”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бугат хотод хөлдөөн гэсгээсэн үр хөврөлийн анхны хуруу шилний хүүхэд мэндлэв

Бугат хотод хөлдөөн гэсгээсэн үр хөврөлийн анхны хуруу шилний хүүхэд мэндлэв.

ӨМӨЗО-ы Бугат хотод хөлдөөн гэсгээсэн үр хөврөлийн анхны хуруу шилний хүүхэд 11 дүгээр сарын 26-ны өдөр мэндэллээ.

Энэ жил 32 настай Гао өмнө нь амжилттай жирэмсэлж чадаагүй тул 2018 оны 12 дугаар сараас эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Энэ оны 01 дүгээр сард суулгасан үр хөврөл нь мөн л амжилтгүй болсон тул үр хөврөлөө хөлдөөн гэсгээх замаар жирэмслэхээр болжээ.

Өнгөрөгч 03 дугаар сарын 08-нд үзлэгт орсны дараа Бугатын ган төмрийн эмнэлэг түүний хөлдөөсөн үр хөврөлийг гэсгээж, нөхөн сэргээн тэдний хоёрыг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн нь амжилттай болж, энэ сарын 26-ны өглөө Гао 7.54 /1 жин 500 гр-тай тэнцэнэ/ жинтэй хүү төрүүлжээ.

Бугатын ган төмрийн эмнэлгийн Нөхөн үржихүйн анагаах ухааны төвийн захирал Дү Хайянь, “Хатагтай Гаогийн таван үр хөврөлийн хоёр нь хадгалагдаж байгаа бөгөөд хэрвээ хоёр дахь хүүхдээ хүсч байвал үр хөврөлийг хөлдөөн гэсгээх замаар жирэмсэлж болно гэв.

Үр хөврөлийг хөлдөөн гэсгээж, шилжүүлэх нь сүүлийн жилүүдэд нэвтэрсэн шинэ төрлийн нөхөн үржихүйн технологи юм. Хуруу шилний хүүхэдтэй харьцуулахад энэ нь нөхөн үржихүйн технологийн өөр нэг том дэвшил аж.

Одоогийн байдлаар Бугатын ган төмрийн эмнэлэг нь Бугат хотын хуруу шилний хүүхдийн технологийг нэвтрүүлсэн цорын ганц эмнэлэг юм.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:672
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой