”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

ХКН-ын 19-р их хурлын 4-р бүгд хурлыг танилцуулах хурал боллоо

ХКН-ын 19-р их хурлын 4-р бүгд хурлын үзэл санааг сурталчлан танилцуулах хурал боллоо.

ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцах газраас зохион байгуулсан ХКН-ын 19-р их хурлын 4-р бүгд хурлын үзэл санааг сурталчлан танилцуулах хурал 20-нд Жянши мужийн Наньчанд болж, 50 шахам улс орны улс төрийн намуудын 200 гаруй төлөөлөгч оролцов.Тус хуралд энэ удаагийн хуралд зориулан бэлтгэсэн богино хэмжээний киног үзүүлсэн байна.

Бээжингийн Багшийн их сургуулийн эрдэм шинжилгээний комиссын дарга Ханьжэнь, Фүдань их сургуулийн олон улсын харилцаа, олон нийтийн үйл хэргийн судалгааны газрын захирал Сү Жанхэ, Жянши мужийн намын хорооны нарийн бичгийн дэд дарга, бодлого судлалын газрын дарга Шэнь Чяньфан нар ХКН-ын 19-р их хурлын 4-р бүгд хурал нээгдсэн нөхцөл байдал болон чухал ач холбогдол, ерөнхий зорилт, чухал үүргийг гадаадын улс төрийн намын төлөөлөгчдөд танилцуулсан байна.

Лаосын Ардын намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төвийн суртал ухуулгын яамны дарга Каньфань, Монголын Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ зэрэг гадаадын улс төрийн намын төлөөлөгчид сурталчлан танилцуулах хуралд үг хэлж, ХКН-ын 19-р их хурлын 4-р бүгд хуралд улс орны засаглалын систем, засаглалын чадавхыг орчин үеийн болгох зорилт тавьсан нь Хятад улсын тогтолцооны давуу талыг бүрэн тусгаж, Хятад улсын гаргасан ахиц дэвшил, хөгжилд тогтолцоог эрч хүчээр сэлбэж, Хятад улсын ирээдүйн хөгжил, аж үйлдвэрлэлд нөлөө үзүүлэн, дэлхийн энх тайван хөгжилд “Хятад улсын арга төсөл”-өөр хув нэмэр оруулах болно гэжээ.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:13779
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой