”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Төрсөн эмэгтүйчүүдийн арьс язралтыг эмчлэх батлагдсан 7 арга

Мэргэжлийн арьсны эмч (шинэхэн ээж) өөрийн гэртээ хэрэгжүүлсэн арьс язралттай тэмцэх үр дүнтэй арга техникүүдээс хуваалцаж байна. Арьс язралтын хамгийн сайн эмчилгээ бол урьдчилан сэргийлэлт юм.

Мэргэжлийн арьсны эмч (шинэхэн ээж) өөрийн гэртээ хэрэгжүүлсэн арьс язралттай тэмцэх үр дүнтэй арга техникүүдээс хуваалцаж байна. Арьс язралтын хамгийн сайн эмчилгээ бол урьдчилан сэргийлэлт юм. Хэрвээ чи жирэмсэн бол хүүхдээ тээх бүхий л хугацаандаа язралтаас сэргийлэх тос байнга хэрэглэх хэрэгтэй шүү. Нэг л язралт үүсвэл хор хөнөөл нь аль хэдийн явагдаад эхэлчихсэн гэсэн үг. Хэрвээ язралттай болчихсон бол лазер эмчилгээгүйгээр арилгана гэдэг бараг л боломжгүй аж. Харин гэрийн эмчилгээ, арга техникүүд язралтыг тодорхой хэмжээгээр бүдэгрүүлдэг. Иймээс та бүхэнд арьс язралтад тустай нь батлагдсан 7 аргыг хүргэж байна.

Элсэн чихэр

Итгэнэ үү, байна уу өөрөө мэд. Гэхдээ элсэн чихэр үнэхээр язралтад тустай. Элсэн чихрийг наргил модны самрын тос эсвэл самрын тос, нимбэгний шүүстэй хольж, сайтар хутгаж бэлдээд 8-10 минутын турш иллэг хийгээрэй. 7 хоногт хэд хэдэн удаа хийж байгаарай.  

С амин дэм

“С амин дэмийг 12 долоо хоногийн турш өдөр бүр хэргэлснээр арьс язралт бүдгэрч байгаа нь илт харагдсан”  хэмээн доктор Назариан хэлжээ. “С амин дэмээр баялаг хоол хүнс жишээ нь манго, гүзээлзгэнэ гэх мэт жимс жимсгэнүүдийг өдөр бүр сайн хэрэглэж байгаарай” гэсэн байна.

Гиалуроны хүчил

Гиалуроны хүчил коллагений нийлэгжилтийг эрчимжүүлж, арьсыг уургаар хангаж, эрүүл, сайхан болгох үйлчилгээтэй. Арьсны уян хатан чанарыг сайжруулж, чийгшүүлж, шархыг эдгэрүүлж, үрчлээг тэнийлгэн хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Тиймээс гиалуроны хүчлийн найрлагатай биеийн тос түрхэж, капсултайг нь түрхэж хэрэглээрэй.

Зуун наст

Зуун наст бол арьсыг чийгшүүлэх үйлчилгээгээрээ хаан ургамал юм. Мөн арьсны шархыг анагаах увидастай. Зуун настыг хэрэглэснээр арьс язралт арилахгүй байж болох ч хамгийн багадаа эрүүл булбарай арьстай болно шүү.

Наргил модны самрын тос

Наргил модны самрын тос нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учраас арьс язралтыг бүдэгрүүлнэ. “Тосноосоо аваад алгандаа үрж бага зэрэг халаагаад язралт үүссэн хэсэгтээ түрхээрэй. 3 сарын турш өдөр бүр давтаарай” хэмээн доктор Назариан зөвлөж байна.

А амин дэм

А амин дэм буюу ретинол нь арьсыг эрүүлжүүлдэг. Тиймээс А амин дэмийн найрлагатай тос, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн мөн тус амин дэмээр баялаг хүнс хэрэглэвэл тустай.

Арилжааны бус органик биеийн тос, лосьон хэрэглэ

Супер маркет, зах дэлгүүрүүдээр зарагддаг арилжааны чанартай язралтын эсрэг биеийн тос бус органик, байгалийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх нь үр дүнтэй.

 

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:Саак
Мэдээ үзсэн:1783
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой