцэст дэлхий дээр зөвхөн өөрийнхөө төлөө хаалгаа хаадаг улс орон гэж байхгүй гэж хэлсэн байна.

       “Хятад улс хамтдаа зөвлөлдөн, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хуваалцахыг санаачилсан нь хамтран ажиллаж хамтдаа хожих, даяарчлалын засаглалаар олон улсын харилцааны суурь болгосон байдаг”. Хятад улс “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах” үзэл бодлыг дурдсанаар барахгүй “Бүс ба зам, Өмнөдийн хамтын ажиллагаа, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкаар дамжин энэхүү арга бодлогуудаа хэрэгжүүлж байна гэж Баруун өмнөдийн Улс төр, Хуульзүйн их сургуулийн Хүний эрхийн судалгааны газрын Судалгааны удирдлагын хэлтсийн дарга Жөү Ли хэлсэн байна.

       Шанхайн үндэсний үзэсгэлэнгийн төв ордонд буурай хөгжилтэй 40 гаруй улс орны зочид төлөөлөгчдийг урин оролцуулжээ. Эртний хэв маягийг харуулсан гар хийцтэй ороолт, арьсан хэрэгсэл, органик кофены шош, байгалийн эрдэнэ чулуу зэрэг нь хөгжсөн улс орнуудын дэвшилтэт технологийн бүтээгдэхүүний хамт үзэсгэлэнгийн төв ордонд дэлгэгдэж, экспод өнгө нэмсэн юм. Түүнчлэн дөрвөн зүг, найман зовхисын зочдыг угтан авав. Энэ бол Хятад улс дэлхийн улс орнуудтай хамт гар гараасаа хөтлөлцөн, хувь заяагаа нэгтгэсний амьд жишээ боллоо.

Зохиогч:ЖИ МИН, ЖЯН ЛИНЬ, ВАН ЛИНЬЛИНЬ
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:716
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой