”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Элгийг гайхалтай цэвэрлэдэг 10 хүнсний бүтээгдэхүүн

Элэг нь хүний биеийн нэн чухал эрхтний нэг бөгөөд үүнээс бие организмын бактери эсэргүүцэх чадвар болон арьс үсний эрүүл байдал хамаардаг байна. Элгэнд мэдрэлийн эсүүд бага байдаг учир хүн төдийлөн өөрийнхөө элгийг асуудалтай байгаа эсэхийг мэддэггүй.

Элэг нь хүний биеийн нэн чухал эрхтний нэг бөгөөд үүнээс бие организмын бактери эсэргүүцэх чадвар болон арьс үсний эрүүл байдал хамаардаг байна. Элгэнд мэдрэлийн эсүүд бага байдаг учир хүн төдийлөн өөрийнхөө элгийг асуудалтай байгаа эсэхийг мэддэггүй. Бие организмыг бохирдлоос цэвэрлэх үүргээ гүйцэтгэхийн тулд элэг нэн түрүүнд өөрөө цэвэр байх хэрэгтэй. Ингээд та бүхэнд элэг цэвэрлэх шидтэй 10 бүтээгдэхүүнийг танилцуулж байна. 

 

Зөгийн бал

Фруктоз, глюкоз гэх мэт зөгийн баланд агуулагдах бодисууд нь цөс ялгарахад сайнаар нөлөөлдөг бөгөөд энэ нь гэмтсэн элэгний эд эсийг сэргээхэд тустай. Мэдээж, их хэмжээгээр хэрэглэж болохгүй бөгөөд харин хоолны өмнө өдөрт 2-3 халбагыг идэж болно.

Тос

Эрдэнэ шиш, маалинга, ургамлын болон оливын тосыг өглөө өлөн элгэн дээрээ 2-3 халбагыг уух хэрэгтэй. Тос нь бэхжүүлэх үйлчилгээтэйгээс гадна цөс цэвэрлэдэг. Хэрвээ өлөн элгэн дээрээ тос уухыг хүсэхгүй байгаа бол хүнсэндээ тохируулж хэрэглээрэй.

Загас

Загас болон далайн гаралтай бүтээгдэхүүнд их хэмжээний мөнгөн ус агуулагддаг гэдгийг санаарай. Харин элэгний хэвийн ажиллагаанд энэ нь байх боломжгүй зүйл юм. Гэхдээ мөнгөн усны агууламж багатай хэд хэдэн төрлийн загас байдаг бөгөөд бага хэмжээгээр хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Үүнд: Сагамхай, мөрөг, хулд гэх мэт багтана.

Сүүн бүтээгдэхүүн

Элэгний үйл ажиллагаанд бүх төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн тустай гэж ойлгож болохгүй. Харин шар сүү, гашилсан сүү илүү тустай байдаг. Үүнээс гадна дундаж тослогтой ээдмийг хэрэглэх нь зүйтэй.

Ногоон навчит ургамал

Бууцай, руккола зэрэг нь элгэнд хамгийн их хэрэгтэй ургамал юм. Эдгээр нь элгэнд хуримтлагдсан хүнд металлыг хоргүйжүүлдэг. Харин яншуй, гоньд болон кориандр зэргийг хэрэглэх нь цөсний үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй учир бие дэх бохирдлыг гадагшлуулдаг. Мөн элэг цэвэршүүлэх хамгийн шилдэг бүтээгдэхүүн бол сармис юм. 

Бүхэл үрийн бүтээгдэхүүн

Бүхэл үр нь ходоод гэдэс төдийгүй бусад эрхтэнд ч эерэг нөлөөтэй. Овьёос болон бүхэл үрийн будаа нь бодисын солилцоог түргэсгэдэг.  Үүнээс гадна хивэг хэрэглэж болно. 

Алим болон нимбэг

Алим нь элгийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Гэхдээ бялуу эсвэл кексэнд хийсэн  алим үүнд орохгүй гэдгийг санаарай. Нимбэг болон алим нь элгийг цэвэрлээд зогсохгүй түүний үйл ажиллагааг дэмждэг. Ерөнхийдөө бүх төрлийн жимс элэг цэвэрлэх үүрэгтэйгээс гадна таны элгийг амин дэмээр хангаж өгөх боловч элэг цэвэрлэхэд хамгийн тохиромжтой нь алим юм.

Шувууны мах

Хэрвээ та элгээ цэвэрлэхийг хүсэж байвал шорлог, гахайн өөх, тослог махыг үүрд мартах хэрэгтэй. Жишээлбэл: Тогтмол гахайн мах хэрэглэх нь элгэнд архи шиг л нөлөөлнө. Махгүй байж чаддаггүй бол цацагт хяруул, тахианы махыг сонгоорой. Элгээ амраах, цэвэрлэхийн тулд мах идэхээс зайлсхийж, хоолны дэглэм баривал зүйтэй. 

Хушга

Элгэнд хүнддэхгүй самар бол хушга юм. Аргинины ачаар хушга нь элгэнд байх бохирдлын төвшинг бууруулдаг бөгөөд элэгний хэвийн үйл ажиллагааг хадгалахад тустай тосон хүчилтэй.

Байцаа, лууван

Эдгээр хүнсний ногоонд бета-кератин агуулагдсан бөгөөд энэ нь элэгний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Тиймээс элэг цэвэрлэх шилдэг ургамалд  лууван, байцаа зайлшгүй ордог. Жимсний адилаар лууван, байцааг түүхийгээр нь идэх нь илүү тохиромжтой.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:caak
Мэдээ үзсэн:1974
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой