”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Инновацын эдийн засгийн 2019 оны чуулган болов

Инновацын эдийн засгийн 2019 оны чуулган болов.

Инновацын эдийн засгийн 2019 оны чуулган 21-нд Бээжин хотноо боллоо. Хятад улсын дэд дарга Ван Чишань нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлсэн байна.

Тус форумд дэлхийн 60 гаруй улс орон, бүс нутгийн гадаадын засгийн газрын 600 гаруй албан тушаалтан, улс төрийн зүтгэлтэн, бизнесмен оролцжээ. Талууд дэлхийн эдийн засгийн засаглал, худалдаа, технологи, хөрөнгийн зах зээл зэрэг салбарт анхаарлаа хандуулж, өнөөгийн тулгарч буй хүнд чухал сорилтыг хэрхэн даван туулах талаар санал бодлоо солилцсон байна.

Ван Чишань нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: Хятад улс урьдын адил энх тайван хөгжлийн замаар замнана. Дэлхийн ард иргэдтэй хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулж, дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийн үүрэг хариуцлагыг хамтдаа хүлээж, итгэлцэл, энх тайван, хөгжлийн доголдлыг арилгах аргыг эрэлхийлэх ёстой. НҮБ-аар цөм болгосон олон улсын системийг хамгаалж, илүү шударга дэлхийн засаглалын системийг байгуулахаар хичээж, харилцан хүндэтгэж, итгэлцэж, нэгдсэн, ерөнхийлсөн, хамтран ажиллах, тогтвортой шинэ үзэл баримтлалыг мөрдөж, инновацын хөгжлийг тууштай хэрэгжүүлж, дэлхийн улс орнуудын ард түмэнд эдийн засгийн даяаршлын үр өгөөжийг хүртээнэ хэмээн онцолжээ. 

Найруулагч:hurtsaa
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:317
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой