Хятад улсын дарга Ши Жиньпин 22-нд Ардын их хурлын ордонд Олон улсын валютын сангийн ерөнхийлөгч Кристалина Георгиеваг хүлээн авч уулзлаа.
Ши Жиньпин, хатагтай К.Георгиева ОУВС-гийн ерөнхийлөгчийн хувиар анх удаа Хятадад айлчилж байгаад баяр хүргэсэн байна.
Ши Жиньпин: Дэлхийн нийтийн эдийн засгийн өсөлт саарч, уналтын эрсдэл улам нэмэгдэж, худалдааг ивээх үзэл газар авч, олон талт үзэл, чөлөөт худалдаад асар их сорилт тулгарч буй өнөө үед олон улсын хамтын нийгэмлэг ОУВС-нд ихээхэн найдвар тавьж байна. Таны удирдлага дор ОУВС олон улсын валют, түүний засаглалын тогтолцоог улам боловсронгуй болгож, шинээр хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг анхаарч ажиллахыг хүсэж байна гэжээ.
К.Георгиева БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргээд: Ирэх жил Хятад улс тал бүрээр ядуурлаас ангижрах зорилгоо биелүүлэх гэж байгаа нь Хятад улс төдийгүй дэлхийн нийтэд бэлэг тэмдгийн чанартай ач холбогдолтой юм. Хятад улсын өөрчлөлт шинэчлэлээр эдийн засгийн өсөлтийг тогтвортой болгосон байна. Хятад улс цаашид банк санхүү, хөрөнгө зэрэг олон салбараа улам нээлттэй байлгах болно гэдэгт итгэж байна гэжээ.