ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын газрын сайд Хуан Күньмин 11-р сарын 12-оос 14-ний хооронд Өвөр Монголд ажиллах үеэрээ ХКН-ын 19 дэх удаагийн Төв хорооны 4-р бүгд хурлын үзэл санааг судалж, сурталчлан хэрэгжүүлэх нь улс төрийн томоохон үүрэг хариуцлага юм. Улс төрийн хариуцлагыг дээшлүүлж, хуралдаанаас тавьсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэжээ. Тэрээр аж ахуйн нэгжүүд, хөдөө орон нутаг, сургууль, суртал ухуулга, соёлын газруудаар хүрч гүнзгий танилцжээ.
Хуан Күньмин хэлэхдээ: - Соёл бол төр, үндэстний сүнс, мөн төрийн засаглалын сүнс юм. Соёлын өөртөө итгэх итгэлийг бэхжүүлж, дэвшилтэт социалист соёлын чиглэлийг тууштай баримталж, урт удаан, гайхамшигтай түүх соёл, өнгөлөг үндэсний соёлыг өвлөж хөгжүүлэн, Хятадын соёлын эрч хүч, нөлөөллийг дээшлүүлж, ард түмний эв нэгдэл, тэмцлийн оюун санааны хүчийг өргөнөөр нэгтгэх шаардлагатай байна. Хотын өвөрмөц соёлыг хамгаалан хөгжүүлэх, хотын соёлын тэмдгийг хадгалах, хот байгуулалт, засаглалын хүмүүнлэг суурийг нэгтгэх шаардлагатай байна гэжээ.
Тэрээр ядуурлаас ангижирч байгаа томоохон ололт нь Хятад улсын онцлог шинжтэй социалист тогтолцооны давуу талын тод илрэл юм хэмээн цохон тэмдэглэв. Илүү үр дүнтэй тусламжийн арга хэмжээ авах, илүү өндөр чанартай, илүү тогтвортой үйлдвэрлэлийн төслүүдийг сурталчлах, ядуурлыг бууруулах үр дүнг тасралтгүй бэхжүүлэх, урт хугацааны механизмыг бий болгохыг зорих хэрэгтэй, ингэснээр иргэд илүү сайн амьдрах боломжтой болно гэжээ.