”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бээжинд “Жангар” судлалын хурал боллоо

Бээжинд “Жангар” судлалын хурал боллоо.

    Хятадын “Жангар” судлалын хүрээлэнгийн 2019 оны эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Бээжин хотноо боллоо.
БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Үндэстний утга зохиолын хүрээлэн, Хятадын “Жангар” судлалын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан тус хуралд Бээжингийн Төвийн үндэстний их сургууль, Гансу мужийн Баруун хойдын их сургууль, ӨМӨЗО, ШУӨЗО-ны их дээд сургууль болон судалгааны байгууллагуудаас 40 гаруй эрдэмтэн оролцож, 19 үндсэн илтгэл тавьжээ. Ойрд монголчуудын дунд үүсч дэлхийд тархсан “Жангар” туулийг эмхэтгэх, цуглуулах, хэвлэх, судлах ажил эхлээд 200 гаруй жилийг үдэж байгаа билээ. Энэ удаагийн хуралд судлаач эрдэмтэд “Жангар” туулийн зарим гар бичмэл, тархалт, үг хэллэгийн утгыг тодруулах, туурвилзүйн онцлог, хүүрнэлийн хэв шинж, хувилбар, орчуулгыг хэлэлцсэний зэрэгцээ энэхүү түүхэн бүтээлийг хамгаалах, уламжлуулах, судалгааны дата сан хөмрөг байгуулах, урлагийн бүтээл болгон түгээн дэлгэрүүлэх талаар санал солилцсон байна. БНХАУ-ын “Жангар” судлалын нийгэмлэг энэ оны ажлын тайлангаа тавьж цаашдын төлөвлөгөөгөө мөн танилцууллаа.

 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:cctv
Мэдээ үзсэн:643
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой