21-нд Бээжин хотноо инновацын эдийн засгийн 2019 оны чуулган боллоо. Хятад улсын дэд дарга Ван Чишань нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлсэн байна.
Тус форумд дэлхийн 60 гаруй улс орон, бүс нутгийн гадаадын засгийн газрын 600 гаруй албан тушаалтан, улс төрийн зүтгэлтэн, бизнесмен оролцжээ. Талууд дэлхийн эдийн засгийн засаглал, худалдаа, технологи, хөрөнгийн зах зээл зэрэг салбарт анхаарлаа хандуулж, өнөөгийн тулгарч буй хүнд чухал сорилтыг хэрхэн даван туулах талаар санал бодлоо солилцсон байна.
Ван Чишань нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: Хятад улс урьдын адил энх тайван хөгжлийн замаар замнана. Дэлхийн ард иргэдтэй хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулж, дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийн үүрэг хариуцлагыг хамтдаа хүлээж, итгэлцэл, энх тайван, хөгжлийн доголдлыг арилгах аргыг эрэлхийлэх ёстой. НҮБ-аар цөм болгосон олон улсын системийг хамгаалж, илүү шударга дэлхийн засаглалын системийг байгуулахаар хичээж, харилцан хүндэтгэж, итгэлцэж, нэгдсэн, ерөнхийлсөн, хамтран ажиллах, тогтвортой шинэ үзэл баримтлалыг мөрдөж, инновацын хөгжлийг тууштай хэрэгжүүлж, дэлхийн улс орнуудын ард түмэнд эдийн засгийн даяаршлын үр өгөөжийг хүртээнэ хэмээн онцолжээ.