”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Австралийг зорьсон Барга охины тэмүүлэл

Австралийг зорьсон Барга охины тэмүүлэл

   Австрали гэхээр хүмүүст мал аж ахуйн том орон, батцаан модны улс, дэлхийн бүслүүрээс өмнөх улс… гэсэн тойм сэтгэгдэл төрдөг. “Мянга сонссоноос нэг үзсэн нь дээр” гэдэгчлэн Австрали улсыг зорьж тэнд ажиллаж суралцахаар хүрсэн Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошууны Шижир охины зоригтой тэмүүлэл, зугаатай аялал нь олон олон монгол залуучууддаа үлгэр дууриал болж байна.

            Үйлс бүтээгч охины баримтлал

   Шижир 2011 онд Хөлөнбуйр хотын Хайлар хотын нэгдүгээр Хятад сургуулийн нийгмийн шинжлэх ухааны туршилтын ангийг төгсөж Өвөр Монголын эдийн засаг аж ахуйн их сургуулийн үндэстний бэлтгэл ангид элссэн байна.. 2012 онд салбараа сонгох шалгалтаар 9-р байранд жагссан шалгалтын дүнгээр Өвөр Монголын Эдийн Засаг Аж Ахуйн Их Сургуулийнхаа санхүүгийн салбарын Хятадаар хичээллэх ангид суралцжээ. 

Шижир их сургуулийн үндэстний бэлтгэл ангид орсноосоо эхлээд их сургуулийн баклавр зэргээ хамгаалах хүртэл зуны амралтад гадаадын жуулчдыг хүлээн авдаг. Хөххотын “Анд” олон улсын жуулчлалын компанид англи хэлний аялалын хөтчөөр түр цагийн ажил хийж ирсэн байна. Тэрээр англи хэлний хичээлдээ сонирхолтой учир их сургуулийнхаа дөрвөн жилд англи хэлээ сайн суралцсанаар барахгүй, төгсөх жилдээ нягтлан бодогчийн мэргэжлийг хувиараа суралцан эзэмшиж, нягтлан бодогчийн анхны түвшний үнэмлэхээ гардаж, хэдэн компанид нягтлан бодогчоор ажиллав. 

“Залуу хүний замын хүзүү урт” гэдэг. Хүн бүр амьдралынхаа замд яван байж өөрийгөө жинхэнэ ойлгон танидаг. Шижир нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа ажлын ачаалал хүнд, ажлын онцлог нь өөрт нь төдий тохирохгүй болохыг ойлгож, тэрээр аялал жуулчлалын хөтчөөр ажиллах замаа дахин сонголоо. Шижир их сургуулийн хугацаандаа англи хэлний зургаадугаар түвшний шалгалтаа амжилттай давсан ба их сургуулиа төгссөн гурван жилийн хугацаанд гадаадын жуулчдыг дагуулж байсан болохоор англи хэлний аман яриандаа нэлээд дээшилсэн байна.

 “Бэлтгэлтэй хүн бэлэн тохиолтой” гэдэг. Шижир хувиараа англи хэл заахаар шийдсэн бөгөөд өөрөө үргэлжлэн англи хэл сурч, заах арга барилаа ч судалжээ. Эхлээд гадаадад гарахад шаардагддаг IELTS шалгалтыг даваад гадаадад гарахад бэлэн болоод байв.

Шижирийн Австралид гарсан нь санаандгүй аз тохиол байлаа. 2018 онд Америкт гарах виз эрмэлзлээд Америкийн Элчин сайдын газарт буцаагдсан байна. Харин үүнээс болоод зориг мохсонгүй, үргэлжлэн англи хэлээ суралцахын дээр англи хэл заах цагийн ажил хийж өдөр тутмын ажил амьдралын зардал, мөнгөө хуримтуулдаг байв.

Гадаадад гарахад аялал жуулчлалын виз гэх зэргээр олон төрөл зүйл байдаг бол Шижирийн Австралид хүрсэн нь ажиллах төрлийн виз аж. Энэхүү визийг олох нөхцөл нь их сургууль төгссөн үнэмлэхтэй, их сургуулийн шалгалтын амжилт бүтэмжтэй, хэлний бэлтгэлийн шалгалтын дүн өндөр байх, ажлын туршлагатай байх, хамгийн гол нь насыг 30 наснаас доогш байх хэрэгтэй гэж хязгаарласан байв. Шижир энэ визээ онлайн сүлжээнээс хүсэлт гаргаж амжилттай олсон байна.

Одоо Австралид байх хугацаандаа бас интернэтээр англи хэлээ заадаг. Тэрээр их сургуулийн англи хэлний дөрөв, зургаадугаар түвшин, магистр шалгах англи хэл, IELTS англи хэлэнд зориулсан сургалтыг нь хийдэг.

2016 — 2019 онд тэрээр гурван жилийн хугацаанд нэг өдөрт гурван ажил амжуулж байсан удаатай. Аялалын хөтчөө хийнэ, англи хэлээ заана, бас хажуугаар нь компанид нягтлан бодогчийн ажил хавсаргадаг байжээ.      Австралид гарахыг зөвшөөрсөн и-мэйлээ үзээд тэрээр туйлын ихээр баярлан догдолсон бөгөөд хичээл чармайлга хүнийг хэзээ ч гомдоохгүй гэдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрч, өөртөө ч баярлаж явдаг. Тэнд хүрч ажиллах нь өндөр цалингаас гадна, хадгалж хуримтуулсан мөнгөөрөө магистрт суралцаж болно хэмээн улам ч урамшив.

Шижир сүлжээгээр англи хэлний хичээл ордог бөгөөд сурагчид нь Хөххот, Өрөмч, Ланьжөү зэрэг муж, өөртөө засах орны төвүүдээр тархдаг төдийгүй, Шиньжян, Бээжин зэрэг хөгжсөн их хотын сурагчид ч түүний хичээлийг сонсдог байна.

           Австрали дахь зугаатай аялал

    Нийгэм хөгжиж, интэрнэт сүлжээ өргөнөөр бүрхсэн өнөөдрийн нийгэмд гадаад гүрнүүдтэй танилцаж, гадаадад гарах нь алга урвуулах мэт амархан болжээ. Гэхдээ нийгмийн бүх талын хөгжлийг дагаад хүмүүсийн ажил амьдралын ачаалал ч нэмэгдэж байгаа бөгөөд гадаадад гарч зугаацан тоглох нь хүмүүсийн хүсэвч олохгүй жаргал байдаг. 

Шижир 2019 оны 09-р сард Австрали улсын Мельбень хотод хөл тавьжээ. Тэнд хүрээд хамгийн түрүүнд очсон нь Австралийн нэгэн малчин айл байв. Бид бүхний мэдэж буйгаар Австрали бол мал аж ахуйн том улс. Хөлөнбуйрын мал аж ахуйн оронд төрж өссөн тэрээр тэндхийн мал аж ахуйн хөгжил  нутгийнх нь уламжлалт мал аж ахуйгаас ялгаа зөрөөтэй талуудтай танилцлаа. Үнэхээр ч Австралийн хувийн мал аж ахуйн өрхийн өргөн цар хүрээг хамарсан, техникжсэн байдлыг танилцуулан үзүүлсэн юм. Түүний очсон Шийлокын гэр бүл бол хонины үүлдэр сайжруулах мэргэжлийг хамгийн анх дэлхийн зах зээлд гаргасан. Тэрээр гар хээлтүүлэг зэрэг мэргэжлийг ч өөрөө судлан нээж ашигласан хүний нэг.

— Мельбен хотод Ази тивийн хүн олон байдаг. Мельбен хотын тухайн газрын хүмүүс нь голдуу хотын захын жижиг тосгонуудад аж төрж мал маллаж, тариалан эрхэлдэг. Мал маллаж буй айл болгонд үйлдвэрлэлийн өргөө ба туршилтын гэртэй. Малчин хүн бүгд шинжлэх ухаантан мэт сэтгэгдэл төрсөн гэж Шижир ярьсан юм.

Шижирийн суугаа байранд нийтэд зориулсан төлбөр авахгүйгээр бие чийрэгжүүлэх өрөө, усан бассейн, номын сантай. Хүмүүсийн хичээн ажилласан байдлаар нь цалин хөлсийг боддог нь ч ажлын шударга байдлыг тусгадаг. Сурагчдын сурган хүмүүжил нь шалгалт өгөхийн төлөө биш, харин сурагч нэг бүрийн дуртай зүйлээ суралцахад нь урамшуулан зоригжуулдаг. Тэндхийн хүмүүс амьдралын үнэ өртгөө утга агуулгатай зүйлд зориулдаг. Олон хүмүүстэй учирч олон улс орноор явахыг ихэд чухалчилдаг. Харин эд мөнгө, гэр хөрөнгө цуглуулахыг чухалд үздэггүй. Эдгээр нь мөн тэндхийн хүмүүсийн аз жаргалын мэдрэмжийн индекс тоо нь тун өндөр байдгийн шалтгаан бололтой.

Шижир Австралид хоёр гурван жилийн хугацаанд ажиллахын зэрэгцээ суралцан зугаацаж бидэнд өөрийнхөө вичатын тавцангаараа дамжуулан Австралийн тухай сонирхолтой аяллаа богионо хэмжээний бичлэг болгон нийтлэн танилцуулж эхэлсэн байна.

Тэрээр арван зургаан наснаасаа хайрт ааваасаа өнчирч, ээжийнхээ сургаал хайраар хүний зэрэгт хүрч соёл боловсрол хүртэхдээ хайрт ээж нь түүнд хамгийн их өмөг түшиг болдогт талархдаг байна. Мөн нийгэм нийтийн олон сайхан хүмүүсийн тусламж дэмжлэгийг хүртэж байсан болохоор нийгэмдээ хэрэгтэй, бусдад тустай хүн болж ээжээ баярлуулъя хэмээн эдгээр жилүүдэд хичээн зүтгэж ирсэн байна. Нэг хүн хүчирхэг байхын оронд нийт олноороо хүчирхэг байвал нийгэм улам илүү сайхан хөгжинө гэдэгт итгэдэг түүний олон залууст сайнаар нөлөөлж яваа Шижир дүүгийнхээ ирээдүйн илүү их амжилт ерөөе.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Амьдрал гарагийн сонин
Мэдээ үзсэн:1169
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой