”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ли Кэчян Дэлхийн банкны захирал Малпастай уулзав

Ли Кэчян Дэлхийн банкны захирал Малпастай уулзав.

    БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 20-ны үдээс хойш Ардын их хурлын танхимд Дэлхийн банкны ерөнхийлөгч Малпастай уулзав.

    Ли Кэчян хэлэхдээ, Дэлхийн банк бол дэлхийн олон талт хөгжлийн чухал байгууллага юм. Хятад улс Дэлхийн банктай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж байгаа бөгөөд байгаль орчныг хамгаалах, биологийн олон янз байдал, ядуурлыг бууруулах зэрэг гол чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Дэлхийн банктай үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

    Ли Кэчян хэлэхдээ, өнөөгийн олон улсын нөхцөл байдал төвөгтэй, дэлхийн эдийн засагт хүнд байгаа бөгөөд томоохон эдийн засгийн орнуудын эдийн засгийн өсөлт удааширч байна. Хятад улсын эдийн засаг дэлхийд гүн гүнзгий нөлөөтэй бөгөөд бид шинэчлэлийг гүнзгийрүүлж, нээлтийг өргөжүүлж, зах зээлд суурилсан, хууль дүрмийг баримтлах, олон улсын бизнесийн орчныг бүрдүүлэх ажлыг хурдасгаж, зах зээлийн эрч хүчийг ахиулж байна. Хятад улс бүх талуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дүрэм журамд суурилсан чөлөөт худалдааны системийг хамгаалах, хүндрэл бэрхшээлийг даван туулж, дэлхийн эдийн засгийн өсөлт, тэдгээрийн хөгжлийн эрч хүчийг гаргахад бэлэн байна гэжээ.

    Малпас хэлэхдээ, дэлхийн өнөөгийн эдийн засаг хүнд сорилтуудтай тулгарч байгаа тул бүх тал хамтран зохицуулах шаардлагатай байна. БНХАУ-ын эдийн засгийн хөгжил асар их боломж байдаг бөгөөд гадаадад нээлт гайхалтай амжилтад хүрсэн байна. Хятадын засгийн газар өсөлтийг бий болгох, технологийн шинэчлэл, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт асар их хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд Дэлхийн банк эдгээр чиглэлээр Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:1845
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой