”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

ХКН-ын ХIХ их хурлын Төв хорооны IV бүгд хурал болов

ХКН-ын ХIХ их хурлын Төв хорооны 4-р бүгд хурал 10-р сарын 28-наас 31-ний өдрүүдэд Бээжин хотноо болсон байна.

ХКН-ын ХIХ их хурлын Төв хорооны 4-р бүгд хурал 10-р сарын 28-наас 31-ний өдрүүдэд Бээжин хотноо болсон байна. ХКН-ын Төв хорооны Сахилга бат шалгах хорооны Байнгын хорооны гишүүн болон холбогдох хариуцлагатай албаныхан, ХКН-ын 19-р их хурлын үндсэн шатны хэсэг төлөөлөгчид, мэргэжилтэн судлаачид хуралд оролцов. Түүнчлэн ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин үг хэлсэн байна.

Бүгд хурал нь дарга Ши Жиньпиний ХКН-ын Төв хорооны өмнөөс хийсэн ажлын тайланг сонсож, авч хэлэлцсэн бөгөөд “ХКН-ын Төв хорооны Хятадын онцлогтой социализмын тогтолцоог баримтлан сайжруулах, улс орноо засах систем, засах чадавхыг ахиулах том чухал асуудлын тухай тогтоол”-ыг баталжээ. Дарга Ши Жиньпин “Тогтоол"-ын тухай Бүгд хуралд тайлбар хийжээ.

Хурлаар Хятадын үндэсний тогтолцоо ба засаглалын чухал асуудлаар "Юуг баримталж бэхжүүлэх, юуг сайжруулан хөгжүүлэх" талаар бүх талын хариулт өгч, холбогдох ажлын “Давуу тал”, "Ерөнхий зорилт", "Шаардлага"-ыг гаргав. Энэ нь Хятад улс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ажилд дахин чухал алхам хийж буйг харууллаа.

Давуу тал

"Тогтоол"-д Хятадын онцлогтой социалист тогтолцооны бүтээн байгуулалтын түүхэн амжилтыг дүгнэж, Хятадын онцлогтой социалист тогтолцоонд тулгуурлах үндсэн дүрэм, чухал дүрмийг тодорхойлон, Хятадын үндэсний тогтолцоо ба үндэсний засаглалын системийн ил тод байдал, давуу талыг 13 талаар дүгнэсэн байна.

ХКН-ын нэгдсэн удирдлага, намын онол, улс төрийн тогтвортой байдлыг баримталж, улс орны социализмын байгууллын зүг урагшлахыг баталсан.

Ард түмэн эзэн сууж эрх мэдэхийг баримталж, ардчиллыг хөгжүүлж, олон түмэнтэй харилцаагаа нягтруулан, ард түмэнд түшиглэж улс орноо хөгжүүлсэн.

Хуулиар улсаа засахыг баримталж, хуулиар улсаа засах социализмын байгууллыг байгуулан, нийгмийн эрх тэгш болон ард түмний эрх ашгийг баталсан.

Бүх улсын нэгдлийг баримталж, бүх талын идэвхийг дайчилж, хүчээ төвлөрүүлэн ажил үйлс бүтээсэн.

Үндэстний цөөнхийн ард түмний эрх тэгш байхыг баримталж, Хятадын ард түмний хамтын цогцын үзэл ухамсрыг бататган, хамтдаа бүлгэмдэн нэгдэж, хамтдаа хөгжсөн.

Нийтийн өмчөөр гол болгосон олон төрлийн хувийн өмчийн эдийн засгийг зэрэг хөгжүүлэх болон хөдөлмөрийн хэрээр хуваарилахыг баримталж, социализмын байгууллын дүрэм, зах зээлийн эдийн засгийг органикаар уялдуулж, нийгмийн хөдөлмөр хүчийг чөлөөлөн хөгжүүлсэн.

Хамтын мөрөөдөл, итгэл, өртгийн үзэл, ёс суртахууны үзлийг баримталж, Хятадын шилдэг уламжлалт соёл, хувьсгалын соёл, социализмын тэргүүний соёлыг бадруулж, ард түмэн үзэл сэтгэлээр нэгдсэн.

Ард түмнээр гол болгосон хөгжлийн үзэл бодлыг баримталж, ард иргэдийн амьжиргааг сайжруулан, улам зол жаргалтай байлгах, хамтдаа баяжих замаар замнасан.

Өөрчлөлт нээлт, инноваци, цаг эринтэй зэрэг урагшлахыг баримталж, өөрийгөө төгөлдөржүүлэн, өөрийгөө хөгжүүлж, нийгмийг амьдралын хүчтэй болгосон.

Ёс, мэргэжил хосолсон, ажлын ур чадвартай байхыг баримталж, шилдэг боловсон хүчнийг бэлтгэж хүмүүжүүлсэн.

Намаас цэрэг армийн удирдлагыг баримталж, ардын цэрэг арми нам болон ард түмэндээ шударгаар зүтгэх, улс орны эрх мэдэл, аюулгүй байдал, хөгжлийн ашиг тусад баталгаа хангасан.

“Нэг улс хоёр систем”-ийг баримталж, Хонконг, Макаогийн урт хугацааны тогтвортой хөгжлийг баталж, эх улсынхаа энх тайван, нэгдэлтэй байдлыг хангасан.

Тусгаар тогтнол болон өөрийн биедээ эзэн суух, гадаадад нээлттэй байхыг нэгтгэхийг баримталж, дэлхийн засаглалд идэвхтэй оролцон, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад тасралтгүй зүтгэсэн зэрэг давуу талуудыг буй болгожээ.

Ерөнхий Зорилт

Хурлаар Хятадын онцлогтой социализмын байгууллыг баримтлан сайжруулж, улсын засаглалын систем, засаглалын чадавхын шинэчлэлийг түлхүү ахиулах ерөнхий зорилтыг тогтоосон байна.

2021 онд ХКН байгуулагдсаны 100 жилийн үеэр бүх талын тогтолцоо улам боловсронгуй, улам тогтмол болж, илэрхий үр дүнд хүрнэ.

2035 он гэхэд үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг орчин үеийн болгох зорилтыг үндсэндээ биелүүлнэ.

2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг орчин үеийн болгох зорилтоо мөн бүх талаар биелүүлж, Хятадын онцлогтой социалист тогтолцоог улам бэхжүүлэн, дээд түвшинд хүргэнэ.

Ажлын шаардлага

Намын удирдлагын дүрэм, тогтолцоог баримтлан сайжруулж, намаас шинжлэх ухаанаар засаг барих, ардчиллаар засаг барих, хуулиар засаг барих түвшинг дээшлүүлнэ.

Ард түмэн эрх мэдэж эзэн суусан дүрмийн тогтолцоог баримтлан сайжруулж, социализмын байгууллын ардчилалтай улс төрийг хөгжүүлнэ.

Хятадын онцлогтой социализмын байгууллын хуулийн системийг баримтлан сайжруулж, намаас хуулийн дагуу төрийг засах, хуулийн дагуу засаглал явуулах чадавхыг сайжруулна.

Хятадын онцлогтой социализмын байгууллын засгийн системийг баримтлан сайжруулж, үүрэг хариуцлага тодорхой, хуулийн дагуу засаг барьсан засгийн газрын засаглалын системийг бүрдүүлнэ.

Социализмын байгууллын эдийн засгийн үндсэн дүрмийг баримтлан сайжруулж, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулна.

Социализмын байгууллын тэргүүний соёлын хөгжил цэцэглэлийн дүрмийг баримтлан хөгжүүлж, ард түмний бүлгэмдэн нэгдсэн хамтын оюун ухааны суурийг бататгана.

Хот хөдөөгийн иргэдийн амьжиргаанд баталгаа хангах дүрмийг баримтлан сайжруулж, ард түмний өдөр ирэхүйеэ нэмэгдэж буй сайн сайхан амьдралын шаардлагыг хангана.

Хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа засан сайжруулж, хамтдаа хуваалцах нийгмийн засаглалын дүрмийг баримтлан сайжруулж, нийгмийн тогтвортой байдлыг батлан улс орны аюулгүй байдлыг хамгаална.

Экологийн соёл иргэншлийн дүрмийн системийг баримтлан сайжруулж, хүн, байгалийг эе найртай зэрэгцэн орших нөхцөл бүрдүүлнэ.

Намаар ардын цэрэг армийг удирдах дүрмийг баримтлан сайжруулж, ардын цэрэг арми шинэ эрин үеийн дархан үүрэг хариуцлагаа биелүүлнэ.

“Нэг улс хоёр систем”-ийн дүрмийн тогтолцоог баримтлан сайжруулж, эх улсын энх тайван нэгдлийг дэмжинэ.

Тусгаар тогтнолтой, өөрийн биедээ эзэн мэдсэн энх тайван гадаад харилцааны бодлогыг баримтлан сайжруулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах ажлыг дэмжинэ.

Нам болон төрийн хяналт шалгалтын системийг баримтлан сайжруулж, эрх тушаалын хэрэгжилтийн хяналтыг эрчимжүүлэн сайжруулна.

"Ажлын шаардлага”-аас үзвэл "Тогтоол"-д улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, соёл, иргэдийн амьжиргаа, нийгэм, экологи, цэрэг, "Нэг улс, хоёр систем", дипломат харилцаа зэрэг тал талын ажлыг хөндөж, Хятадын олон салбарын хөгжил, бүтээн байгуулалтын үндсэн шаардлага, асуудлын чиг хандлага, практик шинж чанарыг тусгасан байна.

Хятадын эдийн засгийн үндсэн тогтолцооны талаар ХКН-ын ХIХ их хурлын 4-р бүгд хурлын тогтоол, нийтийн өмчлөлөөр гол цогц болгож, олон төрлийн өмчлөлийн хэлбэрийн эдийн засаг хамтдаа хөгжих эдийн засгийн үндсэн тогтолцооны суурин дээр хөдөлмөрлөсний хэрээр хуваарилж, олон төрлийн хуваарилах арга барил зэрэгцэн оршиж, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог улс орны эдийн засгийн үндсэн тогтолцоо болгон шат ахиулсан. Энэ нь тогтолцооны чухал шинэчлэл бөгөөд нийгмийн үйлдвэрлэлийн хүчнийг цаашид чөлөөлөн хөгжүүлж, эдийн засгийн чанартай хөгжлийг дэмжих болно гэсэн байна.

Хурлаар нийтэлсэн албан мэдэгдэлд тогтолцооны системийн тухай олонтаа өгүүлсэн нь иргэдийн амьжиргааг дээд хэмжээгээр чухалчилж буйг харуулж байгаа юм. Тухайлбал, чанартай ажлаар хангах механизмыг сайжруулж, нийт ард иргэдийг хамарсан нийгмийн баталгааны системийг боловсронгуй болгох, ядуурлын асуудлыг шийдвэрлэх урт хугацааны механизм байгуулах зэрэг арга барилууд багтаж байна.

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:17907
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой