11-р сарын 21-нд Сидней хотноо “Соёл жуулчлалыг хослуулж, цайг дээжилье” сэдэвт Австралид болсон Хятадын соёлын 3-р наадам, цайны үзэсгэлэн нээгджээ. Тус наадам бүтэн сар үргэлжлэх бөгөөд соёлын цуврал арга хэмжээ өрнүүлэх юм. Хятад, Австралийн цайны компани, нийгмийн байгууллага, соёл, аялал жуулчлал, санхүүгийн салбарынхан Сиднейн олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд хуран цугларч, бөмбөрцгийн өмнөд хэсгийн хамгийн том цайны баярын хөшгийг хамтдаа сөхсөн байна.
Тус арга хэмжээнд Хятад, Австралийн 100 орчим аж ахуйн нэгж оролцож, сайн чанарын цайны танилцуулга, цайны соёлын форум, цайны соёлтой холбоотой урлагийн үзүүлбэр, цайны аж ахуйн нэгжүүдийн уулзалт, цайны дагалт хэрэгслийн үзэсгэлэн, “Үзэсгэлэнт Хятад орон” сэдэвт үзэсгэлэн, “Торго, шаазан, цай, цэцэг” Өмнөд нутгийн онцлогтой үзэсгэлэн, биет бус соёлын өвийн танилцуулга, “Зүүдэн тогоруу ба үүлэн тогоруу” фото зургийн үзэсгэлэн, цомгийн нээлт, “Хааны нууц жор” илтгэл, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, Хятадын алдарт зураачдын үзэсгэлэн, олон улсын “Цайгаар уралдахуй” уралдаан, Ази, Номхон далайн санхүү, шинжлэх ухаан, технологийн 2-р форум зэрэг цуврал арга хэмжээ зохиогдох юм.