”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх оны тайлан нийтлэв

“Хятад улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого болон үйл ажиллагааны тухай 2019 оны тайлан-г 11-р сарын 27-ны өдөр нийтлэв.

    Хятадын Экологи байгаль орчны яамны дэд сайд Жао Ин-минь5

- 2018 оноос хойш Хятад улсын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаварлалтын хэмжээ тасралтгүй багасаж, хойшид хүлэмжийн хийн ялгаварлалтыг үргэлжлүүлэн үр ашигтай тогтоон барьж, ногоон нүүрстөрөгч багатай хөгжлийг ахиулах болно. Хятадын тал цаашид ч бүтээлч үүрэг гүйцэтгэж, олон талт үзлийн тогтолцооны механизмыг хамгаалах бөгөөд талуудтай хамт хичээн чармайж, энэ оны НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их хурлын олсон эерэг үр бүтээмжийг ахиулж, “Парисын гэрээ”-г бүх талаар үр ашигтай хэрэгжихэд бат үндэс суурь хангахад бэлэн байна гэж хэллээ.

2009 оноос эхлэн Хятад улс 11 жил дараалан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх оны тайлан нийтэлсэн юм. Энэ оны тайланд уур амьсгалын өөрчлөлтийг намжаах, уур амьсгалын өөрчлөлтөд зохицох, төлөвлөгөө эмхтгэх болон тогтолцооны бүтээн байгуулалт, дэд бүтцийн чадвар, нийгэм нийтийн өргөн хүрээний оролцоо, олон улсын уур амьсгалын засаглалд идэвхтэй оролцох, олон улсын хамтын ажиллагаа болон харилцааг эрчимжүүлэх. Түүнчлэн “НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нийтийн гэрээний конвенц”-ын 25 дахь удаагийн гэрээлэгч талуудын их хурлын үндсэн байр суурь болон санаачилга зэрэг 8 талын агуулга багтсан бөгөөд 2018 оноос хойших Хятад улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх салбарын бодлого үйл ажиллагаа, ажлын байдлыг бүх талаар тусгаж, Хятад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй үр бүтээмжийг харуулсан байна. Хятадын Экологи байгаль орчны яамны дэд сайд Жао Ин-минь энэ сарын 27-нд Төрийн зөвлөлийн хэвлэлийн албад хийлгэсэн хэвлэлийн бага хуралд:

- Олон жилийн туршид бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг экологийн соёлын бүтээн байгуулалт болгож, эдийн засгийн чанартай хөгжлийг урагшлуулан, үзэсгэлэнт Хятад улс болгон бүтээн байгуулахын чухал тал болгож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх идэвхтэй арга хэмжээ хэрэгжүүлсэн юм. 2018 оноос хойш Хятад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг гүнзгий сайжруулж, багц бодлого арга хэмжээ хэрэгжүүлэн, хүлэмжийн хийн ялгаварлалтыг тогтоон барьж, нүүрстөрөгчийн ялгаварлалтын хэмжээг бууруулж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд зохицох ажил үргэлжлэн урагш ахиж, тогтолцооны механизм тасралтгүй боловсронгуй болж, нүүрстөрөгчийн ялгаварлалтын зах зээл эмх цэгцтэй ахиж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон нийтийн ухамсар тасралтгүй дээшилж байна гэсэн байна.

Жао Ин-минь: - Хятадын Засгийн газар олон улсын уур амьсгалын засаглалд идэвхтэй, бүтээлчээр оролцож, “НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенц”-д тогтоосон шударга, “Хамтын бөгөөд ялгаатай үүрэг хариуцлага” болон тус тусын чадварын зарчим баримталж, талуудтай гар нийлэн олон улсын уур амьсгалын засаглалын үйл явцыг урагшлуулж, “Парисын гэрээ”-ний хэрэгжилтийн нарийвчилсан дүрмийн тухай хэлэлцээр эерэг үр дүнд хүрэхийг дэмжиж, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааны дээд хэмжээний хуралд Хятадын талын санаачилга болон Хятад улсын үзэл баримтлалыг дэвшүүлэх болно гэж танилцуулсан юм.

"Бид талуудтай уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх салбарын яриа хэлцэл, солилцоо болон ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж, өргөн олон хөгжиж буй орнуудад үргэлжлүүлэн боломжийн хэрээр туслалцаа олгож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааг гүнзгий өрнүүлж, олон талт үзлийг ямагт баримтлан, олон улсын уур амьсгалын засаглал болон олон улсын экологийн соёлын бүтээн байгуулалтад тасралтгүй шинэ амьжиргааны хүч болон эрч нэмэрлэхэд бэлэн байна" гэсэн байна.

Жао Ин-минь:

- Хятад улс хамгийн том хөгжиж буй орон болсны хувьд ямагт олон талт үзлийг баримталж, улс орны байдалд тулгуурлан өөрийн амлалтаа зуун хувь хэрэгжүүлж, уур амьсгалын олон талт үйл явцыг идэвхтэй, бүтээлчээр ахиулах болно. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 25-р удаагийн гэрээлэгч талуудын их хурал удахгүй нээгдэх гэж байна. Хятад улс үргэлжлүүлэн бүтээлч үүрэг гүйцэтгэж, олон талт үзлийн тогтолцооны загварыг хамгаалан, их хурал эерэг үр бүтэмжид хүрэхийг бүх хүчээр дэмжих болно гэж хэллээ.

Бидний үзэж байгаагаар энэ удаагийн их хурал голдуу дөрвөн зүйлийн үүргийг чухалчлан шийдвэрлэх хэрэгтэй байна. Үүнд:

Нэг. “Парисын гэрээ”-ний хэрэгжилтийн нарийвчилсан дүрмийн тухай орхигдсон асуудлыг хэлэлцэх.

Хоёр. Санхүүжилтийн асуудал идэвхтэй ахицад хүрэхийг ахиулах.

Гурав. 2020 он хүртэлх үйл ажиллагаа болон гол талын ажлуудыг сайтар хийх.

Дөрөв. Олон талт үзлийн улс төрийн хүчтэй дохиог уламжлах явдал юм гэсэн байна.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:882
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой