”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Олон талт үзэл, чөлөөт худалдааг дэмжихийг уриалав

Олон талт үзэл, чөлөөт худалдааг дэмжихийг уриаллаа.

      Ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 21-нд Бээжин хотноо Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Мальпас, Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Коргалина Георгиева, Дэлхийн Худалдааны Байгууллагын дэд захирал Алан Вулф, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын ерөнхий захирал Гай Райдер, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын нарийн бичгийн дарга Ангел Гурриа, Банк санхүү, тогтвортой байдлын зөвлөлийн дарга Рэндал Куорлз нарын хамт "1+6" дугуй ширээний хэлэлцүүлэг хийв. Дэлхийн эдийн засгийн хурд удааширч байна. Энэ бэрхшээлтэй үед олон талт үзэл, чөлөөт худалдааг дэмжиж, эдийн засгийн даяаршил, дүрэм журамд суурилсан олон талт худалдааны системийг хамгаалан, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой гэж талууд үзсэн байна.

        Энэ бол Хятадын ерөнхий сайд олон улсын эдийн засаг, банк санхүүгийн байгууллагын удирдагчидтай зохион байгуулж буй "1+6" дугуй ширээний 4 дэх хэлэлцүүлэг юм. Талууд "Дэлхийн эдийн засгийн нээлттэй, тогтвортой, чансаатай өсөлтийг ахиулах" сэдвийн хүрээнд дэлхийн эдийн засгийн төлөв байдал, дэлхийн эдийн засгийн засаглал, Хятад улсын эдийн засгийн хөгжил зэрэг асуудлаар санал солилцжээ. Ли Кэчян уулзалтын дараа хэвлэлд хандан: Талууд санал бодлоо ил тод, гүнзгий солилцож, шинэ нийтлэг ойлголтод хүрсэн гэж хэлсэн байна.

"Ярилцах явцад бид дэлхийн эдийн засгийн хурд удааширч буйг хүлээн зөвшөөрлөө. Өсөлтийн хурд ойрын хагас жилийн хамгийн доод түвшинд хүрэв. Дэлхийн эдийн засаг удаашрах дарамт их байна. Бид дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвт итгэлтэй байгаа. Урьд нь бид хамтдаа хариу арга хэмжээ авч, санхүүгий хямрал зэрэг олон хямрал, сорилтыг даван туулж ирсэн. Өнөөгийн бэрхшээлд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой. Бид дүрэм журамд суурилсан олон талт худалдааны системийг хамгаалахыг санаачилж байна."

Тэрээр: - Гадны хүчин зүйл хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс илүү үр дүнтэй, гадаадад нээлттэй бодлого хэрэгжүүлнэ. Хятадын засгийн газар нарийн бодлого боловсруулж, татвараас чөлөөлөх, зардлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ гэж хэллээ.

"Хятад улс өөрчлөлтийг улам дэмжиж, бизнес эрхлэх орчноо сайжруулан, зах зээлийн, хуулийн засаглалтай, олон улсын бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж, Хятадад бүртгүүлсэн олон төрлийн аж ахуйн нэгжид адил тэгш хандана. Тэдэнд тэгш боломж олгож, нөөц боломжоор ханган, эрх ашгийг хууль ёсоор хамгаална гэдгийг энд онцолж байна. Бид зах зээлд нэвтрэх шаардлагыг нээлттэй болгож, хяналтаа илүү шударга байлган, зах зээлийн эрч хүчийг сэргээж, өсөлт удааширч буй дарамтыг даван туулна. Гадны хүчин зүйл хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс илүү үр дүнтэй, гадаадад нээлттэй бодлого хэрэгжүүлнэ. Өөрчлөлт нээлт Хятадын эдийн засгийг эрч хүчтэй, тогтвортой, эрүүл хөгжилд хүргэх болно."

1+6 дугуй ширээний хэлэлцүүлэг хамтын ажиллагаагаар дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах жишиг болж, олон талт үзлийг дэмжих дохио өглөө. Өнөөгийн нөхцөлд талууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талт үзэл, эдийн засгийн даяаршлыг дэмжин, эдийн засгийн өсөлтөд илүү дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хятад улсын эдийн засаг эрч хүчтэй, дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулагч юм. Хятадын талын дэмжлэгт талархаж байна. Шударга өрсөлдөөнтэй бизнес эрхлэх орчныг бий болгохоор хүчин зүтгэж буй Хятадын талыг сайшааж байна. Цаашид Хятадтай инноваци, судалгаа, дижитал эдийн засаг, загасны аж ахуй, цаг уурын өөрчлөлт зэрэг тал дээр гүнзгий хамтран ажиллаж, дэлхийн хөгжлийг ахиулан, улс орнуудын ард иргэдэд сайн сайхан амьдрал бэлэглэхийг хүсэж байна гэж хуралд оролцсон олон улсын эдийн засаг, банк санхүүгийн байгууллагын удирдагчид илэрхийллээ.

 

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:752
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой