2020 оны VI удаагийн Азийн элсний спортын наадам эхлэхэд 365 хоног үлдсэнийг тэмдэглэх арга хэмжээ, бэлгэт амьтныг танилцуулах хурал 11-р сарын 28-ны өдөр Бээжин, Сань-Я-д зэрэг явагдсан байна. Тус арга хэмжээний билигт амьтан болох Я Я-г албан ёсоор танилцуулав.
Бэлгэт амьтан “Я Я” нь Азийн спортын наадмын сүлд, далай тэнгисийн элемент, Ли үндэстний шүтээнт спортын хувцас зэргийг уялдуулж, “Я Я” гэсэн нэр нь “Сань-Я”, “Ази”-йг төлөөлөн, Сань-Я, Азийг дэлхийтэй холбон бэлгэдэж, Хайнань болон Сань-Ягийн онцлогт хүмүүнлэгийн онцлог шижийг харуулсан байна.
VI удаагийн Азийн элсний спортын наадам 2020 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 06-нд Хайнань мужийн Сань-Я хотод зохиогдох болно. Одоогоор Азийн элсний спортын наадмын бэлтгэл ажил урагштай явагдаж, 8000 гаруй сайн дурынхан боловсрол сургалтад оролцож байна.