”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Пэн Лиюань Билл Гейтстэй уулзав

Пэн Лиюань Билл Гейтстэй уулзав.

БНХАУ-ын тэргүүн хадагтай, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүрьеэ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх сайн санааны элчин Пэн Лиюань 21-ний өдөр Бээжинд АНУ-ын Гейтс сангийн ахлагч Билл Гейтстэй уулзав.

Пэн Лиюань Гэйтсийн сан, Хятад улсын хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг эерэгээр үнэлж, Сычуань мужийн Ляншань мужийн ДОХ-оос урьдчилан сэргийлэх, эмчлэх, ядуурлыг бууруулах төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан тус сангийн дэмжлэгийг өндөр үнэлэв. Пэн Лиюань хэлэхдээ, Хятад улс эрүүл мэндийн ядуурлыг бууруулах ажлыг ядуурлын эсрэг тэмцэлд ялах гол арга хэмжээ гэж үзэж байгаа бөгөөд Гейтс сан үргэлжлүүлэн дэмжиж, оролцоно гэж найдаж байна. Хятад улс сүрьеэ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр энэхүү сантай үргэлжлүүлэн хамтран ажиллах, ашигтай туршлагыг нэгтгэн сурталчлах, Африк зэрэг хөгжиж буй орнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ сайжруулахад туслахад бэлэн байна гэжээ.

Билл Гейтс Хятад улсын эрүүл мэнд, ядуурлыг бууруулах чиглэлээр гаргасан асар их ололт амжилтыг магтан сайшааж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн тогтвортой хөгжлийг ахиулахад Хятад улсын оруулсан чухал хувь нэмрийг өндрөөр үнэлжээ. Тэрээр хэлэхдээ, АНУ, Хятад улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр орны ард түмэн, дэлхийн ард түмэнд ашиг тусаа өгөх болно. Гэйтсийн сан нь Хятад улстай эрүүл мэнд, ядуурлыг бууруулах, нийгмийн халамжийн чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бусад хөгжиж буй орнуудын газар тариалан, эрүүл мэндийг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:743
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой